Видео мэдээ

March, 2020

  • 11 March

    Шинэ клип: Дуучин Б.Баярцэцэгийн “Наашаа суу” дууны клип цацагдлаа

    Дуучин Б.Баярцэцэгийн 2020 оны анхны уран бүтээл болох “Наашаа суу” дууны клип энэ сарын 6-ны өдөр  цацагдаж эхэллээ. “Наашаа суу” дууны үгийг Х.Болор-Эрдэнэ зохиож , аяыг МУУГЗ   Ц.Чулуунбат, хөгжмийн найруулгыг  МУСГЗ Н.Халиун  нарын уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Дуучин Б. Баярцэцэг шинэ уран бүтээлийнхээ талаар өөрийн пэйж хуудаснаа “Олон жил уран бүтээлийг минь дэмжиж,урам өгсөөр ирсэн эрхэм хүмүүстээ зориулж байгаа энэхүү талархлын дууг маань хүлээн авна уу?  “Наашаа суу” уран бүтээлийн маань амин сүнс болсон хөгжмийн зохиолч МУУГЗ Ц.Чулуунбат, зохиолч Х.Болор-Эрдэнэ, хөгжмийн …

  • 2 March

    Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр “The voice of Mongolia” шоуны шүүгчдийг гайхшрууллаа

     Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн байсан ч “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд өөрийгөө сорьж, дуучныхаа карьерыг дахин үргэлжлүүлэхээр шийджээ. Тэрээр өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ны орой Монгол НD телевизийн  The Voice of Mongolia нэвтрүүлэгт оролцож тус шоуны шүүгчдийг гайхшруулан тэнцэж Монгол Улсын гавьяат жүжигчин, шүүгч Д.Отгонбаярын багт орсон юм.    Дуучин Г.Мөнхбаяр нь өнгөрөгч 2019 онд Монгол Улсаас анх удаа “Asian …

February, 2020

  • 22 February

    Видео: Дуучин Ука “Хайр хөгжим юм уу?”

    Амралтын өдрийн видео мэдээ булангаараа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын гурав дахь бие даасан “Хөг-Жим” цомогт багтсан “Хайр хөгжим юм уу?” дууг хүргэж байна. Тэрээр “Хайр хөгжим юм уу? дуугаа “Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэсэн бөгөөд дууны аяыг Монгол Улсын Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, үгийг Оки буюу Б.Одбаяр бичиж, “Lemon” студийн хамт олон бүтээсэн байна. “Хайр хөгжим юм уу?” …

  • 21 February

    Цахим орчинд монгол хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшихийг уриалж байна

    Өнөөдөр Олон улсын Эх хэлний өдөр тохиож байна. 1999 онд ЮНЕСКО жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” хэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд энэхүү өнгөрүүлдэг болсон. “Олон улсын эх хэлний өдөр”-ийг улс орнуудын соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлүүдийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. 1952 онд Бангладеш …

  • 17 February

    Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ. Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Эрхэм монголчууд аа, Ард …

January, 2020

  • 28 January

    Та хүүхдийнхээ аюулгүй орчинг бүрдүүлж чадсан уу

    Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл  улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 1. Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь. 2. Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд …

  • 2 January

    Хийлч Дээгийгийн шинэ уран бүтээл “Өвөл”

    Хийлч Дээгий шинэ оны босгон дээр нэгэн шинэ клипээр фэнүүддээ бэлэг бариад байна. Түүний шинэ уран бүтээлийг “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун зохиожээ. “Өвөл” шинэ клипийг та бүхэнд толилуулж байна.

December, 2019

  • 19 December

    Шинэ клип: “Нөлөө” хамтлагийн шинэ уран бүтээл “Үнэн бай”

    Удаан хугацааны турш уран бүтээлийн завсарлага аваад байсан Нөлөө хамтлаг шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байна. Зургаан жилийн турш нам гүм байсан тэд энэ удаа Б.Нүүдэл, Муба нарын бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байгаа юм. Тус хамтлагийнхан энэ удаад “Үнэн бай” дуугаа дүрсжүүлжээ. Дууны үгийг Б.Нүүдэл, аяыг Төөгөө, хөгжмийн найруулгыг Туана хийсэн бөгөөд клипийг Orgil /BLACKEYES/, продюссерийг хамтлагийн гишүүн Муба хийжээ. Харсан хязгаар, сонгосон замдаа …

  • 19 December

    “37-р точка” киноны II бүлгийн трейлер цацагдлаа

    “Фантастик” продакшны 10 жилийн ой, “Скайтел группийн 20 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “37-р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны киноны нэгдүгээр бүлэг  энэ оны есдүгээр сарын 21-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болсон. Долоо хоног бүр шинэ ангиараа үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж чадсан уг киноны хоёрдугаар бүлэг хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байсан юм. Харин хоёрдугаар бүлгийн трейлер цацагдаж, уг асуултын хариултыг өглөө. https://youtu.be/8aHTBYdVENw “Фантастик” продакшны 10 …

  • 12 December

    Дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг шинэчлэн дуулжээ

     “Зун” продакшны дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа  Монгол ардын уртын дуу  “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ. Уртын дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь …

  • 7 December

    Төрийн соёрхолт Д.Болд, “Vandebo” нарын хамтарсан шинэ уран бүтээл цацагдлаа

    Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Vandebo” хамтлагийн хамтарсан “ AYO ” шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. “AYO” нэртэй уг уран бүтээлийн аяыг Д.Болд, үгийг “Vandebo” зохиож, клипийг TJ энтертаймент гүйцэтгэжээ. Дуучин Д.Болдын хувьд B Production 440Hz records шинэ залуу үеийн дуучидтай хамтран шинэхэн уран бүтээлүүдээ ээлж дараалан цацаж байгаа. “Ayo” дууны өмнө дуучин Билгүүний “Гэрэл”, Ariu-ын “Тал нутгийн охин” дуунуудыг клипийн …

November, 2019

  • 14 November

    “Дэлхийн мисс 2019”-д оролцох М.Цэвэлмаагийн танилцуулга видео цацагдлаа

    “Дэлхийн мисс 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Мандахын Цэвэлмаагийн танилцуулга видео өчигдөр /2019.11.14/ цацагджээ.  “ACE STUDIO”-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад М.Цэвэлмаа нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа танилцуулахаас гадна Монгол Улсын начин цолтой ааваараа гангарчээ. Мисс бүсгүйн аав Монгол улсын начин Сэрээнэндоржийн Мандах нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул бөгөөд үндэсний бөхийн спортоос гадна чөлөөт …

  • 5 November

    Шинэ клип: Дуучин Н. Ундралын шинэ уран бүтээл “Дурлаарай” дууны клип цацагдлаа

    Монгол түмний таалан соёрхдог урлагийн нэгэн төрөл бол бидний хэлж заншсан нийтийн дуу билээ.    Уртын болон ардын, рок поп, хип хоп, сонгодог, поп опера, эстрад гэх мэт дууны урлагийн олон төрлүүдээс нийтийн дуу нь ард олны таалалд илүүтэй нийцдэг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд нийтийн дуу нь эстрад болон поп урлагтай сүлэлдэн хөгжиж буй үзэгдлүүд ихсэх болсон. Түүний тод илрэл нь дуучин Н.Ундралын “Хайраа”, “Дурлаарай” зэрэг дуунууд юм.   МУСГЗ Ш.Гүрбазарын шүлгээр бүтсэн “Сайхан ч юмдаа Монгол …

  • 5 November

    Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” дууны клип цацагдаж эхэллээ

    “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” хэмээх содон нэртэй анхны уран бүтээлээ өнгөрөгч долоо хоногт фм, радиогоор цацаж эхэлсэн билээ. Тэрбээр B Production presents, 440Hz Records-д шинэ дуугаа бичүүлсэн бөгөөд YOUTUBE сувгаар өчигдөр /2019.11.04/ цацагдаж, өдгөө 21 мянга гаруй хандалт аваад байна. “Тал …