Monthly Archives: May 2013

May, 2013

  • 20 May

    “Битлз” хамтлагийн гитар 408 мянган ам долларт хүрчээ

    Алдарт “Битлз” хамт­лагийн Жон Леннон, Жорж Харрисон нарын тоглодог байсан гитарыг өчигдөр дууд­лага худалдаагаар 408 мянган ам.доллараар зарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэрээр “Julien’s Auction” дууд­лага худалдааны ордны зохион байгуулсан энэхүү худалдаа Нью-Йоркийн Манхэттен дүүргийн “Hard Rock Cafe”-д болжээ. Зохион байгуулагчид анх гитараа 200-300 мянган ам.доллараар зарахаар төлөвлөөд байсан ч үнэ нь ийнхүү өсчээ. Харин худалдан авагчийн нэрийг зарлаагүй байна. Уг гитарыг …

  • 20 May

    Батаарыг худалдсан залуу нас баржээ

     Соёл, Спорт, Аялал хуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн баасан гарагийн 23:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “Korean Air” компанийн КЕ 867 нислэгийн онгоцоор хулгайгаар Монголын хил давуулсан  гэх Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг авчирсан. Тэрбээр “Батаарыг худалдах гэж байсан Эрик Прокоп нь их хэмжээний торгууль төлсөн гэнэ. Түүнчлэн түүнтэй хамтарч наймаа хийж байсан Английн иргэн Крис Мор …

  • 20 May

    Англи хэлэнд өдөр тутам хэрэглэгддэг 200 өгүүлбэр

    1. I see – Би ойлголоо 2. I quit! – Би болилоо 3. Let go! – Явуулаач 4. Me too – Би ч гэсэн 5. I will do my best ! – Хичээж ажиллах болно! 6. No way! – Яг ш дээ. 7. Come on – Алив ээ. 8. Hold on – Байж байгаарай 9. I agree – Би зөвшөөрлөө, …

  • 20 May

    3 жил амбаарт хоригдож авга эгчдээ тамлуулж байсан хүүг ээжийнх нь асрамжинд шилжүүллээ

    Саяхан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай бяцхан хүү Б-г авга эгч болох Д нь гурван жил амбаартаа хорьж тарчлааж байсан нь илэрсэн гутамшигтай хэрэг гарсан. Иргэдийн мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан авга эгчийнх нь хашаанд очиход хүүг цонхгүй, 1.3:3 м-ийн харьцаатай модон амбаарт хорьж, нэг хөлд нь гинж зүүсэн, толгой нь хатуу зүйлээр цохиулснаас болж цус гарч хатсан, нуруу …

  • 20 May

    Согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдаалдаг газруудыг аттестатчилна

    УБ хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны Б.Бадрал “Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аттестатчилах” удирдамж гаргасан. Удирдамжийн дагуу хэрхэн аттестатчилах ажил үргэлжлэх, аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 14 цагаас  Хангарьд ордны 14 давхарт болно.

  • 20 May

    Рианна хувцасны дэлгүүртэй дайн зарлажээ

     Алдарт дуучин Рианна өөрийнх нь зураг бүхий майкыг зөвшөөрөлгүйгээр худалдаанд гаргасан Их Британийн “Topshop”дэлгүүтэй дайн зарласан байна. Учир нь цамцны сүлжээ дэлгүүр болох “Topshop” дэлгүүр дуучин бүсгүйгээс ямар ч зөвшөөрөл авалгүйгээр уг майкыг жилийн өмнөөс эхлэн худалдаанд гаргасан аж. Гэсэн ч одоог хүртэл ямар ч нөхөн олговор төлөөгүй бөгөөд зөвшөөрөл авахыг ч оролдоогүй байна. Тиймээс Рианнагийн менежер “Topshop” дэлгүрийг “дуучин …

  • 19 May

    Монголын оюутны их наадмын хаалтын ажиллагаа болно

     100 орчим их, дээд сургуулийн 30 гаруй мянган оюутан залуучууд оролцсон Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр 15:00 цагаас спортын Төв ордны “А” зааланд болно. Хаалтын ёслолд наадмыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны Сайд Л.Гантөмөр болон ЗБХ-ны гишүүд, их, дээд сургуульудын захирал, багш нар болон бусад албаны хүмүүс …

