Улс төр

December, 2016

  • 27 December

    УИХ-ын гишүүн Л.Болд Хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэв. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн …

  • 27 December

    ЭМ-ийн сайд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөн мэдүүлэв. Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол …

  • 27 December

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт /2016.12.26/ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн төслүүдийг  өргөн мэдүүлэв. Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуулийг батлагдсанаас хойш гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт …

  • 27 December

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Элчин сайд ИЖБ барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока  ИЖБ барив. ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Масато Такокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Масато Такокад баяр хүргэж амжилт хүслээ. Төрийн тэргүүн цааш нь хэлэхдээ “Япон, Монгол хоёр орны хооронд стратегийн …

  • 27 December

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2016 оны 12 дугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд, “Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга эрхэмсэг ноён Дмитрий Анатольевич Медведев Танаа, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 …

  • 26 December

    Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулийг батлан гаргасан. Тус хуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг …

  • 26 December

    Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийв

    Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батласан билээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулж өнөөдөр /2016.12.26/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн …

  • 26 December

    Эрх баригчдын ингэтлээ улайрч байгаагийн цаана Тавантолгой байна уу?

    “…Монголын ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан Далай ла­мын айлч­лалд гүнээ ха­рам­­саж буйгаа илэр­хий­лээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө. Далайн ла­мын айлчлал нь хоёр ул­сын харилцаанд сөргөөр нө­лөөлж байгаа тухай Ц.Мөнх-Оргил до­тоодын мэдээл­лийн хэ­рэгс­лүүддээ ярь­жээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг сайж­руулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүт­гэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөр­дөн, Төвдийг Хятадаас тус­гаар …

  • 26 December

    З.Нарантуяа: Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгогдсон 2.5 их наядын зээлийг чанаргүй гэж үзэх нь утгагүй

    Хөгжлийн банктай холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногийн гол сэдвийн нэг байлаа. Өчигдөр УИХ-ын чуулганаар Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулчихсан. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ярилцлага өгч, цөөнгүй зүйлийг ярьжээ. Тэрбээр “Хөгжлийн банкны гаргасан зээлийн 70-90 хувь нь чанаргүй гэж дүгнэх нь буруу. Нэгдүгээрт, Засгийн газрын баталгаатай, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хувьд өглөгөө Хөгжлийн банкнаас авах …

  • 26 December

    Кабелийн телевизүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүсэлт гаргалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Танаа                                                                                                             …

  • 26 December

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ утааны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьлаа

      УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Утааны асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьж, хариуг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дотор бичгээр мэдэгдэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүслээ.    

  • 23 December

    АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэллээ

      АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Сурталчилгааг Их эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон VI Их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд …

  • 23 December

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид 2016 оны 12-р сарын 22-ны өдөр  Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Х.Болорчулуун нар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын …

  • 22 December

    Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооны тогтолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. …

  • 22 December

    Кувейт улсын Эрхэм дээд Эмир монгол улсад тусална гэж амлалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэв. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт бараалхлаа. Тэрбээр Эрхэм дээд Эмирт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Кувейтийн Засгийн газар, ард түмэн Монгол Улсад тохиолдсон хүндрэл бэрхшээлтэй цаг үед найрсаг харилцаатай анд …