Улс төр

August, 2015

  • 14 August

    М.Энхболд Хөгжлийн банкнаас 10 тэрбум биш 12 мянган төгрөгний “зээлтэй”

    Хэрэв хувьцаа эзэмшигч бүр тухайн хувьцааг эзэмшиж байгаа байгууллагынхаа үйл ажиллагаа явуулахаар авсан зээлийг бас хуваалцах учиртай бол УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Хөгжлийн банкнаас “зээлтэй” болж таарах нь. Үнэхээр түүний 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Говь” гэдэг ХК-ний 10 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж бий. Энэ нь тухайн компанид 0,0014 хувийн хөрөнгө оруулсан гэсэн үг болохыг ч тусгасан байдаг. Харин …

  • 14 August

    Г.Дэнзэн Намын нөхөддөө захидал илгээжээ

    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн хорих ангиас АН-ынхандаа хандан захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.  АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ГИШҮҮД АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА  Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улс ардчилсан улс болсноо зарлаад 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Эх орондоо ардчиллыг бэхжүүлэн үр хойчдоо хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөтэй, шударга …

  • 14 August

    Эвслийн бүлгийн тэргүүн Н.Энхбаяр боллоо

    Өчигдөр Төрийн ордны В танхимд үргэлжилсэн Шударга ёс эвслийн хурал өндөрлөж, Ч.Сайханбилэгийн засагт хамтрах шийдвэр гаргасан.  Хурлаараа Эвслийн бүлгийн ажлын хэсэг байгуулсан тэргүүнээр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, бүлгийн даргаар Н.Батцэрэг, дэд даргаар З.Баянсэлэнгэ нарыг томилсон юм.

  • 14 August

    Ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөнө

    УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны тов энэ сарын 3-14-ны өдрөөр тогтсон билээ. Энэ хугацаанд МАН-ын зургаан сайдын нэрийг өргөн барьж огцруулсан бөгөөд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн батласан юм. Зургаан сайдын оронд томилох сайдуудын нэрс тодорхой болоогүй бөгөөд өнөөдөр ээлжит бус чуулган хаалтаа хийнэ. Тиймээс өнөөдөр Засгийн газар сул орон …

  • 14 August

    Монгол Улсын Ерөнхийлөгч багийн спортыг дэмжих, хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа. Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, …

  • 13 August

    Шинэ сайд нарыг тодруулах ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална

    УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Эвслийн бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон бөгөөд хуралдаанаар шинээр бүрдүүлэх Засгийн газрыг яаралтай байгуулах талаар ярилцан санал солилцсон байна. Мөн хуралдаанаас “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг шинээр томилогдох зургаан сайдын талаар саналаа нэтгэх бөгөөд Н.Энхбаяр ахлах юм байна. Энэ …

  • 12 August

    Шуурхай мэдээ: МАХН-ын дарга Н.Энхбаяр ирнэ

    Саяхан УИХ-ын чуулганаар МАН-ын сайдуудыг “чөлөөлсөн”. Гэвч Засгийн газраа өнөөдрийг хүртэл шинэ сайдуудын нэрсийг өргөн бариагүй “хүлээлт”-ийн байдалтай байгаа билээ. Тэгвэл олон нийтийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр засагт оролцож тэр бүү хэл шадар сайд болох тухай таамаг яригдаж байгаа билээ. Учир нь өчигдөрхөн баталсан өршөөлийн тухай хуулиар түүний улс төрд оролцох эрх нь сэргэж байгаа юм. Тэгвэл энэхүү олон нийтийн таамар …

  • 12 August

    ИЗНН –аас сайд, дэд сайдаар хэн томилогдох вэ?

    МАН-ын 6 сайдыг АН-аас огцруулснаар Засгийн газар 6 сайдыг дахиж шинээр томилох шаардлагатай болсон.  Шинэ  сайдуудыг томилохдоо АН, “Шударга ёс эвсэл”-ийн хамтын тохиролцоогоор асуудлыг шийдэх нь тодорхой. Сайдуудыг томилсны дараа  дэд сайдуудын асуудал МАН-аас бусад парламентад суудалтай намуудын хувьд анхаарлаа хандуулах  асуудлын нэг. Дэд сайд болон аливаа  албан тушаал  томилох асуудалд тухайн намаас  2012 оны сонгуульд  нэр дэвшин сонгогчдын саналыг …

  • 12 August

    Шинэ сайдуудад хэн хэний нэр яригдаж байна вэ?

    Ойрд монголын улс төр бужигнаантай байна. Засгийн газрын  6 сайдыг шинээр  томилох асуудал  яригдаж байгаатай зэрэгцэн өчигдөр орой  Өршөөлийн хууль “ногоон гэрлээр” батлагдлаа. Засаг барьж байгаа АН-д Өршөөлийн хуулийг ингэж батлахаас өөр арга байгаагүй. Учир нь  АН, МАН-ын 6 сайдыг “хөөснөөр” тэд хүссэн хүсээгүй “Шударга ёс  эвсэл”-тэй хамтран ажиллаж, цаашид засгаа үргэлжлүүлэн авч явах сонголт үлдсэн. Харин МАХН-МҮАН  “Шударга ёс …

  • 11 August

    С.Эрдэнэ сайдын томилгоог цуцлахыг МАН-ын бүлэг шаардлаа

    МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Хөдөлмөрийн яаманд хийсэн хууль бус, томилгоо, халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Тодруулбал, сайд С.Эрдэнийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хүчингүй болгох арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг шаардлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ …

  • 11 August

    Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг 9 сард тэмдэглэнэ

    – Монголын их хаадын нэг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталлаа. 2015 онд тохиож буй их хааны ойг 9 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэх хөтөлбөр гаргаж, 20 ажил хийхээр төлөвлөжээ. – УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын төслийг боловсруулах ажлын …

  • 11 August

    Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын барилгын ажлыг энэ онд бүрэн дуусгана

    Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2015 онд бүрэн дуусгахад шаардагдах 19.3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, барилгын ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, хугацаанд нь ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. “Насны зам” ХХК энэ чиглэлийн авто замыг барьж, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр …

  • 11 August

    Аж үйлдвэрийн сайд чөлөөт бүс байгуулах талаар танилцуулга хийлээ

    2015 онд батлагдсан “Чөлөөт бүсийн тухай хууль”-д Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд бахимтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан. Мөн 2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай харилцан …

  • 11 August

    Концессын гэрээ байгуулах эрх олголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 10-нд  болж, дараах шийдвэрийг гаргалаа. Концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн гэрээг “Нортерн Рэйлвэйс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, …

  • 11 August

    Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.11/ хүлээн авч уулзлаа. Ноён Ү Юн Гын УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн хамтарсан форумын хүрээнд улс төр, боловсрол, эрүүл мэнд зэрэг …