Шар мэдээ

February, 2014

  • 5 February

    Топ Пүүжээ дахин жирэмслэжээ

    Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель Пүрэвсүрэн дахин жирэмслэсэн гэнэ. Ийнхүү тэрээр гурван хүүхдийн эх болох нь ээ. Хоёр хөөрхөн охины ээж, халамжит гэргээ болсон тэрээр энэ жилийн сүүлээр нярайлах бөгөөд одоо хүү төрнө гэдэгт тун итгэлтэй байгаа аж. Эл баяртай мэдээг дуулсан нөхөр нь ч хөл нь газар хүрэхгүй хөөр баяраар дүүрэн байгаа бөгөөд шинэ хүндээ зориулан шинэ харш …

  • 4 February

    Н.Энхбаяр Монголчууддаа буддын судрын учир утгыг тайлж өгнө

    МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д биеэ эмчлүүлж байгаа билээ. Түүний биеийг сайжирсан тул сар шинээр эх орондоо ирэх сураг гараад байсан ч худал болсон юм. Хэдий эх орондоо ирээгүй байгаа ч түүний бие сайжирч байгаа нь үнэн бололтой. Угийн буддын шашинтай тэрээр Солонгост байх хугацаандаа Тунгду хэмээх буддын сүмд зочилж ном бясалгаж байгаа бөгөөд тун удахгүй Монголчууддаа зориулан “Очир-Эрдэнийн судар”-ыг орчуулж, …

  • 4 February

    Г.Буяндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорыг шалгаж эхэлжээ

    “Ноёд” группын за­хирал Г.Буяндоржид хол­бог­дох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн хя­налтын про­курор хянаад хэрэг­сэхгүй болгосон тухай мэ­дээлэл цацагдсан. Тэгвэл түүний хэрэгт хя­налт тавьж байсан проку­рорыг ямар шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгов гэдгийг шалгаж эхлээд байгаа аж.

  • 3 February

    “Ice Top”-ын Хаагий СТА болж, фэн залуу тайзан дээр нь нүцгэлжээ

    “Ice Top” хамтлагийн залуус “Цагаан сар”-ын шинийн 2-нд буюу энэ сарын нэгний өдөр “UB Palace”-ын их танхимд “Best of Ice top” нэртэй тоглолтоо хийсэн билээ. Эл тоглолт нь тус хамтлагийнхний хувьд сүүлчийн тоглолт юм. Угг тоглолтын үеэр Нийслэлийн соёлын газрын дарга Б.Батцэнгэл тус хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарт “Соёлын тэргүүний ажилтан” цол гардуулан өгчээ. Харин Хаагий энэхүү бачрт мөчөө үзэгч …

January, 2014

  • 30 January

    О.Содбилэг гишүүний гэргий Монголд удаан байхаар ядардаг гэнэ

    УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий, Хайрын хурим салоны захирал Э.Туул  эх орондоо байхаар ядардаг тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр “Хааяа Монголдоо удаан  байхаар ядардаг. Гадаа гараад утаа, бодолд орсон харцнууд, бараан хар хувцаслалт, ууртай царайнууд, залхмаар улс төр, нэг л адил шийдэл үгүй асуудлууд, толгой эргэмээр хувь хүн, гэр бүлийн асуудлууд, нэг үлээхэд л дэлбэрч, нэг нэгэн рүүгээ дайрахад бэлэн …

  • 29 January

    МАХН-ын тэргүүн Н.Энхбаяр гэгээрэлд хүрэх замаа олжээ

    Биеийн байдал эрс муудсан гэх шалтгаанаар хилийн чанадад эмчилгээ хийлгэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр ойрын өдрүүдэд Солонгосын буддын сүмээр эргэлдэх болжээ. Түүний буддын сүмд суугаад хичээнгүйлэн судар уншиж суугаа зураг олон нийтийн сүлжээнд тарсан юм. Энэ талаар зарим нэг нь “Эргэж ирээд баллаж тавих нь дээ. Эсвэл гэр бүлээрээ ариусаад байгаа юмуу” гэхчилэн эерэг, сөрөг олон сэтгэгдэл борооны дараах мөөг …

  • 29 January

    Дэлхийн хэвлэлүүд “Голомт банк”-ны зөрчилтэй өрний асуудлаар шуугиж эхэлжээ

    Дэлхийн томоохон хэвлэлүүдээр Голомт банкны тухай мэдээллүүд хөврөх боллоо. 2014.01.27 өдөр Хонгконг дахь Роетерсийн сурвалжлагч Майкл Флахерти, Лондон дахь Димитрий Здаников, Москва дахь Полина Полина Девитт, Токиогийн Жеймс Топхам нарын нийтлэл Монголд хөрөнгө оруулах тухай бодлыг нэг мөсөн арчиж цаашлаад Монголын хадгаламж эзэмшигчдийг эргэлзээнд орууллаа. Энэхүү нийтлэлд Монгол улсд хөрөнгө оруулсан гадаадын байгууллагууд, хөрөнгө оруулагч нар хөрөнгөө татан гарч явсаар …

  • 28 January

    Монгол охидыг Сайпан арал руу худалдаалах гэж байсан Америк иргэнийг баривчилжээ

    Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээс АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл /Maanao Patrick Earl/ гэгч нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлжээ. Эрүүгийн цагдаагийн газрынхан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, УМБГ-тай  хамтран энэ сарны 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс  сэжигтэн АНУ-ын …

  • 27 January

    Монгол эмэгтэй хүү, охидынхоо хамт Монгол охидыг Малайзад зардаг байжээ

    Манай  тагнуулынхан хүний наймаа эрхэлдэг монгол гэр бүлийнхнийг илрүүлсэн байна.  Эх сурвалжийн мэдээлснээр, тэд Малайз улсад охидыг хуурч мэхлэн аваачиж, улмаар биеийг нь үнэлүүлж, хүний наймааны золиос болгодог гэнэ. Нямхүүгийн Жавзандулам гэх эмэгтэй энэхүү хууль бус ажиллагааг удирдан явуулдаг аж. Тэрбээр хоёр охин, нэг хүүтэй бөгөөд хүүхдүүдтэйгээ  энэхүү хууль бус ажлаа хамтарч хийдэг. Н.Жавзандуламын ганц хүү Сайнбаяр нь одоо Куала …

  • 27 January

    П.Анужин, Л.Баатар нар папараццидуулав

    Залуусын зүрхэнд хайр таригч, жүжигчин Ч.Ундралын нөхөр “Hero entertainment”-ийн захирал Л.Баатар, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдан, үнэлэгдэх болсон үзэсгэлэнт бүсгүй П.Анужин нар хамтран амьдарч байгаа талаар бүх хэвлэлийнхэн хэсэгтээ л шуугисан энд дарж үргэлжлэлийг

  • 24 January

    Жүжигчин Эбигийн амь шигээ хайрладаг бүсгүй анх удаа

    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэгийг өдий хүртэл гэр бүл зохиохгүй байгаад гайхдаг хүн олон. Мөн үүнд нь баярладаг бүсгүйчүүд ч цөөнгүй. Харьд одсон хайртай бүсгүйгээ өдийг хүртэл хүлээдэг жүжигчин залуу саяхны нэгэн өдөр “Би мэдээж ээждээ хүн бүхнээс илүү хайртай. Харин ээжээсээ ч дутахгүй хайрладаг, өөрөөр хэлбэл амь шигээ хайрладаг бас нэг бүсгүй бий” хэмээн ам алдлаа.энд …

  • 23 January

    Реппер А.Дөлгөөн эмэгтэйлэг болохоор фитнесээр хичээллэж эхэлжээ

    “Universe Best Songs” наадмаас төрөн гарсан реппер А.Дөлгөөнийг эршүүд нэгэн гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз. Тэгвэл тэрээр сүүлийн үед өөрийн гадаад төрхөндөө ихэд анхаарах болсон байна. А.Дөлгөөн энэ тухайгаа “Чөлөөт стильтэй хувцас өмсөхөөр хөдөлгөөн маань хүртэл эршүүд болчихсон. Цаашдаа имижээ гоё болгож эмэгтэйлэг хувцас өмсөнө дөө. Нэг нууц задлахад, саяхнаас фитнессээр хичээллэж эхэлсэн. Тун удахгүй эмэгтэйлэг реппер А.Дөлгөөн болно” …

  • 23 January

    ганц худагт саатуулагдаж байсан эмэгтэй хүчиндүүлж, хүүхэдтэй болжээ

    ​ Хүн амины хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байхдаа хүчиндүүлж, хүүхэдтэй болсон хэмээн О гэх ялтан бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн цагдаагийн хэлтэст О нь “Би нь 2007 онд хүн амины хэрэгт сэжиглэгдэн урьдчилан хорих 461 дүгээр ангид /хуучнаар Ганц худаг/ саатуулагдаж байхдаа хүчиндүүлж, жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн” гэсэн өргөдлийг хүргүүлсэн байна. …

  • 22 January

    С.Жавхлангийн эхнэрийн дээл моданд орж эхлэв

    “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг хэмээх оюутан ахуйдаа миссийн тэмцээнд орж явсан, бие хаа, царай зүс сайтай бүсгүй дуучин С.Жавхлантай сууснаасаа хойш стил имижээ эрс өөрчлөөд байгаа. Хаа ч явсан үндэсний хувцсаараа гоёж, нүүрээ ч будахаа больсон түүний монголжингоо төрхийг эхэндээ хүмүүс гайхаж хүлээж авч байсан бол одоо дасч, даган баясаж эхэлж байгаа бололтой. Загвар өмсөгч Б.Бадамцэцэг гэхэд л Г.Эрдэнэчимэгийнхтэй адилхан …