  • 19 May

    “Таван толгойн” цахилгаан станци барихад бондоос 50 сая доллар зарцуулна

     Энэ оны гуравдугаар сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор “Таван толгойн” цахилгаан станц барих төсөл батлагдсан билээ. Тэгвэл цахилгаан станцийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэс Таван толгой” болон бусад компаниуд хамтран боловсруулсан байна. Тэдний тооцоолсноор 450 мгв-тын хүчин чадалтай цахилгаан станц барихад бондын мөнгөнөөс эхний ээлжинд 50 сая ам.доллар зарцуулах шаардлагатай аж. Үүнээс гадна Цахилгаан станцыг барих зардлын 70 хувийг …

  • 19 May

    “HERO ENTERTAINMENT” студи Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

     “HERO ENTERTAINMENT” студи “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ талаар ”Монгол ньюс”-т өнөөдөр 12:30 цагаас мэдээлэл хийнэ. Монголчуудын үзэх дуртай нэвтрүүлэгийн нэг болоод буй тус бүрэн хэмжээний хөрөг нэвтрүлэгт Мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Баттулга, Хөгжмийн зохиолч , Төрийн шагналт Д.Лувсаншарав, Л.Цогцолмаа, Уртын дууч Ж.Уртнасан зэрэг монголын сор болсон олны хайртай уран бүтээлч, улс төр, урлаг …

  • 19 May

    Сү.Батболд УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой

     МАН, МАХН  удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орох, цаашлаад нэгдэх эсэх  тухай асуудал ид яригдаж байна. Зарим ажиглагчдын хэлж байгаагаар энэ  хоёр нам нэр нь өөр болохоос  угаасаа нэг “угшил”-тай,  үзэл баримтлалын хувьд нэг үндэстэй. Уул нь энэ хоёр  нам МАХН нэртэйгээр монголын төрд  сайн муу хэлэгдэн  засгийн эрхийг олон жил удирдан залж явсан. Гэтэл  2010 оны намар  тухайн үедээ …

  • 19 May

    Төрсөн эцгийгээ унтаж байхад нь хутгалжээ

     Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Архи ууж биеэ хянах чадваргүй болсон үедээ ойр дотны болон гэр бүлийн хүмүүсээ хүндээр гэмтээх хэрэг сүүлийн үед их гарсаар байгаа.  Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ төрсөн эцгийгээ хутгалж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ.  Тодруулбал, тус дүүргийн иргэн Т-г гэртээ унтаж байхад …

  • 19 May

    Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилов

     Засгийн газрын өнгөрсөн бямба гаригт болсон хуралдаанаар төрийн зарим байгууллагын дарга нарыг өөрчлөн томилсон байна. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томиллоо. Б.Ариунсан нь Улсын халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм.  Мөн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг …

  • 19 May

    “Кансат” үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн үндэс болно

     Мэдээлэл технологи, Шуудан харилцаа холбооны газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулж буй “КАНСАТ” хиймэл дагуул бүтээж, хөөргөх Үндэсний анхдугаар уралдаан яармагийн “Морин уралдааны төв”-д боллоо. Манай залуу инженерүүд Монголын нэрийг дэлхийн тавцанд оюун ухаанаараа гаргана. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой  гэж  Ерөнхий сайд  тэмцээний нээлтийн ёслолд …

  • 19 May

    БНПУ-ын Маршал Богдан Борусевичийн айлчлал эхэллээ

     Өнөөдөр манай улсад УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич албан ёсны айлчлал эхэлж байна. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд 11:00 цагаас Сүхбаатарын талбайд угтан авч, Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Мөн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна. Дөрөв …

  • 19 May

    Орон сууцжуулах төсөлд бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ

     Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг “Чингис бонд”-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Бодлогын зөвлөлөөс Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхийг зөвлөсөн төслүүдийн дотор дээрх төсөл багтсан юм. Угсармал хавтгаалжин барилгын үйлдвэрийн энэ төсөл жилд нэг ээлжиндээ 5000 айлын орон сууц угсрах хүчин чадалтай, 2500 ажлын …