Видео мэдээ

September, 2021

  • 28 September

    “Хотулун гүнж” киноны постер цацагдлаа

    Үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” түүхэн киноны албан ёсны зурагт хуудас цацагдлаа. Монголдоо төдийгүй, гадаад зах зээлд зориулан бүтээж буй гэдгээ зарлаж байгаа тулаант төрлийн энэхүү киноны баг зурагт хуудсандаа гол дүр Хотулун гүнжийг дүрсэлжээ. Монгол Хотулуны дүрийг СУИС, Бээжингийн Урлагийн академи, ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа билээ. “Хотулун гүнж” …

  • 27 September

    Шинэ клип:Дуучин А.Хишигдалайгийн шинэ уран бүтээл “Ганцхан зун”

    Дуучин А.Хишигдалай “Ганцхан зун” нэртэй бие даасан шинэ уран бүтээлээ өчигдөр сонсогчдын хүртээл болголоо.Уг дууны үгийг G4BRIEL бичсэн бол хөгжмийг “The Hu” хамтлагийн хөгжимчин Н.Тэмүүлэн зохиожээ. Клипэнд реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал тоглосон байна. вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

  • 10 September

    “STYLEE” сэтгүүл байгальд ээлтэй байхыг уриалж байна

    Тансаг зэрэглэлийн загварын брэндүүдийг нэгтгэсэн онлайн дэлгүүр бүхий “STYLEE” сэтгүүл наймдугаар сарын шинэхэн дугаараараа байгальд ээлтэй хэрэглэгч байхыг уриаллаа. Уг сэтгүүлээрээ тэд Монголд нэн тулгамдаад буй цөлжилтийн асуудлыг хөндөж, хүмүүст энэ талаар мэдээлэл өгч таниулан, хариуцлагатай хэрэглэгч болохыг уриалахыг зорьжээ. Ковид19 ын нөлөөллөөр мөн хэрэглэгчдийн өдөр бүр хувьсан өөрчлөгдөж буй амьдралын хэмнэлийг дагаад онлайн худалдаа дэлхийн өнцөг булан бүрт амжилттайгаар …

  • 7 September

    “ БИДНИЙГ СОНС” Өсвөр насны хүүхдүүдийн – 16 Академийн төслийн сүлд дуу цацагдлаа

    “Бяцхан Мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн “ЭМИG” охидын хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин, Энхтайваны Энхрийлэнгийн анхны бие даасан “Биднийг сонс ” дууны клип өчигдөр /2021.09.06/цацагдлаа. Тэрбээр Нийслэлийн 23-р сургуулийн 8в ангид суралцдаг бөгөөд “Бяцхан Мисс ” Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Шилдэг Хүүхэд ”, Монголын Хүүхдийн Ордны “Авьяас”, алт , мөнгөн медаль , Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан …

August, 2021

  • 30 August

    Загвар өмсөгч Ж.Энэрэл “Долче &Габбана”загварын шоунд оролцлоо

    Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон “Долче & Габбана” брэндийн Alta Moda загварын шоуны тайзнаа загвар өмсөгч Ж.Энэрэл алхжээ. Гараар урласан тансаг хээнцэр бүтээлүүд толилуулсан “Долче & Габбана”-гийн энэхүү кутюр шоуг Женнифер Лопес, Шон Комбс, Дожа Кэт, Крис Женнер, Кортни Кардашиан, Сиара, Моника Беллуччи, Кристиан Бэйл, Дама Хелен Миррен, Китти Спенсер зэрэг 400 гаруй зочин үзсэн байна.  120 бүтээл толилуулсан энэхүү …

  • 20 August

    Ж.Мягмар: Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй

    2021-2022 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөөг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар танилцууллаа. Тэрбээр “КОВИД-19 халдварын үед хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад боловсролын байгууллага төдийгүй эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага үүрэг оролцоо маш чухал байна. Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ хүрэлцээтэй хэмжээгээр амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн …

  • 10 August

    Зургаан настай Монгол охин Гиннессийн шалгаруулалтад оролцоно

    Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатарын зургаан настай охин Х.Ивээл Гиннессийн дээд амжилтын шалгаруулалтад оролцохоор болсон байна. Энэ талаар Х.Ивээл охины аав Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар мэдээллээ. Сонирхуулахад Х.Ивээл охин аавынхаа хамт 2019 оны наймдугаар сард ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож үзэгчид, шүүгчдийг …

July, 2021

  • 26 July

    Ц.Цогтбаатар:Тэнгэрт байгаа аавдаа, саяхан төрсөн хүүдээ, хайртай ханьдаа,намайг төрүүлж өсгөсөн ээждээ, багшдаа баярлалаа

    Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Олон Улсын Хэмжээний Мастер Цэнд-Очирын Цогтбаатар медалиа авсны дараа Токио хотноо ажиллаж буй спортын сэтгүүлчдэд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. …

  • 24 July

    М.Уранцэцэг: Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа

    Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиод ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. Аав ээждээ, ах дүү, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш …

  • 20 July

    “NS” хамтлагийн шинэ уран бүтээл “Утга Үгүй” дууны клип цацагдлаа

    “The Voice of Mongolia” шоуны оролцогчдоос анх удаа охидын хамтлаг төрөн гарсан нь Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нарын бүрэлдэхүүнтэй “NS” хамтлаг юм. Нэвтрүүлгийн шүүгч, дасгалжуулагч Д.Болдын “B production”-нд харьяалагдаж буй “NS”охидын хамтлаг “Don don” нэртэй анхны уран бүтээлээ олны хүртээл болгосон билээ. Тэгвэл охидын хамтлаг шинээр “Утга Үгүй” хоёр дахь уран бүтээлээ өнөөдөр /2021.07.20/ танилцууллаа. payday loans are short-term loans for small …

  • 12 July

    Фото: Наадмын нээлт “Би монгол хүн” сэдвийн дор зохион байгуулагдлаа

    Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулсан.Гэхдээ наадмын нээлтийг иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр өчигдөр /2021.07.11/ үзэгчдийн хүртээл болголоо. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг Монгол …

  • 8 July

    Уран бүтээлч Б.Нарандэлгэр Монгол Улсын “Соёлын элч” боллоо

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэрт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өглөө. Соёлын элчээр томилогдсон Б.Нарандэлгэр нь Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан Хөөмийбит этник шинэ төрөл …

June, 2021

  • 23 June

    ВИДЕО:Уран нугараач А.Уранбилэг “Дэлхийн топ циркчин” тэмцээний “ТОП-6”-д шалгарлаа

    Нийслэлийн Улаанбаатар чуулгын дэргэдэх “Улаанбаатар цирк”-ийн жүжигчин, уран нугараач А.Уранбилэг “Дэлхийн топ циркчин” тэмцээнд амжилттай оролцож шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгараад байна. Тус тэмцээнийг Канадын “Circus Life” Youtube сувгаас олон улсын мэргэжлийн циркийн жүжигчдийн дунд анх удаа зохион байгуулж байгаа юм. Орон орны мэргэжлийн циркийн жүжигчид шүүж буй тус тэмцээн нь 2020 оны зургаадугаар сараас эхлэн 3 үе шаттайгаар зохион …

  • 21 June

    Ц.Чинбаяр:Улсын хэмжээнд 1600 гаруй жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авсан

    “Аса” станц нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт  ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч  Ц.Чинбаяр оролцож, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Ц.Чинбаяр: ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх хүнд болон маш хүнд хүний тоо нэмэгдэж байгаа учраас нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн үед халдвар авсан жирэмсэн эхчүүд маш их хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний …

  • 19 June

    Л.Энх-Амгалан:Энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчдад бүгдэд нь боломж олгоно

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх долдугаар сард зохиогдох Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, халдвар авсан хүүхдүүдийг шалгалтад хамруулах эсэх асуудлаар “Аса” станц нэвтрүүлэгт оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан“ Энэ жил улсын хэмжээнд 40420 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Сүүлийн хоёр хоногт Боловсролын үнэлгээний төвийн зарим нэг албан тушаалтны хариуцлагагүй, ойлгомжгүй мэдэгдэл хийснээс болж …