Monthly Archives: May 2013

May, 2013

  • 31 May

    Явган зорчигчийг няцартал нь дайрсан жолоочийг хайж байна

     Осол гарчихаад ослын газрыг хаяж зугтсан хэрэг дахин гарлаа. Хүй долоон худгийн замд энэ сарын 14-15-нд шилжих шөнө хурдтай давхиж байсан жолооч явган зорчигчийг дайрч хөнөөсөн хэрэг гарчээ. Хүн танихын аргагүй болтлоо няцарсан хохирогчийн хувьд одоо болтол хэн болох нь тогтоогдоогүй байна. Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр хохирогчийг дайрсан автомашин жийп байх магадлалтай бөгөөд цагт 160-180 км хурдтай явсан гэсэн …

  • 31 May

    “MGL-93” автобензин нь евро-2 стандартын бүтээгдэхүүн

     Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” сэдэвт мэдээлэл хийдэг билээ. Туд өчигдөр ээлжит мэдээллээ сэтгүүлчдэд өгсөн юм. Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 109 ажлын хэсэг ажилласнаас 51 ажлын хэсэг үүрэг болгосон ажлаа дуусгаж, одоогоор 58 ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 72 жилийн ойг хэдхэн өдрийн өмнө …

  • 31 May

    Сайн Муу Хэрцгий дэвшигчид

    Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв. Хөтлөгч: Хүүхдийн баяр болж буй тул хүүхдийн тухай асуултаар эхлэе? Сайн: Хүүхэд бол цэвэр ариун бичигдээгүй цаас. Хаана хамгийн ариун цагаан сэтгэл байна тэнд хүүхэд зогсож байдаг юмаа. Хүн бүр хүүхдийнхээ төлөө амьдардаг юмаа. Хүүхдүүд ч хүүхдийнхээ төлөө амьдардаг юмаа. Ирээээдүйд (дуу нь өндөрсөж) энэ л багачууд чинь улсаа үүрнэ, тэднийг төрүүлж өсгөсөн ижий нар минь сүүн …

  • 31 May

    Онлайн Парламент хуралдана

    Онлайн Парламент өнөөдөр орой 18:00 цагт Монголын үйлдвэрчний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Хуралдаанаар Онлайн Парламентаар дамжуулан УИХ-д хүргэх иргэдийн санал бодол, Эдийн засгийн бодлогын ажлын хэсгийн мэдээлэл, Европын зарим улс орнуудын Онлайн Парламентын туршлагын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Т.Түвшин                                                         Ugluu.mn

  • 31 May

    Нярайг уйлахыг нь зогсоох гэж хөлдөөгчинд хийжээ

     АНУ-ын Вашингтон мужийн оршин суугч 25 настай, Тайлер Дойч хэмээх эр төрөөд ердөө 42 хонож байгаа бяцхан охиноо уйлахыг нь зогсоох гэж хөлдөөгчинд хийж орхижээ. Тайлер Дойч охиноо цаг хэртээ хөлдөөгчинд түгжсэн бөгөөд эхнэрийгээ ирэхэд л хөлдөөгчнөөс гаргасан байна. Түүний эл үйлдлийг харсан эхнэр нь тэр даруй цагдаа дуудаж, нөхрөө баривчлуулсан бөгөөд охиноо эмнэлэгт хүргэсэн аж. Эмч нар охиныг үзэхэд …

  • 31 May

    Сүхбаатарын талбайд барааны төвлөрсөн худалдаа хийхгүй

     Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудад зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмжид байгууллагуудыг талбайд байрлуулсан асар майхан, лангуугаа нурахааргүй байрлуулах, цахилгааны гэмтэл зэрэг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийг сануулжээ. Түүнчлэн 11:00-12:30 цагийн хооронд хөгжим, өсгөгч ажиллуулахгүй байхыг үүрэг болгосон байна. Харин худалдаа, үйлчилгээний чиглэлээр хүүхдийн …

  • 31 May

    Авлигыг “аргамжих” аварга Б.Бат-Эрдэнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид үедээ үргэлжилж байна. Нэр дэвшигчид гол төлөв хөдөө орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж буй бөгөөд сурталчилгаа дуусах сүүлийн мөчид нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид ажиллах, сурталчилгаагаа илүүтэй хийх төлөв ажиглагдаж буй юм. Сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийн зүгээс “сонголт”-ынхоо талаар өөр хоорондоо хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшин өрсөлдөж буйн хувьд сонгогчидод ихээхэн …

  • 31 May

    Талбайгаа хогийн сав болгохгүй шүү

    Маргааш хүүхэд бүрийн тэсэн ядан хүлээдэг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болох гэж байна. Энэ өдөр хүүхэд бүр л гоё ганган хувцасаа өмсөж, томчуудын хамтаар баярлахаар “Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Зайсан толгой, Бурхан багшийн хөшөө болон голын эрэгт очиж салхилах” зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг.  Тиймээс ч жил бүрийн зургаан сарын нэгэнд нийслэл хот маань тэр чигтээ хүүхэд багачуудаар …

  • 31 May

    Огцом өссөн баяр наадмын зардал юуг өгүүлнэ вэ?

    Дэлгэр зуны  7-р сард,  дэнж  хотойтол  нааддаг,  дэлхийд  ганцхан монгол наадам болох ойртлоо.  Үүнтэй холбогдуулан  төр засгийн байгууллагуудын зүгээс баяр наадмын бэлтгэл хангах асуудлаар хуралдаж, зарцуулах хөрөнгө төсвийн тухайгаа хэлэлцжээ.  Сонирхолтой нь баяр наадмын төсөв өмнөх жилээс хэд дахин  өсжээ. Тухайлбал,  наадмыг зохион байгуулахад  оролцох зөвхөн  соёл урлагийн салбар хороо энэ жил 969.6  сая төгрөг  буюу бараг тэрбум төгрөгийг зарцуулахаар …

  • 31 May

    “Ойн тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

     Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан болон нэр бүхий гишүүд “Ойн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед экосистемийг зохицуулагч түлхүүр зүйл болох ойн нөөцийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна. Энэ нөхцөл байдалтай шууд холбоотойгоор экологийн эмзэг нөхцөлд оршдог …

  • 31 May

    Хан-Уул дүүрэгийн VIII, XIV хороонд хорио цээр үргэлжилж байна

     Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд малын гоц халдварт галзуу, Булган аймгийн Хангал суманд үхрийн хорт салст өвчин илэрсэнтэй холбоотойгоор хорих цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII, XIV хороонд боом өвчин гарсантай холбогдуулан Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа ажээ. Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 1500 м2 талбай,  голомтын бүс нутгаар дайран өнгөрсөн 1300 …

  • 31 May

    19-р зуунд төрсөн дэлхий дээрхи цорын ганц эр

    “Нью-Йорк Таймс” со­нинд бичсэнээр Японы иргэн, өдгөө 116 настай Жироемон Кимүра XIX зуунд мэндлээд өдий хүртэл насалсан дэлхийн цорын ганц эр болжээ. Кимүра гуай 45 жил шууданч хийж байгаад 1962 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрбээр таван хүүхэд, 14 ач, 25 гуч, 13 жичтэй. Түүний урт наслалтын гол нууц нь хооллолттой холбоотой гэнэ. Учир нь Кимүра бүхий л насаараа хоолыг бага …

  • 31 May

    Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар өөртэй нь холбоотой мэдээлэлд няцаалт хийлээ

    Сүүлийн үед Эрүүл мэндийн  сайд асан Н.Хүрэлбаатартай холбогдуулан, түүнийг    сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан  ашиглаж,  их хэмжээний авлига  авсан, үүнтэй нь холбогдуулан цагдаа, хуулийн байгууллага,  АТГ-аас шалгаж байгаа,  Н.Хүрэлбаатар гадаад улс орнуудад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа тухай мэдээлэл  интернэт сайтуудаар цацагдсан. Тэгвэл манай сайтын зүгээс гадаадад ажлаар яваа  Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатартай  утсаар холбогдож, өөрөөс нь тодорхой …

  • 31 May

    Өнөөдөр дэлхий нийтийн “Тамхи татахгүй байх өдөр”

     Өнөөдөр дэлхийн нийтээрээ тамхи татахгүй байх өдөр бюу “World No Tobacco Day” тохиож байна. Эл өдрийг анх 1998 оны 5-р сарын 31-ээс эхлэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас санаачлан тэмдэглэж иржээ.  Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ тамхинаас татгалзан,  тамхины хор хөнөөлийг сурталчилсан үйл ажиллагаа явуулж, тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна. Мөн зарим улс оронд өнөөдөр биш жил бүрийн 11-р …

  • 31 May

    Нийслэлийн шилдэг хүүхдүүдэд Э.Бат-Үүл шагнал гардуулна

     Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн шилдэг сурагчаар шалгарсан 32 хүүхдэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд 10:00 цагаас эхлэнэ. Мөн Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг угтан өнөөдөр 11:00 цагаас Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 2000 хүүхдэд бэлэг өгнө. Энэ үеэр хүүхдэд зориулсан циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Т.Түвшин Ugluu.mn