Пенсилванийн их сургуулийн удирдлагыг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус сургуулийн Хантсман танхимд хүрэлцэн ирэв. Танхимд Пенсилванийн их сургуулийн профессор, багш, оюутан болон хувийн хэвшлийн төлөөлөл цугларсан байлаа. Пенсильванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж хэлсэн үгэндээ “Пенсилванийн их сургуульд зочлон ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж байгаадаа би туйлын баяртай …
Улс төр
September, 2016
-
27 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын Суурин төлөөлөгч Нэйл Сакерийг хүлээн авч уулзав
Уулзалтаар ОУВС-ын зүгээс улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар болон өнгөрсөн жилүүдэд ОУВС-аас хэрэгжүүлж хөтөлбөрүүдийн нөхцөл ихээхэн уян хатан болж өөрчлөгдсөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс орны өөрийн авч хэрэгжүүлэх макроэдийн засгийн бодлого голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг дурьдаад Засгийн газрын …
-
27 September
ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Япон, БНСУ-д айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улс, БНСУ-д тус тус айлчилна. Гадаад харилцааны сайд айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нартай яриа хэлэлцээ хийж, Засгийн газрын гишүүд, парламентын бүлэг, албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ. Япон Улстай “Стратегийн түншлэлийн харилцаа”, БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн …
-
26 September
НИТХ дахь АН-ын бүлэг: МЭДЭГДЭЛ
НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 суудлын талаар мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛ НИТХ дахь АН-ын бүлгээс 2016 оны 9-р сарын 14-ний өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын ажиллагаатай, нээлттэй, шуурхай ажилладаг зарчмаасаа ухарч, хуралдааны дэгээ зөрчин 2016 оны 7-р сарын 28, 8-р сарын 25-нд ээлжит хуралдааныг хуралдуулаагүй хариуцлагагүй үйлдлээ залруулж, нэгдсэн хуралдааныг 9-р сард багтаан хуралдуулахыг шаардаж байна” …
-
26 September
УИХ-ын намрын ээлжит чуулганыг хуралдуулах захирамж гаргалаа
УИХ-ын дарга М.Энхболд 2016 намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах захирамж гаргаж Байнгын дэд хороодын дарга нар болон Улсын их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон-д УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Г.Нараа
-
26 September
Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай …
-
26 September
Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу 23-ны баасан гаригт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа. Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АНУ-д суугаа …
-
26 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн ажилтай танилцлаа. Тус компани өнгөрсөн оны эцсийн байдлаар 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулжээ. Энэ онд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор 734 мянга гаруй тонныг олборлоод байна. Газрын тос харьцангуй гүнд байдаг учир удаан хугацаанд өрөмдлөг хийдэг, гарц бага зэргээс …
-
26 September
Дорнодын станцыг өргөтгөнө
Ерөнхий сайд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн ажилтай танилцлаа. Тус станц Дорнод аймаг болон зүүн бүсийн аймгийн зарим сумыг эрчим хүчээр хангадаг. Цахилгаан эрчим хүчний ачаалал дээд цэгтээ хүрсэн учир цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байна. 2025 оноос эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх магадлалтай учир станцын хүчин чадлыг 100 мегаватт болгон өргөтгөх боломжийг Засгийн газар судалж байна. Засгийн …
-
26 September
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн иргэд сонгогчтойгоо сар бүрийн сүүлчийн долоо хоногийн бямба гаригт уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн бямба гарагийн 14 цагаас тэрбээр Баянзүрх дүргийн иргэдтэй ээлжит уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийнхаа уулзалтаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын ээлжит чуулганаар баталсан хууль, УИХ тогтоолын талаар иргэдэд танилцуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдийн асуусан асуултанд …
-
24 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12-18 сарын дотор эдийн засгийг тогтворжуулна гэв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, …
-
23 September
ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг Туркийн элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 9 дүгээр сарын 23-ны өдөр Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр эртний уламжлалт харилцаа бүхий Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж, тухайлбал улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг хоёр орны …
-
23 September
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын 15 дугаар уулзалтыг даргалав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 22-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын 15 дугаар уулзалтыг даргалав. “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн уялдааг хангах нь” сэдвээр болсон энэ удаагийн уулзалтанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, Далайд гарцгүй хөгжиж буй …
-
23 September
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр уулзлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын төдийгүй олон улсын томоохон арга хэмжээ, энхийн болоод дэлхий дахины хөгжил цэцэглэлтийн төлөө үйлсэд идэвхтэй оролцсоор ирсэн Монгол Улсын хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэн талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр НҮБ-ын Тогтвортой …
-
23 September
УИХ-ын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.23/ БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүнтэй уулзсандаа баяртай байгаагаа хэлээд Гванжу болон Улаанбаатар хотын харилцааг хөгжүүлэх чухал айлчлал хийж байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрбээр “Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж төр засгийн байгууллага …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл