Хов жив

September, 2015

  • 11 September

    10 мянган хүнд З.Номундарийн “Ээж минь дэргэд байхад би жаргалтай” таалагдав

    МУГЖ И.Одончимэг охиныхоо хамтаар “Тагнуулч аав” хэмээх уран сайхны кинонд тоглож олны танил болсон билээ.  Тэрбээр охиноо урлагийн хүн болгохгүй гэж зүтгэсэн боловч З.Номундарь нууцаар СУИС-д элссэн байсан гэдэг. Авьяаслаг жүжигчний  охин З.Номундарийн хувьд ээжээрээ маш их бахархдаг бөгөөд цаг ямагт үлгэр дуурайлал авч амьдардаг гэдгээ олноос нуудаггүй. Ээж охины хоёр хамтд амаржиж байсан гэдгийг уншигч та андахгүй мэдэж байгаа биз …

  • 11 September

    Трансжендер Б.Солонго мэс засал хийлгүй хөхөө ургуулж байгаа гэнэ

    Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Нэг хэсэг Н.Ган-Одтой маргалдаж цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн тэрбээр трансжендер байх нь сэтгэлгээний эрүүл мэндтэй огт хамаагүй хэмээн тайлбар хийж бусдын буруу ойлголтыг зөв голдиролд оруулахаар энд тэндэхийн хэвлэлээр яриа өгсөөр байгаа. Эмэгтэй хүн болохоор …

  • 5 September

    Арслан Э.Оюунболдын эхнэртээ барьсан бяцхан гэнэтийн бэлэг

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд түрүүлж арслан болсон  Энхтөгсийн Оюунболдын энэ жил наадамчин олноо баясгасан билээ. Хорин насандаа Монгол улсын харцага цол хүртэж байсан тэрээр энэ жилийн наадмаар арслан цолтой болсон. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд айлын ууган хүү бөгөөд нэг дүүтэй аж. …

  • 1 September

    Б.Ангирмаа “Киви”-гийн Агийг солихоор шийдэв үү

    Ая зохиогч Б.Ангирмааг урлагийнхан дундаа нэлээд өндөр шалгууртайн дээр чанга хатуу нэгэн гэдэг. Тэрбээр гурван өнгийн хослол болсон, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэгтгэсэн “Киви” хамтлагийг эх барьж, урлагт өөрийн гэсэн орон зайтай болгоод амжсан. Хамтлагийн бүсгүйчүүд нөхөр дагаж, хүүхэд гаргаж, гүйгээд байхаар нь тэрбээр “Банана” нэртэй хөвгүүдийн хамтлаг өлгийдөн авлаа хэмээн тунирхаад ч амжсан. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл “Киви”-тэйгээ л зууралдаж буй. …

  • 1 September

    Мянгаагийн отгон охины зургийг олонд дэлгэлээ

    “Монгол газар”-ын захирал алтны магнат Ц.Мянганбаярыг мөнгөний хийгээд хүүхний тэнгэртэй эр гээд нэрлэчихсэн үнэнээс нэг их зөрөхгүй биз ээ. Дөрвөн ч гэргийн нүүр үзсэн төдийгүй нэр холбогдсон бүсгүйчүүд нь тоогоо алдсан Мянгаа захирал хамгийн сүүлд топ модель О.Пүрэвдуламыг бага хатнаараа сонгосон. Компани нь дампуурлаа зарласнаас ч тэр үү, эс бөгөөс үнэхээр төлбөрийн чадваргүй болсондоо ч юм уу, Мянгаа захирал сүүлийн үед …

August, 2015

  • 31 August

    Дуучин Баясгалан хүнсээ хүртэл гадаадаас авчруулж иддэг

    Зохиолын дууны хатан гэгддэг Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Баясгалан анх дуучин болох үедээ л  хамгийн баян, хамгийн их нэр хүндтэй хүн болно хэмээн ярьж байсан удаатай. Тухайн үед түүний энэ үгийг сонссон хүмүүс “балай юм яриад байх юм.  Хүсэлтэйгээрээ баян болдоггүй юм” гэж байсан гэдэг. Гэсэн хэдий ч Т.Баясгалан өнөөгийн байдлаар монголдоо л, тэр тусмаа зохиолын дуучид дундаа баян эмэгтэйн …

  • 27 August

    Жүжигчин Б.Баярмаагийн фэн нь түүнтэй “усны дусал мэт адилхан”

    “Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр “Ийм нэгэн дурлал”-аас гадна “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “ “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар”, “Миний хайр”, “Хурим сюрприз”,  зэрэг дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн. “Playboy Mongolia” сэтгүүлээс зохион явуулсан “Хамгийн халуухан 10 эмэгтэй”-г шалгаруулах интернет санал асуулгад тэрбээр тэргүүлж олны хайрыг булаасан. Гурван охиноо өсгөж, …

  • 27 August

    Дуучин Анугийн хоёр дахь гүнжтэй “танилц”

    Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог танихгүй хүн гэж үгүй. Өдгөө урлагийн тайзаа орхин хоёр охиноо халамжилж яваа. Тайзнаасаа буусан ч олны анхаарлын төвд үргэлж байдаг хөөрхөн Ануг харсан хүн төрсөн гэдэгт нь нэг их итгэдэггүй. Учир нь тэрбээр өөрийнхөө бие галбирыг төгс хадгалж олон эмэгтэйчүүдийг дуу алдуулж байгаа гэхэд болно. Төрсөн ч төрөөгүй юм шиг …

  • 22 August

    Алдармаа сураггүй болж, Оюунтуулын сэргэн мандалт эхлэв

    “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа жүжигчин Д.Оюунтуул нар маргалдан улмаар нэг нэгэн рүүгээ халуун ус цацсан хэрэг өнгөрсөн жилийн турш шуугиан тарьсан. Д.Оюунтуулын хувьд яаралтай хагалгаанд орохгүй бол насаараа гэлжгий болох аюулд орсон бол Ц.Алдармаа хэд хэдэн удаа ял сонсож, шоронгийн хаалга татахаас наагуур юм болсон. Тэгвэл өнөөдөр тэдний хэрэг хэдийн хуучирч, сонирхолгүй болсон. Д.Оюунтуулын хувьд гоо сайхны мэс засалд …

  • 22 August

    Жүжигчин Б.Тамирын охин “жижигхэн Золоо шүү”

    Урлагийн сайхан хосуудын нэг бол О.Бат-Өлзий, ССарантуяа нар. Тэдний мэргэжил удам дамжиж хүү Б.Тамир нь жүжигчин болсон. Урлагийн гэр бүлийн залгамжыг Б.Тамир, Г.Золзаяа нар үргэлжлүүлэхээр хайрын романс эхлүүлсэн ч тэдний амьдрал бүтээгүй юм. Хосууд дуулиан шуугиантайгаар хоёр тийш болж, бяцхан охиноо Б.Тамир ээж дээр нь үлдээж, уран бүтээлийн замаа хөөсөн. Нэг хэсэгтээ салсан хосууд шар хэвлэлийн “баатар” болон хувийн амьдралын …

  • 21 August

    Анистон ихэр хүүхэд тээж байна

    Жүжигчин Женнифер Анистон , Жастин Терокс нар өнгөрсөн долоо хоногт Мадагаскарын баруун хойд хэсэгт байрлах Бора Бора гэх аралд нууцаар хуримласан билээ.  Сүйт бүсгүй хуримынхаа үеэр ямар брэндийн даашинз өмссөн нь өчигдөр ил болсон. Тэгвэл “Women’s day” сэтгүүл жүжигчин бүсгүйг ихэр хүүхэд тээж байгаа хэмээн мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” дамжууллаа. “Анистон гэдсээ том болохоос нь өмнө амжиж хуримаа хийсэн” хэмээн Тероксын …

  • 21 August

    “Киви”-гийн Намуунаагийн Португаль аав удахгүй Монголд ирнэ

    Монголын рок попын ертөнцөд “Киви” хэмээн өвөрмөц өнгө төрх, имидж бүхий хамтлаг хэдэн жилийн өмнөөс залуусыг байлдан дагуулж байна. Рок попын ертөнц дахь “Хар сувд” хэмээгддэг дуучин Намуунаа СГЗ Д.Ухнаагийн зээ охин гэдгийг мэдэхгүй хүн ховор. Тэрээр  рок попын “тогоон”-д хамгийн өвөрмөц дүр төрх, имижтэй гэдгээрээ эрхгүй ялгардаг Намуунаа өөрийгөө цэвэр халх хүн биш гэдгээ хаа ч хэлдэг. Тэрээр өөрийгөө португаль хэмээн …

  • 21 August

    “Let me in mongol” шоуны анхны ялагч C.Чимэгсайхан клипэнд тогложээ

    Гоо сайхны мэс заслаар алдартай Солонгос улсын “Let me in” шоу нэвтрүүлэгт Монгол эмэгтэй оролцсон билээ. Гадаад төрхөндөө сэтгэл ханамжгүй олон Монгол бүсгүйчүүд уг нэвтрүүлэгт бүртгүүлсэн бөгөөд нэвтрүүлгийн ялагч 24 настай С.Чимэгсайхан гоо сайхны мэс засал хийлгэн эх орондоо иржээ. Тэрээр ТВ9 телевизээс зохион байгуулсан уг нэвтрүүлэгт 100 Монгол бүсгүйгээс нэг бүсгүйг шалгаруулан Солонгосын “Банобаги” гоо сайхны эмнэлэгт 100 хувь …

  • 17 August

    Загвар өмсөгч Сэлэнгэ: Порнод тоглох юм бол хэлнэ, хэлье… /видео/

    Цагтаа Монголын миссээр өргөмжлөгдөж байсан энэ бүсгүйн тархи нь толгой биш олгой болжээ. Төрөлх эх орноо “Монгол бол жижигхэн тосгон ш дээ” хэмээн хэлээд сууж байгаа түүнтэй юу ярих вэ. Сэлэнгээд хандаж хэлэхэд чиний жижигхэн гээд байгаа Монгол хэмээх жижигхэн тосгоноос төрсөн их хаан, баатар жанжид нэгэн цагт чиний тэр шүтээд байгаа Франц улсыг чинь нь өвдөг дороо сөхрүүлж явсан түүхтэй …

  • 17 August

    Загвар өмсөгч Эндиго “Киви”-гийн Укатай болзжээ

    Ээж болсноосоо хойш олон нийтийн газар ховор үзэгдэх болсон “Киви” хамтлагийн ахлагч Ука саяхан олны танил нэгэн залуутай болзжээ. Тодруулбал, тэрбээр топ модель Пүүжээгийн хамтаар “Гоёо” брэндийн нүүр царай болж, олонд танигдсан загвар өмсөгч Эндиго буюу Э.Энхболдтой болзсон байна. Мэдээж та загвар өмсөгч залууг дизайнер гэргийгээсээ, Укаг чинээлэг нөхрөөсөө урвах гэж байна уу? гэж эмзэглэсэн байх. Гэвч үгүй. Тэд энэ …