Monthly Archives: August 2013
August, 2013
-
19 August
Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг 5-р сард хийсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 10 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүд тус бүр 1 цогцолбор барих юм. Цогцолбор баригдсанаар орчин үеийн …
-
19 August
8 сарын 24-31-ний өдрүүдэд троллейбус үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр зам, барилгын ажлыг хугацаанд нь дуусгах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалт хийх шаардлагатай байгааг удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа …
-
19 August
“Монголын Мистер-2013”-ын аваргууд тодорлоо
“Монголын Мистер-2013” бодибилдингийн улсын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд 20 байгууллагын 46 тамирчин эрэгтэй, эмэгтэй, модел ангилалд өрсөлдлөө. Энэ удаагийн “Монголын мистер”-ийн төлөөх өрсөлдөөнд уламжлал ёсоор улсын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн ялагчид оролцсоноос тамирчин Э.Ганзориг мистерээр шалгарлаа. Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-ноос есдүгээр …
-
19 August
Увертюра хамтлаг тоглолтоо хийнэ
“Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдээрээ өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүдсэн, Монголын поп опера хамтлаг бол “Увертюра”. Энэ удаад тус хамтлаг шүтэн бишрэгчиддээ ээлжит бэлгээ барих гэж байна. Тодруулбал тус хамтлагийн чадварлаг залуус ирэх сард тоглолтоо хийх гэж байгаа ажээ. Эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг …
-
19 August
Ж.Батзандан Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэв
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газарын тэргүүн Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн байна. Тэрээр улсын эдийн засаг муудсан, төгрөгийн ханш суларсан, гадаадын хөрөнгө оруулалт муу байгаатай холбоотойгоор шаардлага тавьжээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГТ Эрхэм хvндэт Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг Танаа. Үүcээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү захидлыг илгээж байна. Хаврын чуулган, намын бүлэг, …
-
19 August
Дуучин Идэржавхлан, жүжигчин Онон нар бүл нэмнэ
Нэг хэсэг “Ээж энтэй эгч”, “Аавыгаа санахаар” зэрэг дуугаараа олны дунд алдартай болсон дуучин П.Идэржавхлан хоёр дахь хүүхдээ хүлээж суугаа гэнэ. Түүний гэр бүлийн хүн нь З.Онон хэмээх жүжигчин бүсгүй бөгөөд түүнийг орчин үеийн “Учиртай 3” киноны Хоролмаагийн дүрээр уншигчид маань мэдэх биз ээ. Өдгөө “Х-Түц” продакшинд жүжигчнээр ажилладаг З.Онон “Singly ladys” киноны нээлтэд ирэх үеэр гэдэг нь нэлээд цүдгэр …
-
19 August
Шавьж хэмээх био зэвсгийг ашиглан хортон шавьжтай тэмцэж байна
Газар тариалангийн салбар хөгжсөн улс орнуудад хортон шавьжтай тэмцэх зорилгоор химийн хор ашигладаг. Харин Францын өмнөд нутагт хортон шавьжтай тэмцэх нэгэн шинэ аргыг боловсруулжээ. Тэд химийн хор ашиглахын оронд үйлдвэрийн нөхцөлд үржүүлсэн шавьжийг ашиглан хортон шавьжтай тэмцэх шинэ арга олсон байна. Энэхүү арга Францын өмнөд нутагт том бизнес болжээ. Уг үйлдвэр жилд 100 тэрбум ширхэг шавьж үржүүлэн, тариаланчдад нийлүүлдэг аж. …
-
19 August
Захын наймаачид Э.Бат-Үүл даргыг огцрохыг шаардав
Автозамын засвар, шинэчлэлтэй холбоотойгоор “Дархан минж”-ийн уулзвараас “Нарантуул” олон улсын худалдааны төв хүртэлх замыг засч захын хойд хаалгаар нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд “Нарантуул” захыг хоёр өдөр амраах шийдвэр гаргасан. Харин яг одоо Нарантуул захын худалдаа, наймаа эрхлэгчид хүчтэй тэмцэл өрнүүлж байна. Тэд Нарантуул худалдааны төвийг өнөөдөр, маргааш 2 өдөр …
-
19 August
“Түлэнхийн төвийнхөнийг шаардлага хангахгүй давчуу байрнаас нь түргэхэн гарга
Улсдаа ганцхан байдаг “Түлэнхийн төвийн” барилгын газар олголтын талаар Нийслэлийн Засаг даргын захирамж 2011 онд гарсан байдаг. Тухайн үед Эрүүл мэндийн яамнаас зураг төсөл боловсруулах, зөвлөх сонгон шалгаруулалт зарлаж зураг төслийг “ЭЗТ” гэх компаниар гүйцэтгүүлэхээр болсон ч тэдний энэхүү зураг төслийн ажил өнгөрсөн сард дуусч байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. ЭМЯ-наас мэдээлэхдээТүлэнхийн төвийн барилгын ажлын талаар Гэмтэл согог судлалын …
-
19 August
Мадонна нялх амрагаа ил гаргалаа
2011 оноос хойш үерхэж буй дуучин Мадоннагийн нялх амраг Брахим Зайбат энэ сарын 14-ны өдөр “Menton Music Festival”-д хүрэлцэн иржээ. Олны хэл аманд байнга өртөх болсоноос болж сүүлийн зургаан сарын турш хэвлэлийнхэний дуранд өртөөгүй Брахим ийнхүү гарч ирсэн нь олныг ихэд гайхшруулжээ. Өдгөө 27 настай Брахим, 56 настай Мадоннагийн хажууд яг л хүү шиг нь харагдах болсон байв. Тэд хэдий …
-
19 August
Налайхын төмөр, тоосгоны үйлдвэрийг шалгана
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудлууд бол “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх, мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн талаар байлаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо долоодугаар хороололд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 300 айлын ахмадын орон сууцны цогцолбор барилга …
-
19 August
Урьдчилан цэвэрлэх байгууламжийг татан буулгалаа
НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх, “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сэргээх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэхийг тэргүүлэгчид 100 хувь дэмжсэн. Мөн “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж ”Дун өргөө” ХХК-ийн …
-
19 August
Олон Улсын дууны тэмцээнд түрүүлсэн Монгол бүсгүй /видео/
Солонгос улсад зохиогдсон Олон Улсын дууны тэмцээнд түрүүлсэн Монгол эмэгтэй.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл