Monthly Archives: May 2013

May, 2013

  • 30 May

    Ногоон хөгжлийн үндэсний чуулган ирэх даваа гаригт болно

     НҮБ-аас Ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэл хөтөлбөрийг зарлаж, дэлхийн 190 гаруй орноос 40 улсыг сонгож, ирэх долоон жилийн турш тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тэдгээр орны тоонд манай улсыг баггаасан байна. Үүнийг албан ёсоор зарлах арга хэмжээ ирэх сарын 3-нд Төрийн ордонд болох Ногоон хөгжлийн үндэсний чуулганы үеэр болох гэнэ. Уг чуулганаар Монгол Улсын ногоон хөгжлийн талаарх үзэл баримтлалыг хэлэлцэж батлах …

  • 30 May

    В.Путин эхнэрээ алга болгожээ

     ОХУ-ын ерөнхийлөгч, хатуу чанга Владимр Путин өөрийн албан ёсны эхнэр, ОХУ-ын тэргүүн хатагтай Людмила Путинаг алга болгожээ. Учир нь тэргүүн хатагтай Людмила В.Путиныг ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш олон нийтийн өмнө нэг ч удаа гарч ирээгүй байна. Тиймээс хэвлэлүүдээр В.Путиныг эхнэрээ хааш нь алга болгочихов гэх хардлага төрөөд байгаа юм. Магадгүй тэргүүн хатагтайн олны нүдэнд өртөхгүй болсон нь 61 настай төрийн …

  • 30 May

    Монгол ажилчин залуу Солонгосуудад хутга тулгажээ

     БНСУ-ын Улсан хотод гэрээгээр ажиллаж байсан нэгэн эр үйлдвюэрийнхээ солонгос ажилчдад хутга тулган, айлган сүрдүүлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагджээ. Тодруулбал, А гэх Монгол залуугийн 3 жилийн ажлын гэрээ дуусаж байгаа аж. Тиймээс залуу үйлдвэрийнхээ даргад гэрээгээ дахин сунгуулах хүсэлт тавьсан аж. Гэтэл үйлдвэрийн дарга түүнийг ажлаа төдийлөн сайн хийдэггүй, дуртай үедээ тасалдаг учир гэрээг сунгах боломжгүй гэсэн байна. …

  • 30 May

    Зайсангийн гүүрний ойролцоох замыг хаана

     Маргааш Зайсангийн гүүрний ойрлцоох замыг хаах гэж байна. Тодруулбал, тус гүүрний хойд зүгт байрлах жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хоолой угсрах тул тухайн хэсэгт замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Замыг долдугаар сарын 13-нд нээх юм байна. Дашрамд дурьдахад, Ирэх мягмар гаригаас 6 сарын 10 хүртэл Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 км авто замыг хэсэгчлэн хааж хучилтын ажил …

  • 30 May

    Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар өөртэй нь холбоотой мэдээлэлд няцаалт хийлээ

    Сүүлийн үед Эрүүл мэндийн  сайд асан Н.Хүрэлбаатартай холбогдуулан, түүнийг    сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан  ашиглаж,  их хэмжээний авлига  авсан, үүнтэй нь холбогдуулан цагдаа, хуулийн байгууллага,  АТГ-аас шалгаж байгаа,  Н.Хүрэлбаатар гадаад улс орнуудад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа тухай мэдээлэл  интернэт сайтуудаар цацагдсан. Тэгвэл манай сайтын зүгээс гадаадад ажлаар яваа  Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатартай  утсаар холбогдож, өөрөөс нь тодорхой …

  • 30 May

    Наадмын урлагийн тоглолтыг Д.Сосорбарам зохион байгуулна

      Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, зохион байгуулахаар болжээ. Ардын хувьсгалын их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, наадмын нээлт болон хаалтын ёслолыг найруулах эзнийг тодруулсан байна. Өмнө нь 2010 оны улсын баяр наадмаар “On’n Off” продакшны найруулагч С.Ононбатын хамт Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар …

  • 30 May

    Одоогоос зугтна гэдэг аз жаргалаасаа зугтаж байгаатай адил

     Мэдрэмжийг одоо л мэдрэх боломжтой. Бид дандаа л ирээдүйд амьдардаг. Хүүхэд байхдаа хурдан том хүн болохыг хүснэ. Сурагч болоод хурдан оюутан болох юмсан гэж бодно. Оюутан болоод бушуухан төгсөөд ажилтай болох юмсан. Хайрттайгаа учрах юмсан хөгширлөө. Хүүхэдтэй болох юмсан оройтлоо. Эд хөрөнгтэй болох юмсан. Ач зээтэй болох юмсан. Бид амьдралынхаа ихэнхи хугцааг хүлээж өнгөрөөдөг. Юу нь мэдэгдэхгүй ямар нэг ид …

  • 30 May

    Нялх үрээ алахаар 3 давхраас шийджээ

    Арван сар тээж төрүүлсэн алаг үрээ ад үзэх нь хүний ёсноос гажсан хэрэг. Гэтэл өнөөгийн энэ хатуу хахир нийгэмд төрсөн үрээ төөрүүлж хаях нь энгийн үзэгдэл мэт, эмэгтэйчүүд ээжүүд маань элдэв араншин гаргах болж. Хамгийн сүүлд гэхэд л хятадад дөнгөж төрсөн үрээ бохирын шугам руу хийсэн хэрэг гарч, аймшигт хэрэг үйлдсэн эхийг нь тогтоож, хүндээр шийтгэхээр яригдаад байгаа. Тэгвэл төрөөд …

  • 30 May

    УИХ-ын гишүүдийн хүүхдүүд төрийн ордонтой танилцана

     УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлагаар маргааш УИХ-ын гишүүдийн хүүхдүүд “Төрийн ордон”-той танилцахаар болжээ. Гишүүдийн хүүхдүүд ордонтой танилцахдаа эхлээд ордны урд хэсэгт байрлах музейг үзэх бөгөөд улмаар хурлын танхим, аав, ээжийнхээ ажлын өрөөнд орж сонирхох юм байна. Л.Бадрах.ugluu.mn

  • 30 May

    Эх үрсийн баяраар шалган нэвтрүүлэх боомтууд ажиллахгүй

     Эх үрсийн баярын өдрийг бүх нийтээрээ амрахаар УИХ хуульчилсан. Хуулийн дагуу энэ бямба гаригт бүх нийтээрээ амарна. Энэ өдөр  хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтууд ажиллахгүй юм байна. Харин Төмөр замын боомт хуваарийн дагуу ажиллах ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 30 May

    Уул уурхайн яамны дэргэд 109 ажлын хэсэг байгууллагджээ

     Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 109 ажлын хэсэг ажилласнаас 51 ажлын хэсэг үүрэг болгосон ажлаа дуусгаж, одоогоор 58 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар 52 ажлын хэсэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 6 ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ. Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 72 жилийн ойг хэдхэн өдрийн өмнө тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү түүхэн …

  • 30 May

    “Google”-ийн хамгийн их хайлттай бүсгүйчүүд

    Энэ цаг үеийн Google-ээс хамгийн ихээр хайлтанд ордог эмэгтэйчүүдийг жагсаажээ. Эл жагсаалтад 49 эмэгтэй багтсан байна. Хамгийн сонирхолтой нь хүүхэлдэй охин буюу бяцхан Honey Boo Boo 18-т оржээ. Ингээд хамгийн эрэлттэй бүсгүй хэн болохыг хамтдаа харцгаая! Т.Анир.ugluu.mn

  • 30 May

    Жирэмсэн залуу

    Энэ бол пивоны гүзээ биш. Харин энэ эрэгтэй жирэмсэн юм. Түүний гэдсэн дотор бяцхан хүүхэд боожиж байгаа. Магадгүй та “энэ байж боломгүй зүйл” гэж бодож байгаа байх. Гэвч энэ үнэн бөгөөд өдгөө дэлхий дахинд хүмүүс хүйсээ солиулах болсонтой холбоотой. Энэ залуу анх эмэгтэй хүйстэй төрсөн ч насанд хүрээд хүйсээ солиулах мэс засалд орсон байна. Улмаар түүний бие өөрчлөгдөн яг л …

  • 30 May

    Засгийн газар өнөөдөр хуралдана

     Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 17:00 цагаас хуралдуулахаар зарлажээ. Бямба гариг бүр Засгийн газрын хуралдааныг хуралдуулдаг ч энэ удаад ийнхүү шуурхай болсон нь тодорхойгүй байна. Ирэх бямба гаригт Эх үрсийн баярын өдөр тохиож, нийтээр амрах тул ийнхүү хуралдааныг урагшлуулсан байж магадгүй ажээ. Т.Түвшин Ugluu.mn