Улс төр

August, 2016

  • 20 August

    Их тэнгэрийн газрын луйварт улстөрчид анхаарал хандуулна

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж байгаа обьектын талаарх албан бичгийг хүргүүллээ. Уг албан бичигт, “Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт “АСЕМ”-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. “АСЕМ”-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна. Эндээс үзвэл “АСЕМ”-ын хурал …

  • 19 August

    Канадын парламентын гишүүнтэй уулзлаа

     Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр /2016.08.19/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг монгол оронд тавтай зочлохыг хүсээд хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст Канад Монгол орон олон жилийн найрсаг харилцаа явж ирснийг дурдаад …

  • 18 August

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Олон улсын монголч эрдэмтний салбар хуралдаанд илтгэл тавьлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурал дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Их хурлын таван салбар хуралдааны нэг болох “Монголын түүх судлал”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож, “Түүхийн судалгаан дахь Монголын газрын зураг” сэдвээр илтгэл тавьлаа. Уг илтгэлд П.Цагаан Монголын хил хязгаар түүхийн нугачаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан газрын зураг …

  • 18 August

    Хөдөө аж ахуйн салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин-ийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улсаас мал аж ахуй, хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн БНХАУ-д экспортлох чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Үүнийг улам эрчимжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох, …

  • 18 August

    Танилц: ЗГХЭГ-ын дэд дарга, гурван агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид

    Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүх, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилов. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний …

  • 18 August

    Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ЖАЙКА-ийн Төлөөлөгчидтэй уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд /2016.08.17/ өдөр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Зүүн Азийн Хэлтсийн орлогч дарга Күдо Чихару, Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг ямар үе шаттайгаар хэрхэн хэрэгжүүлэх, үүнд Япон Улсын Засгийн газар техникийн …

  • 18 August

    “Тээшээ баглаж тийзээ захиалчихаад” сонгуульд өрсөлдсөн нь үнэн байж

    УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газрыг сонгогчид алга ташин хүлээж авсан. “Гал руу гараа дүр” гээд илгээсэн залуус нь ч жавхаатай гэж жигтэйхэн байв. Гэтэл тэд 17.3 хувийн өсөлттэй эдийн засгийн суурин дээр тухалж чадалгүй доллар хайж эхэлсэн. Богино хугацаатай, өндөр хүүтэй энэ зээлээр хэрэгжүүлэх төсөл бэлэн бус байсан ч тэдэнд “тоглох мөнгө” хэрэгтэй байлаа. Энэ мөнгөө Чингис …

  • 18 August

    Хурандаа Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

    Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/-ын даргаар ажиллаж, С.Зоригийн хэргийг илрүүлнэ хэмээн мэдэгдэж, дараа нь УИХ-ын гишүүнээр дөрвөн жил суугаад үндсэндээ “сураг тасраад” байсан хурандаа Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлог гүйцэтгэгчээр томилжээ. Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа энэ шийдвэрийг гаргасан бөгөөд түүнээс гадна  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын …

  • 18 August

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудалуудыг хэлэлцэнэ шийдвэрлэлээ. Үүнд:-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа. Баталсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Сангийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа. Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй  борлуулалтын орлоготой …

  • 18 August

    Засгийн газрын хуралдаанаар таван газрын түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо

    Өчигдөрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар таван газрын түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо. Үүнд:1.  Өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг, 2.  Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг , 3.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг, 4.  …

  • 17 August

    МАН-ын удирдлагуудын холбогдсон гэх бичлэгийг эвлүүлэг гэв

    МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж ашиг олох талаар ярилцаж буй баримт бүхий бичлэг олдсон тухай мэдээлэл гараад байгаа. Мөн энэ бичлэгийн үнэн бодит эсэхийг шалгуулахыг хүссэн мэдэгдлийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Улсын ерөнхий прокурорын газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатад өнгөрсөн зургадугаар сард хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр УЕПГ-ын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга  Э.Амарбат …

  • 17 August

    Алдаагаа ухамсарласан дөрвөн жил

    Өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдох нь тодорхой гэгдэж байсан С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэй гуравдагч орон зайны хүмүүс дашраараа унасан. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгын намыг УИХ-д нэлээд олон суудал авч, бүр гуравдагч хүчин болно хэмээн итгэж байв. Гэвч 200 сая төгрөгийн үнэлгээтэй гэгдэх бичлэгний асуудлаас болж өөрөө ч унаж, нам нь ч ялагдаж, Л.Эрдэнэчимэг ч ялагдаж ёстой нэг харамсаад барахгүй …

  • 17 August

    НҮБ-ын нөөцийн ангиллын олон улсын сургалт эхэллээ

    “Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалт энэ сарын 16-нд эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн сургалтыг нээж үг хэлэв. Түүнчлэн хамтран зохион байгуулагч НҮБ-ын Европийн эдийн засгийн комиссын шинжээч, хатагтай Шарлот Грифитс, Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтэн Хари Тулсидас нар үндсэн илтгэлийг тавилаа. Ази, Африк, Америк, Европын29орны50 …

  • 16 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИБУИНВУ-аас монгол улсад суугаа элчин сайд Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ИБУИНВУ-аас манай улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолдыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Монгол Улс ИБУИНВУ-тай тогтоосон харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг, манай улс барууны орнуудаас хамгийн түрүүнд Их Британитай 1963 онд дипломат харилцаа тогтоосон гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Британийн компаниуд манай улсын уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах сонирхолтой байдагт …

  • 16 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Кувейт Улсын Ерөнхий сайдын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын  Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонд нь баяр хүргэлээ.  Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа …