Монгол уламжлал, бахархал

February, 2017

  • 15 February

    Хадагтай золгох ёс

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар  удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол  эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр …

  • 13 February

    Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

    Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ.  Уншигч та бүхэндээ битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлсийг хүргэж байна. -Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Айлд хоносон хүн шинэ ондоо тэнүүлчилнэ, мөн айлд хоновол сүнс төөрнө гэдэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, …

  • 12 February

    Тавгийн идээний дор гурил будаа хийхийг хориглодог

    Монголчуудын цагаан сараар цээрлэх зүйлс:-Бурхан болооочид зориулсан тавгийн идээнд зочид хүрэхийг цээрлэдэг. Цагаан сар өнгөрсний дараа хураахдаа хүртэж, амсалгүй  галын тахилгад өргөдөг. -Тавгийн идээний дор гурил будаа хийхийг хориглодог -Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг. Энэ нь гэрийн эзний тэргүүн магнайг илэрхийлдэг уичр нүнжигтэй оюунлаг байхыг бэлгэддэг. -Хөөрөг харшуулж, толгойг нь дарахыг хориглоно. -Өдрийн цагаар хэвтэж,унтахыг цээрлэнэ. Өвчтэй хүн …

  • 2 February

    Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна

      Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч, ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх …

January, 2017

  • 24 January

    Холыг зорьсон хос морьтон буюу “Монголын философийн товч түүх”

    Манай улсын философийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтдийн нэг Монгол улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв “Монголын философийн товч түүх” бүтээлийг хэдхэн жилийн өмнө (2013 он) нийтийн хүртээл болгосон нь хэвлэгдсэн даруйдаа уншигч олны анхаарлыг татаж, мэргэжлийн хүрээнд ч нэгэнт хүндтэй байр сууриа эзлэсэн билээ. Тус бүтээлийн философи агуулга, ач холбогдлын талаарх шүүмж, санал сэтгэгдлээ философийн шинжлэх ухааны …

  • 12 January

    Бэр гуйх ёс

    Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар …

  • 11 January

    Монголчуудын ахуйн урлаг

    Монголчуудын урлаг нь уран зураг, дуу хөгжим, ахуйн урлаг гэсэн гурван том хэсэгт хуваагддаг. Монголын уран зураг “танка” төрлийн хавтгай зургийн аргад хамрагдах бөгөөд дүрслэлийн хувьд гэрэлтэй хурц өнгөнд шүтсэн байдаг. Өрнөдийн уран зургийн урлагтай харьцуулах гэж оролцох аваас европын романтизм болон эмперсионизмийн зурах аргачлалын хосолмол мэт сэтгэгдэл төрүүлдэг. Монголчуудын дуу л гэхэд гурван том төрөлд хуваагддаг. Тухайлбал:Нэгд-Богино дуу, Хоёрт- …

December, 2016

  • 15 December

    Монгол хүн, Хятад хүнтэй нийлж болдоггүй шалтгаан

    Монгол хүн чухам яагаад хятадуудтай цус холилдож болохгүй тухай олон мянган жилийн турш манай ард түмний ажиглаж тогтоосон нэгэн зүйл бодит үнэнийг дурдъя. 1.Монгол үхэр, сарлаг хоёрын дундаас “Хайнаг” төрөх бөгөөд хайнаг нь бие сайхан, том, бяр чадал ихтэй. Гэхдээ Монголчууд хайнагаар бух тавьдаггүй. Харин монгол, хятад хоёрын дундаас “Эрлийз” төрөх бөгөөд ихэвчлэн бие бялдар том, царай зүс сайн. 2.Монгол …

  • 5 December

    Япончуудад цаазлагдсан Хубилай хааны элчийн шүлэг

    Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуусыг цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйдэс байсангүй 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааны элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авсан …

November, 2016

  • 1 November

    “Чингис хаан” одонг Дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан жилдээ нэг иргэнд олгодог Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээлээ. Энэхүү эрхэм дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Монголчууд бахархлыг бүтээж, эзэн …

  • 1 November

    Ц.Элбэгдорж:Монголоороо бахархах нь Ариунбаатарын дээд бахархал юм

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРӨӨР ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ Чингис хааны одонт эрхмүүд ээ, Хүндэт нөхөд өө, Ард иргэд ээ,             Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Энэхүү бахархалт өдрийн халуун мэндийг Та бүхэнд хүргэе. Монгол хүн бүрт, Монголын төлөө сэтгэл, зүрх бүрт энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргэе.             Монголчууд бол бахархлыг бүтээж, бас …

October, 2016

  • 31 October

    Ц.Элбэгдорж: Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл юм

    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болов. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ удаа олон улсын хэмжээн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцсоноороо онцлог байлаа. Үзэсгэлэнгийн …

  • 31 October

    Өнөөдөр Монгол бахархалын өдөр

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Тус зарлигт  Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн …

  • 28 October

    Ц.Элбэгдорж: Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл юм

    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болов. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ удаа олон улсын хэмжээн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцсоноороо онцлог байлаа. Үзэсгэлэнгийн …

  • 28 October

    “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиогдож байгаа  “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд  өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Ерөнхийлөгч Ц, Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан , БСШУС-ийн  сайд  Ж.Батсуурь нар оролцлоо . 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө …