Улс төр

July, 2016

  • 21 July

    Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томиллоо

    УИХ-ын Анхдугаар чуулганы өчигдөр оройн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн болохыг УИХ-ын дарга мэдээлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн тус банкны Ерөнхийлөгчөөр Надмидын Баяртсайханыг томилуулах саналаа танилцуулсан юм. Н.Баяртсайхан …

  • 21 July

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг томиллоо

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы  /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан …

  • 20 July

    Н.Алтанхуяг vs Ж.Эрдэнэбат

    Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 16-ны өдөр дөнгөж Засгийн газрын гишүүдийнхээ бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-ын даргад өргөн барьж байлаа. Сонгууль болсноос хойш бүтэн сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад АН-ынхан фракциудынхаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд төрийн албыг данхайлгах бүтцээ ид зураж байв. Эцэст нь энэ данхайсан бүтэцтэй, давхар дээлтэй тэгсэн мөртлөө шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын бүтэц …

  • 20 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2016.07.20/ өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны …

  • 20 July

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайдад албан бичиг илгээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээв. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол …

  • 20 July

    Танилц : Одоогийн байдлаар тодорхой болсон 5 шинэ сайд

    Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал энэ долоо хоногийн хамгийн онцлох сэдэв болж хувираад байна. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн юм. Түүний танилцуулсан зураглалаар бол энэ удаагийн Засгийн газрыг нийт 13 яам, 16 сайдтай байгуулахаар төлөвлөжээ. Сайд нарын нэрс өнөөдөртөө багтаж бүрэн тодорч дуусах бөгөөд одоогийн байдлаар зарим яамдын сайдад нэр дэвшигчид баттай болоод байгаа аж. Тодруулбал, …

  • 19 July

    АН Зи-гээс салж чадах уу

    Сонгуулиар том ялагдал хүлээсэн Ардчилсан нам өдгөө алдаа, оноогоо дэнсэлж, нам ялагдахад нөлөөлсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үзэж байна. Өчигдөр үдийн үед Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, оройн 18:00 цагаас Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-гоо хуралдуулахаар болсон. ҮЗХ-ны хурлаар намын даргыг томилох, намын дүрмийг шинэчлэх, VI дугаар их хурлын товыг зарлах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдэх зорилготой байсан …

  • 19 July

    УИХ-ын дарга М.Энхболд Монцамэ Агентлагийн 95 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

    -МОНЦАМЭ агентлагийн хамт олонд- 2016.07.19   “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулан сурталчлах уриатай Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойг тохиолдуулан тус агентлагийн бүтээлч хамт олон, үе үеийн ажилтнуудад баяр хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.         Монголын сор болсон сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчид гар нийлэн ажилладаг мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь улс орныхоо түүхийн он дарааллын бичгийг туурвин бүтээх ажилд үнэтэй …

  • 19 July

    Ардчилсан намын VI их хурлыг 12-р сарын 6-нд болгохоор тогтжээ

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48-р хурал хуралдаж завсарлалаа. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм. Үүнд: “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонсох АН-ын VI их хурлын товыг зарлах АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл Ардчилсан намын …

  • 19 July

    С.Батболдын фракци МАН-ын дарга М.Энхболдыг “шантаажилж” сайдын суудалд санаархав уу

    Бяцхан түүх сөхье… Энэ удаагийн УИХ-ын болон Аймаг, нийслэлийн сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл үзүүлж, үнэмлэхүй суудал олголоо. Ийм цаг үед МАН-ын дарга М.Энхболд болон намын удирдлагууд намынхаа өнгөрсөн 15  жил доторх түүхийг давтаж болохгүй. 2000 онд АН ялагдаж, МАН УИХ-ын 76 суудлаас 72 суудлыгн авч үнэмлэхүй олонх болсон үедээ Н.Энхбаяр гэдэг “хэмжээгүй эрхт эзэн”-ийг өөрсдөө ч мэдэлгүй төрүүлчихсэн …

  • 18 July

    МАН-ын Удирдах зөвлөл таван хүний нэрийг сайдаар томилуулах хүсэлтээ хүргүүлээд байна

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хурлаар шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүн, гишүүдийн талаар хэлэлцсэн байна. МАН-ын гишүүд таван хүний нэрийг сайдаар томилуулах хүсэлтээ Удирдах зөвлөлдөө хүргүүлээд байгаа юм. Тэгвэл уг асуудлыг хэлэлцжээ. Мөн аймгуудын Засаг дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Ихэнх аймгууд Засаг дарга нараа томилоод байгаа. Одоо Ерөнхий сайд тэднийг батламжлах нь үлдээд буй. Түүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл …

  • 18 July

    Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо намын даргаа томилно

     Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар өнөөдөр орой хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон байна. Нэгдүгээрт: 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл, Хоёрдугаарт: АН-ын даргыг томилох тухай, Гуравдугаарт: АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Дөрөвдүгээрт: АН-ын VI их хурлын товыг зарлах тухай, Тавдугаарт: АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, Зургаадугаарт: АН-ын 2012-2016 оны …

  • 18 July

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалаа дуусгаж, нутаг буцлаа

    БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэгийн  Монгол Улсад хийсэн  албан ёсны айлчлал өндөрлөж өнөөдөр дууслаа. Тэрээр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцсоны дараа албан ёсны айлчлалаа эхлүүлсэн билээ. Пак Гын Хэ албан ёсны хэлэлцээр хийх үеэрээ “Баярлалаа. Юуны өмнө АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон …

  • 18 July

    М.Энхболд:Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай ажиллах болно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэд өнөөдөр бараалхав. Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэг АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцохын сацуу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсонд баяртай байна. Таны Монгол …

  • 18 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархаж байна гээд БНСУ-ын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ эх орондоо …