Засгийн газрын хуралдаан бямба гаригт хуралддаг уламжлалтай ч сүүлийн хоёр долоо хоног баасан гаригт хуралдаж байна. Засгийн газрын хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар хөрөнгө оруулалт, эдийн засаг зэрэг 16 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудал № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. “Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай Ч.САЙХАНБИЛЭГ Дипломат …
Улс төр
August, 2013
-
22 August
М.Зоригт гишүүн нутгийн оюутнаа гэртээ амьдруулна
УИХ-ын гишүүн М.Зоригт нутгийнхаа шинээр их сургуульд элсэн суралцах гэж буй нэг оюутныг гэртээ амьдруулахаар болжээ. Эрхэм гишүүн УИХ-ын сонгуульд өөрийн төрсөн нутаг Сүхбаатар аймгаас сонгогдсон ба нутгийнхаа оюутныг гэртээ амьдруулж, сурч боловсроход нь ихээр дэмждэг байна. Тэрээр өмнө нь мөн хоёр оюутан төгсгөжээ. Энэ талаар М.Зоригт гишүүн цахим хуудастаа “Нутгийн шинэхэн оюутан хүүхдийг гэртээ авлаа. Урьд нь хоёр …
-
22 August
МАН-ын Шинэчлэлийн хороо Хөвсгөл аймагт салбараа нээлээ
МАН-ын Шинэчлэлийн хороо энэ сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэчлэлийн өргөө гэрээ барьж, намынхаа шинэчлэлийн асуудлаар иргэдээс санал бодлоо сонсож эхэлсэн байна. Энэ үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл тавьж,нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. МАН-ын Шинэчлэлийн хорооны залуустай уулзаж танилцсан Хөвсгөл аймгийн нутгийн иргэд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид …
-
22 August
Ц.Оюунгэрэл, Л.Болд нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барина
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын санаачлан боловсруулсан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина. Гишүүд өнөөдөр 09:40 цагт хуулийн төслийг гардуулан өгөх юм. Т.Түвшин Ugluu.mn
-
21 August
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлал ирэх есдүгээр сарын 11-14-ны хооронд үргэлжилнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байна. Мөн Ерөнхий сайд Японы Эдийн засгийн байгууллагуудын болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн …
-
20 August
“Ардчилсан боловсролыг өсвөр үеийнхэнд олгох хөтөлбөр” -ийн 20 жилийн ой болно
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.БуяндалайГерманы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбооны төлөөлөгч Дитер Физингер болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай “Хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө, Монгол орны өсвөр үеийг хөгжүүлж, нийгэмдээ төлөвшсөн иргэн болоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье. Та …
-
20 August
Тайландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад айлчилж байгаа Тайландын Вант Улсын Үндэсний Ассамблей дэх Тайланд-Монголын найрамдлын бүлгийн дарга Сомбуун Утайвианкул тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиож буйг онцлоод Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хоёр орны ард …
-
20 August
ТӨХ-ноос мэдээлэл хийнэ
Алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежмежнтийн талаар ТӨХ-ны зүгээс маргааш буюу наймдугаар сарын 20-ны 11 цагаас ТӨХ-ны байран дахь 409 тоот өрөөнд мэдээлэл хийнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн байдлаар 14 компани нь нийтдээ жилд 50 …
-
19 August
Ж.Батзандан Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэв
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газарын тэргүүн Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн байна. Тэрээр улсын эдийн засаг муудсан, төгрөгийн ханш суларсан, гадаадын хөрөнгө оруулалт муу байгаатай холбоотойгоор шаардлага тавьжээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГТ Эрхэм хvндэт Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг Танаа. Үүcээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү захидлыг илгээж байна. Хаврын чуулган, намын бүлэг, …
-
17 August
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана
УИХ-ын ээлжит бус чуулганыг 2013 оны 09 дүгээр сарын 02-06-ны хооронд хуралдуулах төлөвтэй байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн барихаар боловсруулан бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ч төлөвлөгөөнд тусаад байгаа юм байна. …
-
16 August
М.Зоригт гишүүнийг олон нийтийн сүлжээгээр хэн доромжлов
Олон нийтийн сүлжээг ашиглан хүмүүсийн нэр хүндийг гутаан доромжлох үзэгдэл газар авч байна. Фейсбүүк, твиттер хуудаснаа улстөрч болон олны танил хүмүүсийг элдэв үгээр хэлэх нь энүүхэнд. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн М.Зоригт энэ үйлдлийн “хохирогч” болжээ. Түүнийг твиттер хуудсаар дамжуулан “Элдэв шоугаа зогсоо. Юу ч хийхгүй байж худлаа зураг авч, жиргэхээс өөр ажилгүй “гөлөг” гэсэн байх юм. Үүнийг нь харсан …
-
16 August
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэллээ. Хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газарт нэгтгэх тухай, “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газрын харилцаа, хот байгуулалт”-ын чиглэлээр “UB palace”-ийн Их танхимд иргэдтэй санал бодлоо солилцож байна. Уулзалтын үеэр иргэнд …
-
16 August
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар болсон байна. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүд дараах асуудлыг хэлэлцэнэ. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн Эрчим хүчний хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн анхдугаар хуралдааны тухай Л.БОЛД Хил орчмын радио давтамжийг харилцан зохицуулах асуудлаар Оросын Холбооны Улстай байгуулах хэлэлцээрийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай …
-
16 August
Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэдтэй уулзана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтын үеэр, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгөх ажээ. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил …
-
15 August
С.Баяр ҮАБЗ-ийн хуралд оролцлоо
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Улсын эдийн засаг, уул уурхайн асуудлаар хуралдсан байна. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн төслүүд зогсонги байдалд орсонтой холбоотойгоор үе, үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ийнхүү анх удаа хуралджээ. Хуралд Ерөнхий сайд асан С.Баяр оролцсон байна. Удаан хугацаанд гадаадад амьдарч байсан тэрээр ҮАБЗ-ийн хуралд оролцож байр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл