Видео мэдээ

September, 2019

  • 16 September

    Х. Ивээл охины “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцсон бичлэг цацагдаж эхэллээ

    Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт аавынхаа хамт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцcон байна. Х.Ивээл охины өнгөрсөн наймдугаар сард оролцсон нэвтрүүлэг өнөөдөр /2019.09.16/ Монголын Оюун Ухааны Академийн албан ёсны пэйж хуудаснаас цацагдаж эхэллээ.   Х.Ивээлийн хувьд нэг багц буюу …

  • 13 September

    Дуучин Ану хуримын өмнөх зураг авалтын бичлэгээ дэлгэлээ

    “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сарын 9-нд нижгэр хуримласан билээ. Дуучин Ч. Уранхолбоогийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон юм. Залуу хос өөрсдийн хуримын зургууд болон бичлэгээ цахим хуудаснаа байршуулсан байна. Тэд хуримын өмнөх зураг авалтаа Филиппинд хийсэн бөгөөд гэрэл зургийг “Exa Studio” студийн уран бүтээлчид авчээ.   …

  • 11 September

    Дуучин Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Хайртай юу” дууны клип цацагдаж эхэллээ

    Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь үзэгч, сонсогчид андахгүй. Түүнийг урлагийн ертөнцөд хөтөлж оруулсан багш нь Монголын улсын гавъяат жүжигчин Б.Дашдондог. Наагий анх “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олж, түүнийг дууг сонсдог, тоглолтыг нь шимтэн үздэг фэнүүдтэй …

  • 9 September

    Видео: “Тэсийн Голын Монголчууд” кино олон улсын кино фестивальд шалгарлаа

    Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Тэгт Тойрог кино компанийн хамтран бүтээсэн “Тэсийн Голын Монголчууд” кино олон улсын кино фестивальд шалгарсан байна. Тодруулбал, Дэлхийн олон улс орнуудын мал маллагаа, мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой “Perspectives on pastoralism” буюу “Мал аж ахуйн чиг хандлага” нэртэй олон улсын кино фестивальд Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Тэгт Тойрог …

  • 2 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан түүхийн сэдвээр хичээл заалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан эх орон, тусгаар тогтнол, монгол хэл, соёл зэрэг сэдвийг хамруулан теле хичээл заалаа. Энэ жилийн хичээлийн нээлт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга теле хичээлээ эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон …

August, 2019

  • 30 August

    “Надтай үлдээч” жүжгийн албан ёсны реклам цацагдлаа

    Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл эрдмийн театр 2019 оны гурав дахь шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран сайхны зөвлөл ээлжит …

  • 28 August

    Дуучин Ц.Энгүүний “I’m in love” дууны клип цацагдлаа

    “Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлч, дуучин Ц.Энгүүний “I’m in love” дууны клип  өчигдөр /2019.08.27/  сонсогчдын хүртээл боллоо. Дурлалын тухай өгүүлэх дуу, бүжгийн хөнгөн хэмнэл, өнгөлөг байдлыг хослуулсан “I’m in love” дууны клип мэндэллээ. “I’m in love” дуу түүний бие даасан дөрөв дэх уран бүтээл бөгөөд өмнө нь тэрээр “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу” болон “Би өөрийнхөөрөө” зэрэг дуунуудаа дүрсжүүлэн үзэгч фэнүүддээ хүргээд байгаа билээ.  “I’m in …

  • 28 August

    Хүй долоон худаг: ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлбэр

    Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолт Хүй долоо худагт эхэллээ. Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийнхан Су-30СМ сөнөөгч онгоцоор агаарт дүүлж байна.   ОХУ-ын БХЯ, Монгол Улсын БХЯ болон Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр эдгээр тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх онцгой эрхийг зөвхөн МҮОНРТ эзэмшиж байгаа юм.    

  • 26 August

    Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар сагсан бөмбөгийн үзүүлэн тоглолт хийлээ

    Сумо бөхийн аварга Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнгөрсөн Бямба гаригт Японы “Сайтама арена” цэнгэлдэх хүрээлэнд болж буй сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Японы шигшээ багийг дэмжин, үзүүлэх тоглолт хийжээ. Энэ талаар бичлэгийн жиргээчид твиттер хуудснаа оруулж эхэлсэн байна.   Хакухо Даваажаргал, Какүрюү Ананд ?? pic.twitter.com/1dhv8DrLMC — Batbayar (@baabarfc) August 24, 2019 When you are a Sumo ?? superstar but you got …

  • 23 August

    “The HU” хамтлагийн “Чингис хаан” дуу цацагдлаа

    Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй  “Хүннү Рок”  урсгалаар уран бүтээл туурвидаг “The HU” хамтлагийн “Гэрэг” цомогт багтсан “Чингис хаан” дуу өнөөдөр /2019.08.23/ олны хүртээл боллоо. Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны …

  • 19 August

    Шинэ клип: Дуучин Ц.Энгүүний шинэ уран бүтээл “Би өөрийнхөөрөө”

    “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч, “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч,Ц.Энгүүн “Be brand”-тэй хамтран “Би өөрийнхөөрөө” шинэ дууны клипээ гаргасан байна. …Орондоо бодол минь үерлэж байна ирээдүй рүү Далавч үүрээд тэнгэрт дүүлнэ Би бол хязгааргүй бодол минь маш энгийн Байгаагаар минь намайг дүгнэ Би бол нарнаас ч том хааяа сарнаас ч тод гийнэ Өөрийнхөөрөө эрх дураараа Хөшгөө нээгээч …

  • 5 August

    Видео: Циркчин Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоуны дараагийн шатанд шалгарлаа

    “Авьяаслаг Австраличууд” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож, дараагийн шатандаа шалгарчээ. АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин тэрбээр энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод эхлээд нуруун дээрээ, дараа нь толгой дээрээ эргүүлж, мөн гуалин модон савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж, үзэгч болон шүүгчдийг алмайруулжээ. Монгол орны түүх соёлыг Австрали улсад сурталчлан таниулахыг …

  • 5 August

    Видео: Дуучин А.Нарандулам “Заяан наваа” дууг шинэчлэн дуулжээ

    “Зун” продакшны дуучин А.Нарандулам, DJ Хөхжимтэй хамтран гэх “Заяан наваа”ардын дууг шинэчлэн дуулжээ. Хөгжмийн найруулгыг тус продакшны Ерөнхий продюсер “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат найруулсан байна. “Зун” продакшны уран бүтээлчид өөрийн гэсэн өвөрмөц имижтэй дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Цагаан сар”  дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан үзэгч, сонсогчдоо өргөн барьсан билээ.  

  • 2 August

    “Никитон”-ы бүх цаг үеийн ШИЛДЭГ ТАВАН ДУУ

    Монголын рок попын ертөнцөд өөрсдийн нэрийг тодоор тамгалсан “Никитон” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгвэл  тэдний 2015 онд гаргасан “Нандин шүтээн” цомгоос 5 дууг онцолж, үг, клип, зохиомжийн хамт хүргэж байна.  НАНДИН ШҮТЭЭН Хөөе жолоочоо хурдаа жаахан хасаад өгөөч Хүрэх газраа тийм ч хурдан очмооргүй байна Үнэндээ би өөр хүүхнээс харьж явна Үгүй ээ энэ бол хайр биш байсан Хамаг бүхнээ өөрт чинь …

July, 2019

  • 27 July

    Видео: МУГЖ Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай”

    Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т. Ариунаагийн уран бүтээл “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” ханийн тухай магтан дуулсан дууны клипийг амралтын өдрийн видео мэдээ булангаараа хүргэж байна. Энэхүү дууны үгийг МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан бичсэн бол хөгжмийг СГЗ, ая зохиогч Л.Балхжав, хөгжмийн найруулгыг “UP Music” продакшны продюсер Н.Халиун, дууны бичлэгийг “Намуун” студийн захирал Х.Баярсайхан нарын уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Амралтын өдрүүдийг …