Улс төр

September, 2016

  • 21 September

    Монгол, Азербайжаны гадаад харилцааны сайд нар дээд, өндөр түвшний айлчлалын ач холбогдлыг тэмдэглэв

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Элмар Маммадяров-тай 9 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Төв байранд уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын  дээд, өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцолж, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авах талаар санал солилцов. Сайд …

  • 21 September

    Фракцыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа

    АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс  орон нутгийн сонгуулийн төв штабын менежерээр намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг   томилжээ. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгууль Ардчилсан намд төдийгүй ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчнүүдийн хувьд чухал ач холбогдолтой гэж тус нам үзэж байна. Гэсэн ч сонгуулийн өмнө АН-д үл итгэх, эргэлзэх байдлыг өрсөлдөгч МАН-ын зүгээс хангалттай бий болгосон. Тухайлбал, УИХ-ын сонгуулиар МАН …

  • 21 September

    АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ

    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-д хандан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН төр, засгийн  бүхий л эрх мэдлийг цөөн хүмүүсийн  гарт төвлөрүүлж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илт алдагдуулж байгаад АН харамсч байна. Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн” гэх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эхний алхмууд нь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, …

  • 21 September

    Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо

      НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ өдөр  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталсны нэг жилийн ойд зориулсан “SDG Moment” өндөр түвшний арга хэмжээ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын …

  • 20 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн төрсөн хүү бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талаас анхаарал тавьж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд АНЭУ-ын Засгийн газрын  13 …

  • 20 September

    Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулалтад тааламжтай орон гэдгээ дахин нотолно

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийн үг хэллээ.   Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хатагтай Элчин сайд, Хатагтай ноёд оо, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ээлжит уулзалтад оролцож байгаадаа баяртай …

  • 20 September

    УИХ-ын дарга М.Энхболд “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүнийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан явдалд тэрбээр баяр хүргээд шинээр байгуулагдсан Улсын …

  • 20 September

    УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.09.20/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Элчин сайд Суреш Бабутай уулзаж танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон …

  • 20 September

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулга

    Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулга тавьжээ.

  • 20 September

    АН-ын булхай илрэв үү

    -Хэдийгээр Ардчилсан намынхан төрийн эрхийг барьж байх үедээ Сонгуулийн тухай хуулийг хүссэнээрээ өөрчилж УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон ард түмэн тэдэнд есхөн суудлыг өгсөн. Тэгвэл УИХ-ын сонгууль болохоос сарын өмнө З.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Арвин нар дээрх хуулийн тухай хэрхэн ярьж байсан талаарх нууц бичлэг задарч, цахим ертөнцөд шуугиан тариад байна- УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын …

  • 20 September

    Ч.Долгормаа: Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуумаар байна

      Иргэн Ч.Долгормааг 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэг­лэлтэй эрүүгийн хэр­гийн хохирогчоор шал­гаж байгаа гэнэ. Тиймээс  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар болжээ. Тэрээр энэ талаар “Би 2014 онд АТГ-т АН-ын гишүүн, Их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон Б.Батбаярт холбогдуулан гомдол гаргасан. АТГ мөрдөн байцаалт явуулж намайг хохирогчоор тогтоосон. Гэтэл манай гэр бүл өнөөг хүртэл хохирсон хэвээр байна. Харин …

  • 20 September

    Сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 1-ний өдөр эхэлнэ

    Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаарсарын 19-нд болно. Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан систем ашиглах бөгөөд сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар наймдугаар сарын 31-ний дотор намууд нэр дэвшигчид, есдүгээр сарын 3-ны дотор бие даагчид бүртгүүлэх заалттай. Мөн хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас …

  • 20 September

    УИХ-ын дарга М.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд  /2016.09.19/ өдөр  НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Роберто Бенестэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсад олон жилийн турш дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглээд Засгийн газрын хамтран ажилладаг чухал байгууллагын нэг болохыг онцлов. …

  • 20 September

    Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо хүрэлцэн ирэв

    Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр …

  • 19 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгийн Мандал, Баянгол суманд ажиллалаа

    Сэлэнгэ, Дархан-Уул аймагт орон нутгийн томилолтоор ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат есдүгээр сарын 17, 18 буюу амралтын энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхий сайдыг Мандал сумын Түнхэл тосгонд ажиллах үеэр Хараа гол дээрх 72,8 урт/метр төмөр бетон гүүрийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэ ёслолын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат богино хугацаанд гүүрийн ажлыг дуусгаж хүлээлгэн өгч байгаа автозам, …