Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл болон тус байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, М.Билэгт нар өнөөдөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдийн эмнэлэг, эмчилгээний чанартай газар дээр нь танилцах өргөдөл иргэдээс ирүүлсний дагуу УИХ-ын гишүүд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ барилга барих, эмчилгээний чанарыг сайжруулах талаар эмнэлгийн удирдлага болон эмч сувилагч, хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзаж ярилцсан. Нийслэлийн дүүргүүдийн Хүүхдийн эмнэлэгт …
Улс төр
November, 2016
-
8 November
“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.08/ Төрийн ордноо зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Сүхбат, …
-
8 November
10 хууль, гурван тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.08/ хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх …
-
8 November
Н.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкмантай уулзав
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд 11-р сарын 7-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Суурин Зохицуулагч Биата Транкман Байнгын хорооны дарга Н.Энхболдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх институцийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашид боловсронгуй болгох зураглалыг боловсруулах талаарх судалгааны дүнгээ танилцуулахаар ирсэн …
-
7 November
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллав
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн /2016.11.04-11.06/ Хөвсгөл аймагт ажиллаад ирлээ. Хөвсгөл аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2014 оноос эхлэн хэд хэдэн эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалт эхэлжээ. Хоёр жил гаруй хугацаанд өрнөсөн ажил дуусч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дээрх бүтээн байгуулалттай биечлэн танилцав. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд шинэ Эрүүл мэндийн төв нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Улсын төсөв, орон нутгийн хөгжлийн …
-
7 November
Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөлтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.11.07/ Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг бодитоор шийдэх гарц, шийдэл олохын тулд энэхүү уулзалтыг хийж байгаагаа уламжлаад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн …
-
7 November
ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарын сургалт өнөөдөр /2016.11.07/ эхэллээ. Нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын чадавхийг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм …
-
7 November
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогцолмаа нар парламентын гишүүдийн 11 дүгээр их хуралд оролцлоо
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар энэ сарын 04-05-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хуралд оролцлоо. Энэ удаагийн хурал жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Нэг ч охин нэг ч эмэгтэй анхаарлын гадна үлдэх ёсгүй” гэсэн уриан дор зохион байгуулагдав. Уг хуралд дэлхийн 28 орны парламентын гишүүд оролцож, охид, эмэгтэйчүүдийн …
-
7 November
О.Мөнгөншагай: Сонгуулийн хууль зөрчсөн нь илэрвэл дахин сонгууль болохоос өөр аргагүй
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга О.Мөнгөншагайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 2016 оны 11-р сарын 03-ны өдөр АН-ын нэр бүхий удирдлагууд СБД-ийн 7-р тойрогт санал хураах хайрцагнаас 300 гаруй саналын хуудас илүү гарсан тухай мэдээлэл хийсэн. Энэ талаар СБД-ийн МАН-ын зүгээс ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа. -Саяхан болж өнгөрсөн ДИТХ-ын сонгуультай холбоотой маргаан танай дүүрэгт гарлаа. АН-ын даргын үүрэг …
-
7 November
Ж.Сандагсүрэнг Засаг даргаар улираан томиллоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас Ж.Сандагсүрэнг Засаг даргаар улираан томилох шийдвэр гаргалаа. Ж.Сандагсүрэн нь 2016 оны наймдугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийг удирдсан юм. Тэрбээр тус дүүрэгт анхан шатны нэгжээс нь эхлэн 16 дахь жилдээ ажиллаж байна. Боловсрол: -1986-1996 онд Ерөнхий боловсролын 73-р сургууль -1997-2001 онд МУИС-ийн Математикч-Эдийн засагч -2003-2005 онд СЭЗДС-ий бизнесийн удирдлагын Магистр Ажлын туршлага: -2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын …
-
5 November
Хууль зүйн байнгын хороо УИХ-ын тогтоолын төслүүдийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2016.11.04/ үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” болон “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар дээрх тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Үндсэн …
-
5 November
ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер тэргүүтэй ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрч буй хоёр 7 хоног хүрэхгүй хугацаанд ихээхэн ачаалалтай ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үнэлгээ, дүгнэлт хийж, бодлогын болон хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэн, хамтран ажилласанд ОУВС-гийнханд УИХ-ын нэрийн өмнөөс …
-
5 November
Прокурорын цалинг нэмэгдүүлэхийг байнгын хорооны гишүүд дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.04/ -ийн хуралдаанд тус Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүд, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүдээс санал гараагүй учир Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос гарсан санал, …
-
4 November
Ж.Эрдэнэбат: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар хоёр дахин нэмэгдүүлнэ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, -Эрүүл мэндийн салбарт нийт 3244 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн …
-
4 November
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.11.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, бонд, зээлийн эх үүсвэрийн орлогын мөчлөг дагасан, эмзэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл