Монголчууд бид Эзэн богд Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг болсоор 3, 4 жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл өчигдөр Чингис богдын мэндэлсэн өдөр тохиож, монголчууд бид нийтээрээ амарч, баярлаж өнгөрөөлөө. Жил бүр л бид өөр өөр өдөр Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй. Манай эрдэмтэд нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хаан мэндэлсэн гээд …
Улс төр
November, 2016
-
1 November
Ж.Мөнхбат сайдыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн хэмээн үзэж, мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр “Засгийн газрын 100 хоног”-ийн ажлынхаа талаар хийсэн хэвлэлийн хурал дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрын гишүүд зарим нэг зардлаасаа татгалзах санал оруулсан боловч харамсалтай нь УИХ дээр Ардын нам ард …
-
1 November
Сангийн сайд тэргүүтэй манай “томчууд” төвд ламд үзүүлж, Монголын ирээдүйг даатгасан гэв үү
Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж, үүнийг дагалдан манай улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн байдал хүндхэн байгаа билээ. Дээр нь 2012-2016 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Чингис, Самуурай бондын мөнгөнөөс Чингис бондын мөнгийг 2017 оны 1 сарын 1-ны өдрөөс эхлэн төлөх болсон нь одоогийн МАН-ын засгийн газарт хүнд ачаа болоод байгаа юм. Нэгэнт улс орны төсөв, санхүүгийн бүрдэл дотоодын …
-
1 November
Төвдийн төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Төвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Төвдийн Өөртөө Засах Орны дэд дарга Бямбадаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Олон зууны түүх, соёлын хэлхээ холбоотой Төвдийн төлөөлөгчид парламентын шугамаар Монголд анх удаа айлчилж буйд УИХ-ын дарга М.Энхболд баяр хүргээд хоёр орны харилцаа төр, нийгэм, соёл, иргэд хоорондын гээд …
-
1 November
М.Энхболд “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолын арга хэмжээнд оролцлоо
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойн баяр, “Монгол бахархлын өдөр” /2016.10.31/ буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тохиосон билээ. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн …
October, 2016
-
31 October
Солонгосын Ерөнхийлөгчийн “булхайг” сэтгүүлчид илчилжээ
Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн байр суурь ганхаж эхлээд байгаа билээ. Сөүл хотод 100 орчим мянган оюутнуудын жагсаал болж, түүнийг албан тушааласаа огцрохыг шаардаж эхлэсэн. Энэ асуудал юунаас эхлэсэн нь сонирхолтой. Ихва их сургуулийн эсэргүүцлийн хөдөлгөөний гол сэжүүр болсон Жон Юра оюутан – морин спортоор хичээллэдэг нь маш баян гэр бүлээс гаралтай болох нь тодорхой тул сэтгүүлчид хэний хүүхэд вэ, охиноо …
-
29 October
Баянзүрх дүүргийн АН сонгогчдын саналыг “мөнгө”-өөр үнэлжээ /баримтат нэвтрүүлэг/
Баянзүрх дүүргийн АН-аас дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид орон нутгийн сонгуульд оролцохдоо гэр хороололын сонгогчдын саналыг худалдан авах үйлдэл гаргасан тухай баримтат нэвтрүүлгийг хүргэж байна. Эх сурвалж: medeel.mn
-
29 October
Хатагтай Нэнси Постер, ноён Марк Коэнинг нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад улсын Элчин сайдын үүргийг түр хамаарагч Нэнси Постер, Азийн сангийн хөтөлбөр хариуцсан дэд захирал Марк Коэнинг нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Нэнси Постерт Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх болон УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн …
-
28 October
Ерөнхийлөгч Туркийн Элчин сайдтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Мурат Карагөз хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд Монголын талаар олон сайхан дурсамж өвөртлөн нутаг буцаж буйгаа дурдав. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх ажилд бүх талаар тусалж дэмжин, хамтарч ажилласан Монголын …
-
28 October
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тогтоолын төслийг хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.55 цагт эхэлж, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, …
-
28 October
Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нар өнөөдөр /2016.10.28/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенциудад нэгдэн орох зэрэг асуудлаар байр …
-
28 October
Хууль, тогтоолын төслүүд өргөн мэдүүллээ
ИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод /2016.10.27/ дараах хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ. 1.“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, …
-
28 October
Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрлээ. 28938 хүүхэд энэ зуу хоногийн хугацаанд мэндэлсэн байна. Монголын үрс маш олон болох болтугай гэснээр Ерөнхий сайд мэдээллээ эхэллээ. Монгол Улсын Засгийн …
-
28 October
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы /2016.10.27/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар танилцуулсан юм. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн …
-
27 October
Зарим салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл