Monthly Archives: May 2013

May, 2013

  • 31 May

    Хvvхэд дуртайдаа биш, амьдралын эрхээр хөдөлмөр эрхэлж байна

     Маргааш Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг “Хvvхдийн баяр” гэдгээр нь манай балчир vрс андахгvй, бvр тэсэн ядан хvлээдэг баяр нь билээ. Гэтэл энэ баярын өдрийг ч умартан ажил хөдөлмөр хийж ар гэрээ тэжээдэг маш олон хvvхэд бий. Тэдний нэг өдрийн амьдралыг сурвалжлахаар хамгийн тvрvvнд Сонгинохайрхан дvvргийн Нарангийн энгэрийн хогийн цэг дээр очсон юм. Нарангийн энгэрийн хогийн цэгт …

  • 31 May

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд

     Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө …

  • 31 May

    Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлагдав

    Бямба гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй тул Засгийн газрын ээлжит хуралдааныг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам баталлаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа. 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн …

  • 31 May

    Маргааш талбайн хажуугийн замуудыг хаана

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06-р сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа болно. Баярын арга хэмжээний үеэр  автозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн 2 талын урсгалыг 07-17 цагийн хооронд хаах учраас төв талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд 07 цагаас өмнө ажлын байрандаа очсон байх шаардлагатайг ажлын хэсгээс санууллаа. …

  • 31 May

    Улаанбаатарт 13 хэм дулаан

     Хэнтэй нуруунаас усжих Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, ус судлалын харуул Сэлбэ-Санзай, Сөгнөгөр-Сөгнөгөр, Хэрлэн-Мөнгөнморьт, Хэрлэн-Багануур орчмоор үерийн түвшинг 20-30 см даван үерлэж байна. 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин хоногтоо 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 40 см давна. Иймд …

  • 31 May

    Улаагчин тахиа өдөр

    Билгийн тооллын 22. Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.  Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн …

  • 30 May

    Бөхчүүдийн даллагатай АН

    Нэгэн шинэ хэлц үг  гарчээ.  Барилдаж байхдаа бөх, барилдахаа болихоор УИХ-ын гишүүн. Сүүлийн хэсгийг нь УИХ-ын гишүүн юмуу гишүүн болохыг “хүсэн мөрөөдөгчид” гээд  хэлчихвэл болмоор  ч юм шиг. Анзаараад байхнээ улс төр их сонирхолтой болоод байнаа.  За сонирхолтой ч гэж дээ бөхчүүд  улс төр рүү хошууран дайрах байдлыг ажиглавал  тэд  улс төрийг “зүлэг ногоон дэвжээ”-гээ гэж андуураад байгаа юмуу гэмээр.  …

  • 30 May

    Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загварыг баталлаа

     Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссын мэдээллийг сонсов. Гадаадад байгаа иргэдийг бүртгэх ажиллагааг  хуулийн дагуу санал авах өдрөөс 15 хоногийн өмнө   буюу энэ лхагва гарагт  дуусгавар болгосон билээ.Одоо Комисс  нийт салбар комиссоос  хүлээн авсан …

  • 30 May

    Засгийн газар, яам, агентлагын дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

     Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын зарим агентлагийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх андгай тангараг өргөж, төрийн жинхэнэ албан тушаалтан болж байгаа эдгээр хүмүүст Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ажлын амжилт хүсээд “Та бүхэн төрийн бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, …

  • 30 May

    Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Нарантуулд ажиллав

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж  “Нарантуул” зах дээр худалдаа,  үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл,  Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар дагалдан явав. Монгол Улсын Ерөнхийлөгч хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өгч, өөрийн  хийж хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулах ялдамд тэдний санал, хүсэлтийг сонслоо. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хэлэхдээ “Өмнө нь бид бараг бүх бараагаа урдаас зөөж зардаг …

  • 30 May

    “Петро Чайна” Монгол ажилчдынхаа цалинг нэмнэ

     “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлагуудын хооронд хийсэн хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас ажилчдын цалинг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн байна. Одоогоор уулзалт түр завсарласан бөгөөд удахгүй ажилчдын ажлын хоногийн асуудлыг хэлэлцэх ажээ. “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн монгол ажилчид 40 хоног ажиллаж, 10 хоног амардаг юм байна. Тиймээс ажиллах, амрах хоногийн тэнцүүлэх, ажиллах хоногийг багасгахыг …

  • 30 May

    Францд хамгийн анхны ижил хүйстний хурим боллоо

     Франц улсад иргэдийн болоод улс төрчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран байж батлагдсан “Ижил хүйснүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх” хууль биелэлээ олжээ. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Францын өмнөд нутгийн Монтпелльер хотод 40 настай Винсент Аутин, 30 настай Бруно Бойлау хэмээх ижил хүйстэн залуус албан ёсоор гэрлэсэн байна. Ингэснээрэ тэд Францд гэрлэсэн хамгийн анхны ижил хүйстэн хосуудболж түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байгаа юм. Хосуудын хуриманд …

  • 30 May

    Идэрсүрэн хүүгийнх цоо шинэ, иж бүрэн тавилгатай гэртэй болжээ

     Нийгмийн хариуцлага  Хүчирхийлэлд өртсөн 5 настай Идэрсүрэн хүүгийнх цоо шинэ, иж бүрэн тавилгатай гэртэй боллоо. Дөнгөж сая гэрийг авч өгсөн Жигүүр гранд группын хамт олон болон бусад төлөөлөгчдийн хамт ээжид гэрийг нь албан ёсоор гардуулж өглөө. Тус компанийн гүйцэтгэх захирал Халиун LCD зурагтыг гардуулж өгөн, лам гэрийг аравнайлж ном уншиж өглөө.  Худал ярьж хоосон амлахыг сенсааци гэдэг, хэлснээ бодит ажил …

  • 30 May

    Ben Arfa : Didier Deschamps хэзээ ч Францын шигшээ багийг амжилтанд хүргэж чадахгүй!!!

     Францын шигшээ багийн дасгалжуулагч Didier Deschamps-ыг Ньюкастл Юнайтед клубын довтлогч Hatem Ben Arfa шүүмжилсэн байна . Тэрээр Ньюкастл-д байрлах ESPN-ийн Радио-д өгсөн ярилцлагадаа “ Францын шигшээ багийг ийм хүн удирдаж байгаад үнэхээр харамсаж байна.Тэр Франц гэх хөлбөмбөгийн том гүрний шигшээ багийг удирдаж чадахаар зан төлөв , ур чадвартай хүн биш . Би түүнтэй харьцаагаа тасалсан . Түүнийг Францын шигшээ багийг …