Monthly Archives: June 2013

June, 2013

  • 6 June

    Зүүн салааны замыг хаажээ

    Өчигдөр орой 22:00 цагаас эхлэн Зүүн салааны замыг хаасан байна. Учир нь Зүүн салааны шинэ эцсээс хойш шинээр 1.2 километр авто зам барих гэж байгаа юм. Замын засварын ажлыг энэ сарын 12-нд дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх ажээ.

  • 6 June

    ХӨСҮТ-ийн “Нээлттэй хаалганы өдөр” болж байна

     Сүлийн жилүүдэд манай оронд ДОХ/ХДХВ-ын халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэд ДОХ-ын халдвар авсан 140 дэх тохиолдол илрээд байгаа. Тиймээс өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна. Өдөрлөгөөр игэдэд ХДХВ/ДОХ/БЗДХ-ын үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээг үнэ төлбөргүй хийж үйлчлэх ажээ. Г.Сонор.ugluu.mn

  • 6 June

    Өршөөлийн тухай хуулийг боловсруулж байна

     УИХ-ын нэр бүхий 25 гишүүн . нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комиссын саналыг авахаар өгөөд байгаа ажээ. Дээрх байгууллагууд хуулийн төсөлд санлаа ирүүлж нэгтгэснээр УИХ-д төслийг өргөн барина. Намрын чуулганаар Өршөөлийн тухай хуулийг оруулж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 6 June

    Г.Дэнзэн Ерөнхий сайдыг доош нь хийсэнд олон хүн баярлаж байгаа гэнэ

     Сүүлийн үед хэв­­лэлийн баат­раар тодроод буй ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн гэх нөхөр Монгол Улсын Ерөнхий сай­дыг доош нь хийж саарал ордонд ту­халдаг нөхдийн ам­ны зугаа болж байгаа бололтой. Учир нь Ерөнхий сайдыг гутаасан аяс­тай үг хэллэг хэлэхэд нь эсрэг намын нөхөд нь хаалганы ард алгаа ташаад зогсож байсан гэсэн. Тодруулбал тэрбээр бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхий сайдыг Н.Алтанхуяг гэж цоллоод …

  • 6 June

    МХЕГ, Нарантуул захын худалдаачдад туслана

    Ажиллах орчин нөхцөл муу, байнга эрх нь зөрчигдөж аливаа төрийн үйлчилгээг хомсхон авдаг гэх Нарантуул захын худалдаачдад МХЕГ-аас зөвлөгөө өгч, туслах ажлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдрийг “Торгож, шийтгэлгүй зөвлөн туслая” уриатайгаар тус зах дээр хэрэгжүүлэх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад холбогдох хууль, дүрэм журам, стандартыг талаар сургалт сурталчилгаа явуулж, зөвлөгөө өгөх …

  • 6 June

    Хүний засаглалаас хуулийн засаглал бүрэн утгаар хэрэгжих эрх зүйн орчин бүрдлээ

     Хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж, улмаар УИХ-аар хэлэлцэн баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль руу шилжих шил­жилт энэ оны арван­нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд эдгээр шинэчлэлийн талаар дэс дараатай, тоймтой ойл­голтыг олон нийтэд түгээх нь өнөөдөр юу юунаас эрхэм болоод байгаа юм. Шүүхийн бие даасан байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаанд ямар шинэчлэл хийгдэх вэ  Шүүх эрх мэдлийн …

  • 6 June

    АНУ-д хуучин загвартай iPhone, iPad худалдахыг хоригложээ

     АНУ-ын Олон улсын худалдааны ко­мисс “Ap­­ple” ком­­панид i­­Pad, iPho­ne-ийн зарим хуу­­­­чир­­сан заг­­­­­ва­­рыг ху­­дал­­­­даалахыг хориг­­ложээ. Энэ талаар “Associated Press” агент­лаг мэдээллээ. Уг шийдвэрийг “Sam­sung” корпорацийн гомд­­лын дагуу гаргасан аж. Энэхүү хориг нь “AT&T” холбооны опера­торын iPhone-4, iPhone-3 3GS, iPad 3G, iPad2 3G зэрэгт хамааралтай юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр төхөөрөмж Америкийн зах зээлд борлуулагдахаа аль хэдийнэ больсон гэнэ. Гэсэн хэдий …

  • 6 June

    УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

     Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулган 09:00 цагаас эхэлж, даоорхи асуудлуудыг хэлэлцэнэ. үүнд: 1. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл: • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулна. 2. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон …

  • 6 June

    Азийн залуучуудын ээлжит чуулган Монголд болно

    Өнгөрсөн тавдугаар сарын 30-аас энэ сарын 2-ны хооронд Камбожийн Вант улсад болсон Азийн Залуучуудын тавдугаар чуулганд Монгол улсаа төлөөлж Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын залуучуудын үндэсний хороо”-ны залуус оролцоод ирсэн юм. Тэд Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү чуулганыг ирэх онд Монголдоо зохиох эрхийг тэд авсан байна. Ингэснээр Азийн орнуудын манлайлагч болсон 300 гаруй төлөөлөгч залуус Монголд чуулахаар болж чуулганы бэлтгэл …

  • 6 June

    Онгоцоор нисэхэд дурлах 12 шалтгаан

     Зун болж амралт чөлөөт цагаараа гадаад дотоодод нисэх цаг ирлээ. Онгоцоор нисэхээс айдаг хүмүүс байдаг. Дараах фото мэдээг  үзээд таны айдас үгүй болж өөртөө илүү итгэлтэй болно гэдэгт итгэж байна. Агаарын тээвэр бол дэлхийн хамгийн аюулгүй тээвэр 3 секунт тутам дэлхийн хаа нэгтээ онгоц газардаж байдаг. Хэрэв өдөр бүр  дэлхийд 0,01% осол гардаг гэвэл дор хаяж 13 онгоц сүйрэх байсан. …

  • 6 June

    “Монгол Манлайлал – Миний Амьдралын Гараа” ЕБС-ийн төгсөгчдөд зориулсан төсөл хэрэгжиж байна

     Монголын Оюутны Холбоо, Улаанбаатар Шэйперс Нийгэмлэг  хамтран “Монгол манлайлал – Миний Амьдралын Гараа” сэдэвт ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулсан төслийг 2013 оны 05 сарын 28-аас 06 сарын 08-ийг хүртэл хамтран зохион байгуулахаар болж, төслийн 1-р шат буюу Мэргэжил сонголтын талаарх зөвлөмж, уулзалт ярилцлагыг амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд Хотын захын хорооллын ЕБС-ийн төгсөх ангийн 600 сурагчид оролцож байгаа бөгөөд эдгээр …

  • 6 June

    ЧД-ийн 72-р сургууль орчмын “ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн ажил эхэллээ

    НИТХ-ын 2013 оны 02-р сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу нийслэл хотын 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Журмын дагуу 12 байршлын 8 байршилд иргэдийн 60-80 хувийн дэмжлэг авч, төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон 8 аж ахуйн нэгжид  төсөл хэрэгжүүлэх “Батламж”-ийг нийслэлийн удирдлагууд гардуулсан юм. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын …

  • 6 June

    Б.Тэмүүлэн: Эвлэрүүлэн зуучлалт олон давуу талтай

     МУИС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Тэмүүлэнтэй ярилцлаа. -Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад хэрэгжих гэж байна. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь шүүхийн ачааллын бууруулж чадах уу. Шүүгчдийг ачаалал ихээс болж хэргийн шийдвэрлэлтэд муугаар нөлөөлдөг гэсэн яриа их байдаг? -Тийм ээ. Улаанбаатар хотын ихэнх Дүүргийн шүүгч жилдээ 340 орчим хэрэг, маргаан шийдэж байгаа гэсэн статистик бий. Ам­ралтын өдрийг хасаад харвал …

  • 6 June

    Улаанбаатарт 25 хэм дулаан

    2013 оны 06 дугаар сарын 05-ны 20 цагаас 06 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 13-18 градус, бусад …

  • 6 June

    Харагчин туулай өдөр

    Билгийн тооллын 28. Нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал …