Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.01.16/ Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм.Энэ хуйвалдааныг ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг …
Uncategorized
January, 2019
-
15 January
Жаутыковын нэрэмжит олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна
Казакстан улсын Алматы хотод зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна. 2019 оны 1-р сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол улсаас Улаанбаатар хотын 1-р сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн 5 багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар …
-
12 January
Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Тэрбээр”Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, …
-
7 January
У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууж үг хэллээ. Тэрбээр “Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил …
-
3 January
“Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хийсэн санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх 1 болон 2 дугаар шатны төсөл 2009-2017 оны хооронд хэрэгжсэн юм. Тэгвэл уг төслийн III шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Жайка Олон Улсын байгууллагын Монгол дахь суурин …
-
2 January
Унгар улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн …
December, 2018
-
29 December
Ерөнхийлөгч 53 эрдэмтний хамтын бүтээлд ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ. Төрийн соёрхол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр …
-
25 December
“1000 инженер” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутны нэрс батлагдлаа
Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 25 дугаар хурал өнөөдөр БСШУСЯ–нд боллоо. Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудын нэрс, 2019 оны эхний хагаст Зэргийн бус хөтөлбөр болон Зочин судлаач хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдын нэрсийг баталлаа. Коосэн хөтөлбөрт …
-
25 December
Шинэ жилийн баяртай холбогдуулан зөвлөмж гаргажээ
Эрүүл мэндийн яамнаас салют буудуулахаас зайлсхийх, архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, нэгнээ архи, согтууруулах ундаагаар шахахгүй байхыг зөвлөлөө. Мөн баяраар олон хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх тохиолдлууд ихэсдэг. Иймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, …
-
24 December
найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 17. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Мод Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
19 December
Агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийх товыг тогтооно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 12 дугаар сарын 10-нд Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод ирүүлсэн билээ. Ерөнхийлөгч уг албан бичигтээ, эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл …
-
10 December
АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ
АШУҮИС-ийн Захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг өнөөдрийнхөө дугаарт урьж байна. -Сайн байна уу? Танай сургууль их сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх жишиг сургууль болохоор зорьж эхнийхээ барилгуудыг хүлээн авч байна. Хэдэн сургууль шинэ байранд орох гэж байна? -Монголын ард түмний эрүүл энхийн манаанд зогсох ариун үйлстнүүдийг бэлтгэх, ард түмнээ эрүүлжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн төрийн өмчийн ууган сургууль болох …
-
7 December
Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан есөн айлд гал гарчээ
Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг НОБГ-аас мэдээллээ. Нийслэлийн онцгой байдлын газар өчигдөр гал түймрийн 15 удаагийн дуудлагатай хоносон байна. Дээрх гал түймрийн 9 удаагийнхад нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан айл өрхийн байшин өртөж шатсан дуудлага байжээ.Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны алба хаагчид гарч ажиллаж, гал …
-
7 December
Коосэнгийн инженерийн сурах бичгүүдийг номын сангуудад хүлээлгэн өглөө
Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаагийн санаачлагаар Коосэнгийн сурах бичгүүдийг Монголын Үндэсний Номын Сан, ШУТИС-ийн харъяа таван сургуулийн номын санд гардууллаа. Инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Японы инженерийн сурах бичгүүдийг, Гэрэг-Коосэн сэтгүүлийн хамт МУҮНС, ШУТИС-ийн сургуулийн номын сангуудад хүлээлгэн өглөө. НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн хэлэхдээ “Японы аж үйлдвэрийн хөгжилд асар их ахиц авчирсан чадварлаг инженерүүдийг …
-
7 December
Москвагийн Геологи хайгуулын их сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийг үндэсний боловсон хүчин бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ. Шагналыг тус сургуулийн 100 жилийн ойн Хүндэтгэлийн хурлын үеэр Геологи, уул уурхайн сайд асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийн 1963 оны төгсөгч Ч.Хурц гардуулан өгөв. Хөдөлмөрийн баатар Ч.Хурц шагнал гардуулсны дараа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл