Улс төр

August, 2016

  • 16 August

    Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайдаар дахин томилогдсонд нь ноён К.К.Азизов баяр хүргээд ОХУ-ын Шадар сайдын мэндчилгээг уламжиллаа. Уулзалтаар онцгой байдал, чөлөөт бүс зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийг хамтран ашиглаж хөгжүүлэх, Оросын аж ахуйн нэгжүүдийг тус …

  • 16 August

    Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан АН-ынхан дахиад мэдээлэл хийхээр болжээ

    Өнөөдөр 10:30 цагаас УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийхээр болжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн улс орны эдийн засаг хямарсан хэмээх мэдээллийн дараа АН-ын З.Энхболд, Э.Бат-Үүл нар мэдээлэл хийж, намаа болон өөрсдийгөө хамгаалсан мэдэгдлүүдийг хийж байсан билээ. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж, өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн алдаатай бодлого, мөнгө хэвлэлтийн улмаас төгрөгийн ханш …

  • 16 August

    ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Шинээр баталсан …

  • 16 August

    Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тамгаа гардлаа

    Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн нэрийг хуучин статуст нь оруулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болгосон билээ. Улмаар даргаар нь сагсан бөмбөгийн мастеруудаас төрсөн анхны гавьяат Ц.Шаравжамцыг томилсон. Гэхдээ тэр түр орлон гүйцэтгэгчийн үүрэгтэй. Тэгвэл шинэ албанд томилогдсон Ц.Шаравжамц дарга өчигдөр албан ёсоор тамгаа гардаж авлаа. Тамга хүлээлцэх үед БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Биеийн тамир, …

  • 15 August

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, Н.Итог хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Наоко Итог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Н.Итотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс …

  • 15 August

    Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

    Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, …

  • 15 August

    Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж байж цаашдын ажлаа төлөвлөнө. Засгийн газар хоёр үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт 18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Хоёрдугаарт үйлдвэржилтийн ажлаа хийхээр төлөвлөж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна. Төсвөө эрүүлжүүлэх, …

  • 15 August

    Ц.Сандаг-Очирыг Багануур дүүргийн засаг даргаар томиллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Багануур дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг томилох шийдвэрийг энэ сарын 9-нд гаргасан байна. Багануур дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг сонгох шийдвэр гаргаад байсан юм. Ингээд хотын дарга Багануур дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ц.Сандаг-Очирыг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Түүний хувьд 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.

  • 15 August

    2012 оноос хойш ажилд орсон чадваргүй төрийн албан хаагчдыг ажлаас халах гэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш Нийслэлийн харъяа Төрийн байгууллагуудад ажилд орсон төрийн албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгдсэн гэнэ. Энэ нь Төрийн албан хаагчдыг чадавхижуулах нэрийн дор явж буй ажил аж. Харин 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хомроглон халахын эхлэл болж магадгүй хэмээн төрийн …

  • 15 August

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ЗГ-аас шалгаж эхэлжээ

    УИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийхдээ хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Байнгын хороодын дарга нарыг болон Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг баталж, мөн зарим сайд нарт үүрэг даалгавар өгснөөрөө өндөрлөсөн билээ. Эдийн засаг төсөв хүнд байгаа энэ үед хэд хэдэн халамжийг түр хугацаагаар зогсоосон байгаа бөгөөд хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг Сангийн яамнаас судалж байгаа юм. Түүнээс гадна намрын чуулганаас өмнө …

  • 13 August

    УИХ-ын эмэгтэй гишүүд батлан хамгаалах яаманд ажиллалаа

    УИХ-ын эмэгтэй гишүүд  Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллалаа. УИХ-ын гишүүн Ц.Цогцолмаа, М.Билэгт, Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцав. Тэд “Батлан хамгаалах салбарыг удирдан ажиллах таны нөр их ажилд амжилт хүсье. УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувьд, эх хүний хувьд батлан хамгаалах салбарыг бүх талаар дэмжин ажиллана. Ялангуяа, хууль эрх зүйн шинэчлэлд ямагт эерэгээр дэмжих болно. Цэргийн …

  • 13 August

    Ерөнхий сайдыг Владивостокын эдийн засгийн форумд урилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай  өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович уулзлаа. Элчин сайд  И.К.Азизов Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүсээд Монгол Улсыг эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад ОХУ-ын зүгээс туслах, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  Мөн тэрээр хоёр талын эдийн засгийн …

  • 13 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Беларусь Улсын Элчин сайдтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной уулзлаа. Беларусь бол аж үйлдвэр нэлээд хөгжсөн орон учраас Монгол Улстай зам тээвэр, уул уурхай, боловсрол, шинжлэх ухааны салбарт түлхүү хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Элчин сайд С.В.Чепурной илэрхийллээ. Тус улс уул уурхайн болон хөдөө аж ахуйн зориулалттай самосвал үйлдвэрлэлээр дэлхийд …

  • 12 August

    О.Баасанхүү: Эдийн засгийг ийм болтол нь нуусан хүмүүс хариуцлага үүрэх ёстой

    Монгол банкны ерөнхийлөгч болон  Сангийн сайдын ар араасаа хийсэн мэдэгдлүүд  нэг талд  улс төрийнхнийг талцуулж,  нөгөө талд ард иргэдийн “нурууг нь авах”  мэт хүнд туслаа. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы хуралдааны үеэр   “төв банкны долларын нөөц хасахтай гарсан” тухай мэдээлсэн.  Тэгвэл үүний араас өнгөрөгч Мягмар гарагт Сангийн сайд  эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ  “төсвийн алдагдал 2 их …

  • 12 August

    Ерөнхийлөгч АНУ-ын Энх тайвны корпусын төлөөлөгчидтэй уулзлаа

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр АНУ-ын Энх тайвны корпусын дарга хатагтай Кэрри Хэсслэр-Радэлет тэргүүтэй Энх тайвны корпус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс болон АНУ хоорондын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон бусад салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцлоод, үүнд …