ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана. Мөн өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа эрхэм зочинд бараалхана. ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч ноён Эдуард Освальдын айлчлалынхаа хүрээнд …
Улс төр
May, 2013
-
23 May
Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогыг тодорхойлно
Хууль сахиулахын их сургуулиас санаачлан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” сэдвээр зохион байгуулагдаж байгаа олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилт дэвшүүлсэн. Сүүлийн …
-
23 May
Ерөнхий сайдад эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг прокурор өнөөдөр шийднэ
МАН-аас өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягыг АТГ-аар шалгуулах өргөдөл хүргүүлсэн. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 19 хоногийн хугацаанд нягталж, хариу өгөх журамтай” хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл энэ хугацаа дууссан бөгөөд хэрхэн шийдвэрлэхээр болсныг АТГ-ынхнаас лавлахад “Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш тодорхой хугацаанд нягталсан. Өчигдөр шалгасан материалуудаа прокурорын байгууллагад танилцуулсан. Прокурор өнөөдөр …
-
23 May
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. • Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; • Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн …
-
22 May
Асашёорюү Д.Дагвадорж: Би заавал ахыгаа дагаж, МАН-ыг сонгох албагүй биз дээ
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Ардчилсан намд элссэнээ мэдэгдэж, дөнгөж сая намын үнэмлэхээ гардлаа. Түүний батлахыг УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга түүнд АН-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгсөн байна. Их аварга өөрийн улстөрийн сонголтоо “Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэрэг, Ардчилсан намын бодлогыг …
-
22 May
Ж.Батсуурь: Удвал сайд аа эмийн сангууд чинь эм биш, хор зарж байна
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны өчигдрийн хуралдаанд хамгийн идэвхтэй оролцогчоор УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өрсөлдөгчгүй тодорч З.Баянсэлэнгэ дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёрыг хөөрхөн сандаргасан юм. Эрхэм гишүүн “Баянсэлэнгэ дарга аа. Өнөөдөр Монгол Улс дээд сургуулийн тоо, 10 мянган хүнд оногдох оюутныхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Гэтэл төгсөөд гарч байгаа хүн нь наад захын шаардлага хангахгүй байна. Сингапур ганцхан дээд сургуультай. Харин …
-
22 May
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
СЕХ-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /АН/, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /МАН/, Эрүүл мэндийн сайд Н.Удвал /МАХН/нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ийнхүү нэр дувшигчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй боллоо. Л.Бадрах.ugluu.mn
-
22 May
Ш.Сайхансамбуу аваргад гар сунгажээ
Нарантуулын босс Ш.Сайхансамбуу монголын боксын түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй. Т.Үйтүмэнгээс хойш уналтын байдалтай болж өнөөдрийн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ачааны хүндийг ганцаараа үүрч явсан хүнд үед чухамхүү Ш.Сайхансамбуу л өгөөмөр гараа сунгаж нам зогсоочихолгүй гэлдрүүлсээр Э.Бадар-Ууган, П.Сэрдамба зэрэг хөдөлмөрийн баатруудын хүчит нударганд хүлээлгэж өгсөн түүхтэй. Монголын боксын спортод гавьяа байгуулсан Ш.Сайхансамбуу их улстөрд оройхон орж ирээд ширүүхэн …
-
22 May
Морьд эргэлээ, уралдаан эхлэлээ…
Нүүдэлчин удамт Монголчууд уралдаан гэдэг үгийг хурдан морины уралдаан гэдгээр сайн ойлгож байгаа. Тун удахгүй баяр наадамын түрүүч нь эхлэж, энд тэндгүй хурдан морьдын уралдаан болно, УИХ-ын гишүүдээс эхлээд, унааны ганц морьтой эр ч баяр наадамд мориныхоо тоосыг “үзэхээр” хөдөө хөрч, гадаа гандахаар мордоно. Харин энэ удаа бид хурдан морьны уралдааны тухай биш, Ерөнхийлөгчийн сонгуулийн “уралдаан”-ы тухай ярих гэж байна. …
-
21 May
Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна
Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол БНХАУ-ын засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хуралд оролцож байна. Энэхүү хуралдааны үеэр тус улсын Тяньжин хотын Бинхай дүүрэг дэхь Дунзяны гаалийн баталгаат боомтод 10 га газар авах тухай асуудал яригдахаар болж шадар сайд Д.Тэрбишдагва төлөөлөгчдийн …
-
21 May
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар 7 хоног бүрийн лхагва гаригт 12:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нээлттэй ярилцах уламжлал тогтоосон. Энэ 7 хоногийн уулзалт маргааш болох бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох юм. Тэрээр Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, яамнаас хэрэгжүүлж эхэлсэн Ном, Авьяас хөтөлбөр болон цаг үеийн ажлуудынхаа талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм. Сэтгүүлчидтэй хийх …
-
21 May
Л.Цог: Ерөнхийлөгчийн сонгуульд мөнгө зарах ямар ч шаардлагагүй
УИХ-ын дэд дарга Л.Цог цаг үеийн асуудлуудаар ямархуу байр суурьтай байгааг нь сонирхож цөөн асуултад хариу авснаа хүргэж байна. УИХ дахь”Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах гээд дэд дарга нэлээн яаруухан явж байсан юм. -УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлууд байнга өсөн нэмэгдэх боллоо. Улстөрийн сонгуулийг ийм их зардал мөнгөөр хийж байгаа нь олигархжсан хөрөнгөтнүүд монголын улстөрийг эзэгнэх үндэс, суурь нь болж …
-
21 May
Байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдана
УИХ-ын байнгын болон дэд хорооны хуралдаанууд өнөөдөр болно. 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/; • “Боловсролын салбарын шинэчлэл” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны …
-
20 May
С.Баярцогт, Д.Арвин, Д.Сумъяабазар нарыг түтгэлцүүлнэ
Улсын их хурлын гишүүн С.Баярцогт, Д.Арвин, Д.Сумъяабазар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлаар залуу хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон байна. Учир нь С.Баярцогтыг гадаадын банкинд нууц данс нээлгэж, түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дусгаагүй гэж буруутгаж байгаа бол Д.Арвиныг МАН-аас АН-д шилжиж нам сольсон нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалцах ёстой гэсэн байна. Харин Д.Сумьяабазарыг Сонгуулийн хууль зөрчсөн гэж үзжээ. …
-
20 May
Ерөнхийлөгчийн дэмжлэг дор “Монголчуудын соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдсан “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербургт хадгалагдаж буй гар бичмэлүүд ба архивын материалууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд болов. Хурлын үндсэн зохион байгуулагчаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн тус тус ажиллалаа. Төв Азийн асар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл