Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 19-ний өдөр холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах чиглэлээр хугацаатай үүрэг өгсний дагуу уг …
Улс төр
May, 2023
-
22 May
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр (2023.05.22) АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль эрх зүйн орчны талаар харилцан санал солилцож, хоёр талаас идэвх санаачилгатай, хүчин чармайлт гаргаж ажиллах талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, …
-
22 May
Л.Оюун-Эрдэнэ: Хэн нэгний мууг үзэх гэж сангуудын мэдээллийг ил болгоогүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сангуудын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Миний хувьд хэн нэгний мууг үзэх гэж энэ сангуудын мэдээллийг ил болгох гээд байгаа юм биш. Зүгээр л иргэд мэдэх ёстой. Яагаад гэхээр мэдэж байж л засна. Өнөөдөр Хөдөлмөр …
-
22 May
Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” болов. Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо. Засгийн газрын бодлогын цөм хэсэг нь хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд үүнд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал. Тиймээс ерөнхий болон сургуулийн …
-
22 May
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав. Эрхэм Ерөнхийлөгчтэй Токио, Лондонд уулзсаны дараа эх орондоо уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсыг өөрийн чухал “Гуравдагч хөрш”, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг бөгөөд тус улстай өрнүүлж буй харилцаа, хамтын …
-
22 May
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв. Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм. Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг …
-
22 May
Г.Занданшатар:Гишүүд тойрогтоо идэвх чармайлттай ажиллах, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох хэрэгтэй
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хэлж, Ажлын хэсгийн хуралдаанаар Үндсэн хуульд …
-
19 May
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын ажил энэ сард эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг Нарийнсухайтын төмөр зам ХХК-д олгохоор шийдвэрлэлээ. Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын төмөр замыг барих тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч байсан юм. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлж, 2023 оны 10 …
-
18 May
ТБХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.18) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 11 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиуд дахь …
-
18 May
Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Үндэсний шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийг 22 дахь жилдээ тодруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. Энэ жилийн хувьд зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шилдэг аж ахуйн нэгжээр өргөмжилж буй нь онцлог. Шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын …
-
17 May
АБГББХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн …
-
17 May
УИХ-ын дарга хүний эрх зөрчигдөж буй газар бүрд хүрч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдийг өнөөдөр ( 2023.05.17) хүлээн авч уулзлаа. Тэрбээр ярианыхаа эхэнд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, санал шүүмжлэл байсан. Энэ асуудалд Улсын Их Хурал онцгойлон …
-
17 May
Т.Доржханд: Гишүүдийн тоог 126 болговол өнөөдрийн 76 гишүүнд зарцуулж буй зардлыг өсгөхгүй
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр (2023.05.17) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд төслийн талаар танилцуулж, тэднээс санал авсан. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлэг өрнөх юм. Д.Тогтохсүрэн: …
-
17 May
Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг чөлөөллөө Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцрууллаа. Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл …
-
17 May
Ч.Номин: Орон нутгийн соёлын салбарын ажилчдад зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно
Соёлын сайд Ч.Номин өнөөдрийн (2023.05.17) Засгийн газрын хуралдаанд “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг танилцуулж, батлууллаа. Ингэснээр 2023 оны байдлаар орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллаж байгаа 3002 албан хаагч таван жилд тутамд олгох мөнгөн тэтгэмжийг авах юм.Тэтгэмжийг олгоход нийт 13.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ТҮ ангиллын 886 албан хаагчид 3.7 тэрбум төгрөг, ТҮСУ ангиллын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл