Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс нь Канад Улсаас газар зүйн хувьд алс хол оршдог ч Монгол Улсын гадаад бодлогод онцгой байр суурь эзэлдэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг тэмдэглэлээ. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, …
Улс төр
August, 2016
-
11 August
Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Мурат Карагөз Монгол, Туркийн хооронд түүхийн өнө эртний харилцаатайг онцолж байв. Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт үр бүтээлтэй өргөжин хөгжиж байгааг дурдлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр орны эдийн …
-
11 August
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирсэн Элчин сайд, ноён Ш.Дуппелд баяр хүргэн, хоёр улсын хамтын ажиллагаа, тогтоосон уламжлалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүсэв. Мөн Монгол-Германы ашигт малтмал технологийн дээд …
-
11 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Японы хоорондын олон жилийн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урьд өмнөхөөс илүү нэмэгдүүлэхэд манай Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Элчин сайд Т.Шимизү, манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж …
-
11 August
УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.08.11/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Мурат Карагөз УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр орон болоод парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон …
-
11 August
БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайдаар томилогдсонтой нь холбогдуулан БНТУ-ын Шадар сайдаас баяр хүргэж илгээлт ирүүлсэнд талархаж байгаагаа У.Хүрэлсүх илэрхийллээ. Мөн хоёр улсын хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад Элчин сайд М.Каракөгийн оруулсан …
-
11 August
“Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосон шийдвэрийг эсэргүүцэж АН-аас мэдээлэл хийхээр боллоо
Ардчилсан намаас өнөөдөр 11:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат болон Сангийн сайд асан Б.Болор нар мэдээлэл хийхээр болжээ. Өмнөх Засгийн газрын үед “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жилийн 30 хувьтай байсан малчны …
-
11 August
Цэнхэр үст Э.Цэрэнг өнөөдөр шүүнэ
Боловсролын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын нэхэмжлэлийн дагуу иргэн Цэнхэр үст Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр өглөө буюу энэ сарын 11-ны өдрийн 09:00 цагт болохоор товлогдсон. Тухайлбал, нэхэмжлэл гаргасан Б.Насанбаяр нь иргэн Э.Цэрэндолгорыг нэр төрд нь халдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан бөгөөд өөрийг нь гүтгэсэн гэх бүх хүмүүсийг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр …
-
10 August
Хууль зөрчиж санхүүжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо
Хууль зөрчиж санхүүжилсэн “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоохоор болов. “Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг …
-
10 August
Гурван дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле нарыг томилов. Мөн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг …
-
10 August
Өнөөдөр гурван дэд сайдыг томилох гэнэ
Өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар гурван дэд сайдыг томилох бололтой. Өмнө нь Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшсэн М.Батбаяр, ХХААХҮ-ийн дэд сайад нэр дэвшсэн Т.Аубакар, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвсэн Г.Тэнгэр нарыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Тиймээс тэднийг томилохоос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат татгалзаж, оронд нь өөр хүмүүс оруулж ирсэн. Тухайлбал, ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн …
-
10 August
Ерөнхий сайд Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өчигдөр үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас урилга илгээсэн зочдоос Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Я.Очирсүх, Ч.Улаан, П.Цагаан, Б.Батбаяр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, Л.Пүрэвдорж нар …
-
10 August
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/103 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо. Э.Дагиймаа нь сэтгүүлч мэргэжилтэй. 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор, 2002 оноос “ТВ-5” телевизэд тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Мөн Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажилтай, …
-
9 August
Ц.Сандуйг огцруулахаар төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын дарга Ц.Сандуйг огцруулах талаар иргэдийн хурлын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал “Сонгуулийн үеэр дэлгэгдсэн түүнтэй холбоотой 60 тэрбум төгрөгийн албан тушаалын наймааны асуудал, мөн нийслэлийн хууль бус газар олголтонд нэр нь холбогдcон цаашлаад шинэ албан тушаалын халаа, сэлгээ томилгооны асуудал зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл болж байгаа хэмээн үзэж НИТХ-ын даргын албан тушаалаас нь …
-
9 August
СХД-ийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томиллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд хэд, хэдэн томилгоо хийлээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Э.Болормааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон аж. Түүнчлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл