Шар мэдээ

February, 2016

  • 15 February

    Жүжигчин А.Ганчимэг гүнжтэйгээ адилхан дээлээр хосолжээ

    Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг сүүлийн үед хамгийн эрэлттэй яваа эмэгтэй жүжигчин. Алаг нүдтэй, урт намирсан гэзгээр нь үзэгчид андахгүй билээ. Сүүлийнхээ уран бүтээлдээ зориулж үсээ хусуулж, эрэгтэй хүний дүр бүтээсэн нь олон хүнийг гайхшируулаад авсан. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон жүжигчин Б.Энхтүвшинтэй үерхэж өнгөрсөн хавар нярайлж бяцхан гүнжтэй болсон. Хувийн асуудлаа тэр бүр дэлгээд байдаггүй ч гүнжийнхээ зургийг фенүүдтэйгээ хуваалцдаг …

  • 15 February

    Дуучин Сокогийн ихэр хүүхдүүд

    “Харийн залуу” дуугаараа олны танил болсон дуучин Ж.Солонго буюу Соко нөхөрт гарснаар нам гүм амьдрах болсон.  Гэрийн эзэгтэй болсон Соко урлагаасаа хөндийрч хувийн бизнесс хөөж яваа. Нэг хэсэг уран бүтээлээ гаргаж чамгүй  ч фенүүдтэй болсон. Бүжиглэн, дуулна авъяастай сэргэлэн бүсгүй. Тэр бүр олны өмнө ил гаргаад байдаггүй ихэр хүү, нөхөрийхөө зургийг олонд дэлгэв.

  • 15 February

    Б.Сарандаваа цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ

    Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд “Монгол Аура” төвийн захирал Б.Сарандаваа “Таван хишгийн даллага” лекцээ UB palace-д зохион байгуулдаг. Түүний энэхүү лекцтэй холбоотой шуугиан тарьсан мэдээллүүд цахим сүлжээгээр нилээд газар аваад байгаа юм. Харин эдгээр сөрөг мэдээлийн хариуг Сарандаваа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр “Миний тухай зарим нэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Үүнийг надад атаархсан цөөн хэдэн …

  • 15 February

    Мисс бүсгүйн ээлжит нүцгэлэлт шүүмжлэл дагуулав

    Топ модель О.Уянгатай хамтран “Gloria” агентлагаа үүсгэн байгуулж, тун ч амжилттай яваа загвар өмсөгч  М.Наранмандахыг мэргэжлийн хүрээнийхэн нь өндрөөр үнэлдэг. Өөрийн гэсэн загварын агентлагтай болоод байгаа М.Наранмандах сүүлийн үед нүцгэн зургуудаараа олныг гайхуулж, магтаал шүүмжлэлийг хослууланхан явна.     Тэрбээр сар шинийн баярын өдрүүдээр үндэсний хувцастай зургаа цахим ертөнцөд байршуулсан хүмүүсийн цувааг дагалгүй, шинэхэн нүцгэлэлтээр эрчүүдийг алмайруулав. Сар шинийн бэлэг …

  • 15 February

    Алтаар хосолсон ах дүүс

    “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нар цагаан сарын битүүний барилдаан дээр хүрэлсэн ирсэн ажээ. Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар, Монгол Улсын манлай уяач Д.Цэрэнжигмэд нар алтан оройтой малгайгаар ижилсэн гоёжээ. Монголдоо толгой цохих баян эрхмүүдийн гоёл нэлээдгүй өндөр үнээр бүтсэн гэдэг.  Тэд цагтаа бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд гарч байсан юм. Монголын зах зээлийг “Макс” …

  • 12 February

    Бооёо хулгайчийг барьж өгсөн хүнд 10 сая төгрөг өгнө

    Гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёогоор овоглодог хошин урлагийн Шинэ үе продакшнаас доорхи мэдэгдлийг гаргажээ.

  • 5 February

    Жүжигчин Ундармаа дахин нэг эмнэлэг тохижуулахаар болжээ

    УИХ-ын эмэгтэй гишүүдээс илүү нийгмийн идэвхтэй хүмүүс гэвэл жүжигчин Ундармаа, Одончимэг нарыг хэлнэ. Хууль баталж, хэл ам хийхээс илүүг хийж чадахгүй байгаа төрийн эрхэм эмэгтэй гишүүдийг бут цохин жүжигчин Ундармаа улсын гурван ч эмнэлэгийн хүлээлгийн танхимыг хандив тусламж босгон тохижуулсан. Харин жүжигчин Одончимэг Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сургуультай болгосон юм. Олон нийтийн цахим сүлжээгээр нилээдгүй шүүмжлэл сонссон эмэгтэй гишүүдийг …

  • 4 February

    Баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаярын шинэ дүр төрх

    “Авьяаслаг монголчууд” хэмээх шоу олны анхаарлыг татаж, тэр дундаас баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр од болон гялалзсан. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсноор түүний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олдож СУИС-т төлбөргүй суралцах урилга гардан авсан. Охид бүсгүйчүүдийн хайр сэтгэлийг булааж амжсан барилгачин залуугийн шинэ дүр төрхийг сонирхуулж байна. эх сурвалж: sorgog.mn

  • 3 February

    Хөтлөгч Нба хүүгээ танилцуулав

    Нэг хэсэг “NTV” телевизээр хэсэг бүлэг хүмүүст зориулсан “Үнэн үү” ток шоуг хөтлөн үзэгчдэд хүргэж олны танил болсон эрхэм бол Р.Нямбаяр. Мөн “Монголын саятан” нэвтрүүлгийг нь уншигч та бүхэн үзэж байсан биз ээ. Тэрбээр анхны FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Өдгөө жүжигчин Золоотой хамтран “Хайртай” ток шоуг хийнэ сошалд цацаж буй гэдгийг та бүхэн андахгүй мэднэ. Тэгвэл …

  • 3 February

    Дуучин А.Түмэн-Өлзийгийн бяцхан гүнж

    Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй.  Дуучин бүсгүй маань өнгөрсөн оны 6-р сарын 19-нд нярайлж хөөрхөн охинтой болсон билээ.Тэрээр өөрийн гэр бүлийн зургийг цахим хуудаснаа нийтэлж фэнүүддээ шинэхэн гишүүнээ танилцуулжээ. эх сурвалж: sorgog.mn

  • 3 February

    Жүжигчин Золоогийн нууц задрав

    Сүүлийн үед нам гүмхэн байсан жүжигчин Золоо дуучин Мээдээтэй хамтдаа эрхлэн авахуулсан гэрэл зургаа олны хүртээл болгов. Уг зургийг харсан нэг хэсэг нь та хоёр хосууд юм уу хэмээн олонтаа асуусан гэнэ шүү. Тэгвэл тэдний нууц задрав. Учир нь энэхүү зургийг Мээдээгийн шинэ цомогт багтсан “Чамд хэлье” дууны клипэнд тоглохдоо авахуулсан аж. эх сурвалж: urlag.mn

  • 2 February

    Ёкозүна Хакүхо аав, ээжийнхээ алтан хуримыг Хавайд хийнэ

    Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар  алтан хуримаа хийхээр товлосон гэнэ. Тавин жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг хүүхдүүд нь Хавайд хийхээр болсон байна. Хуримын гол зохион байгуулагчаар Их аварга Хакүхо М.Даваажаргал ажиллаж байгаа сурагтай. Ийнхүү тавин жил жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ уусч жаргасан, алтан хуримаа хийх гэж байгаа буурлуудаа уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсч, урт …

  • 2 February

    М.Нара: Гэр бүлээ нам жаргаадаг эр нөхөрт хөл угааж өгөх бол энүүхэнд

    Сэтгэл судлаач Л.Нарантуяа эр нөхрөө хэрхэн хайрлаж халамжилах талаар телевизүүдээр зөвлөгөө их өгөх болсон. Түүний зөвлөгөөнүүдийг хүлээн зөвшөөрөх нэгэн байхад эрс эсэргүүцдэг нэгэн ч байдаг. Арай хэтрүүлэгтэй гэж хэлж болохоор зөвлөгөө, мэдээллийг өгдөг тэрээр өөрийнхөө лекцийг бодит амьдрал дээр суурилсан. Өөрийн олон жилийн туршлагыг хуваалцаж байгаа гэж хэлэх нь олон. Түүний зөвлөгөөг эмэгтэйчүүдээ дэмждэг. Ганц бие ээжүүд хүүхдүүдийн төлөө сүүлийн …

  • 1 February

    Дуучин Мино: Нэг ээлжийн оймс гэдгээ мэдэхгүй оодрох охид Монголоор дүүрч

    “Эмоци” продакшны жүжигчин Т.Номин буюу дуучин Мино анхлан “New Face” загварын шоунаас тодрон гарч, нэлээд хэдэн реклам сурталчилгаагаар олонд танигдаж байлаа. Хүүхдэрхүү төрхтэй фото модель бүсгүйн хувьд нэг хэсэг урлагийн тайзнаа хүч сорьж рок попын ододтой чамгүй нөхөрлөсөн бөгөөд “Хар сарнай”-гийн Амараагийн дүүтэй “Хатариш” дуулж явсан цаг саяхан. Гэвч цуутай баяны хүүтэй нижгэр хуримлаж, гуравхан сарын настай тансаг гэрлэлтээсээ зөвхөн …

January, 2016

  • 28 January

    Ээж болсон мисс нүцгэн зургаараа онцгойров

    Азийн топ модель С.Сарнай арлын Япон оронд олон жил амьдарч, “Азийн гоо үзэсгэлэн” хэмээн цоллуулж явсан. Тэрбээр өнгөрсөн жилээс эх орондоо ирж суурьшсан бөгөөд Монголдоо ирмэгцээ л нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулсан.  “Хаан найргийн хатан” гэгддэг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа гуайн ач охин гэдгээр нь мэддэг. Шинэ оны босгон дээр ээж болж, өдгөө гэртээ хүүхдээ харан нам гүм …