Улс төр

July, 2016

  • 30 July

    Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А. Цогцэцэгийг 96.4 хувийн саналаар дэмжлээ

    Өчигдөрийн улсын их хурлын анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг  хэлэлцсэн юм. Эрүүл мэндийн сайдад Аюушийн Цогцэцэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Нэр дэвшигч А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд …

  • 29 July

    Эрчим хүчний сайдад нэр дэвшигч П.Ганхүүг 100 хувь дэмжжээ

    МАН-ын бүлэг хуралдаж, Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн учраас нэрийг нь эргүүлэн татсан. Улмаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Пүрэвжав овогтой Ганхүүг дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 100 дэмжсэн байна. П.Ганхүү нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, …

  • 29 July

    Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын …

  • 29 July

    Дэд сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ

    Сайд нарын томилгоо эцэслэх дөхөж байгаа энэ үед залгуулаад дэд сайдын томилгооны асуудал ид яригдаж байна. Тухайлбал БСШУ-ны дэд сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан Я.Төмөрбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Зам тээврийн хөгжлийн дэд сайдад шилэн гэгддэг Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан Б.Наранбат нарын нэрийг дэвшүүлсэн байна. Эндээс харахад МАН дэд сайдад туршлагатай, …

  • 29 July

    Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваны нэрийг татжээ

    МАН-ын Удирдах зөвлөлөөс Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван нарыг нэр дэвшүүлэхээр болоод байсан. Гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас Т.Энхтайваныг дэмжээгүй байна. Учир нь, Авлигатай тэмцэх газраас Т.Энхтайванд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэх тайлбарыг өгсөн тул түүний нэрийг эргүүлэн татахаар болжээ. Харин түүний оронд Эрчим …

  • 29 July

    Ерөнхий сайдыг ес, сайд нарыг 24 хоногийн дараа томилжээ

    Монгол Улсын Их хурлын 2000-2016 он хүртэлх ээлжит сонгуулиудын хугацаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилоход ямар хугацаа зарцуулж байсныг тоон мэдээллээр хүргэж байна.  Уг мэдээллээс харахад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн томилгоо хийхэд хамгийн богино хугацаа зарцуулсан нь 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Их хурлын ээлжит …

  • 29 July

    Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Т.Энхтайваны нэрийг эргүүлэн татахаар болжээ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайвны тухай хэлэлцэн, нэрийг нь татах шийдвэрт хүрчээ. Иймээс Эрчим хүчний сайдад Н.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна. Нэр дэвшигч Н.Ганхүү өмнө нь Түлш эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байжээ. Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар …

  • 28 July

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг дэмжлээ

    МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг дэмжлээ. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван, Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлж …

  • 28 July

    Д.Амарбаясгаланг намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

    МАН-ын Удирдах зөвлөл сая хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.  Д.Амарбаясгалан нь түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилд МАН Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сөрөг хүчин байх үед бүлгийн даргаар ажиллаж байсан билээ. Тэгвэл Д.Амарбаясгалан эрх барих дөрвөн жилд мөн л МАН-ын бүлгийн даргаар ажиллахаар болсон бөгөөд ийнхүү намын ЕНБ-ын үүрэг …

  • 28 July

    УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын үндэсний ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Юүн Гынтэй уулзлаа

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр  уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Ү Юүн Гынд урилга хүлээн авч Монгол оронд айлчилж байгаад талархал илэрхийлээд, “гуравдагч хөрш” БНСУ-тай хөгжүүлж буй “Иж …

  • 28 July

    АН муу жишиг тогтоож, МАН хэрэгжүүлдэг

    Төрийн албаны халаа сэлгээ гэдэг зүйл гэв гэнэт гарч ирсэн юм шиг АН-ынхан гомдоллох болов. Бараг л МАН олонх болоод маргааш нь халаа сэлгээг хайр найргүй хийж эхэлсэн мэт ярьж байна. Мэдээж сонгуульд ялагдаж, засгийн эрхээ шилжүүлсэн АН-д хүндхэн цохилт болж байгаа нь ойлгомжтой. Харин халаа сэлгээний тухайд ийм бусармаг зүйлийг МАН биш АН эхлүүлсэн гэдгийг санах хэрэгтэй. Энэ тухай …

  • 28 July

    Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Шадар сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд ардчилсан сонгуулийн дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар бүрдсэнд баяр хүргэлээ. Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Ерөнхий сайд Нарендра Моди манай …

  • 28 July

    Дорнод аймгийн Ардчилсан нам даргаараа “АПУ”-гийн П.Батчимэгийг сонгожээ

    Дорнод аймгийн Ардчилсан намынхан хуралдаж даргаараа “АПУ” компанийн ерөнхий захирал П.Батчимэгийг сонгожээ. П.Батчимэгийн хувьд тэрбээр 2008 оны сонгуулиар НИТХ-д Хан-Уул дүүргээс сонгогдож улстөрд хөл тавьж байсан нэгэн бөгөөд 2012 онд Дорнодоос, энэ онд нийслэлээс УИХ-д хүч үзээд өвдөг шороодож байсан түүхтэй. П.Батчимэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Орос хэлний багш мэргэжилтэй эмэгтэй бөгөөд 2004 оноос “АПУ” компанийн ерөнхий захирлаар ирж ажиллаж байгаа …

  • 28 July

    Танилц: ЗГ-ын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын жагсаалт

    Шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ нэлээд өөрчилж, хасалт таниалт хийж байгаа билээ. Одоогийн байдлаар Яамдын газар, хэлтсүүд орлогчгүй, агентлагийн дарга нар зөвлөхгүй ажиллахаар болоод байгаа. Тэгвэл ирэх дөрвөн жилд Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтыг баталжээ. http://www.zaluu.com/read/87a2513c

  • 28 July

    Яамдын газар, хэлтсүүд орлогч даргагүй ажиллана

    УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр  13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн …