Monthly Archives: August 2013

August, 2013

  • 19 August

    Зураач Р.Тэмүүлэнгийн бэсрэг үзэсгэлэнд саатаарай

     Япон улсын Хирошима мужийн Этажима хотод уран бүтээлээ туурвин, ажиллаж амьдарч буй зураач Р.Тэмүүлэн эх орондоо бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх нь ээ. Тэрбээр энэ сарын 19-нд буюу өнөөдөр ХААН банкны “Улаан гэр” галерейд 15.00 цагт “Тэмүүлэн” нэртэй бие даасан үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийхээр тов зарлалаа. Тэрбээр Нийгата хотын  “HitsujiGaro”, Токиогийн  “Tomosu”, Токио Гинзагын  “Hakudotei”, НагаОка хотын  “mu-an” галерейд бие даасан болон …

  • 19 August

    “Айсуй цагийн эзэд” чууллаа

       Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” залуусын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Айсуй цагийн эзэд-2013” хэмээх залуусын эрч хүч, дуу хоолой, урам зориг, итгэл найдвар давалгаалсан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, УИХ дахь “Ардчилсан намын бүлгийн ажлын алба”-ны дарга С.Дэмчиг нээж үг …

  • 19 August

    Роберто Сальдадо, Тоттенхэмд ялалт авчирлаа

     Өнгөрсөн шөнө “Селхерст парк” цэнгэлдэх хүрээлэнд Тоттенхэм болон Кристал Пелас багуудын дунд тулаан болж өнгөрлөө. Премьер лигт дэвшин өрсөлдөж буй Кристал Пелас баг эхний тойргийн тоглолтонд 0-1 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Гэвч Пелас клубынхэн бэлтгэл сайтай байгаа нь Тоттенхэм клубынхэн тоглолтын 50 дахь минутад торгуулийн цохилтоос ганц оноо авснаас харж болохоор байв. Гоол- Роберто Сальдадо Г.Сонор

  • 19 August

    “Улаанбаатар – Цэвэр агаар” төслийн талаар хэлэлцэнэ

                 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр 13:30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд эхлэнэ.  Хурлаар Үндэсний хорооны 2013 оны хагас жилийн тайланг хэлэлцэнэ. Мөн Дэлхийн банкны “Улаанбаатар – Цэвэр агаар” төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 19 August

    Хуульчидын анхдугаар их хуралд оролцогчидыг бүртгэж эхэллээ

       Ирэх сарын 5-нд хуульчдын анхдугаар их хурал болно. Үүнтэй холбогдуулан хуульчдын төлөөлөгчдийн нэр дэвшилт өнөөдрөөс эхэллээ. Нэр дэвшсэн хүмүүсийн нэрс энэ сарын 23-нд тодорхой болох юм. Мөн хуульчдын анхдугаар хурлын үеэр болох сонгууль цахим хэлбэрээр явагдана.

  • 19 August

    Египтэд өдөрт 100 гаруй хүн амиа алдаж байна

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Египетэд болж буй үйл явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Тус улсад засгийн эрхээс түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон хүчнийхэн, цагдаагийнхны тэмцлийн улмаас өнгөрсөн долоо хоногт л гэхэд 700 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархадсан юм. Бан Ги Мүн “Энэхүү аюултай мөчид Египетчүүд хүний амь насыг цаашид хороохгүй байх …

  • 19 August

    Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдсэн хичээлийн хэрэгсэлийн үзэсгэлэн худалдаа болно

        Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдсэн хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нөөс 31-ны хооронд Монголын үндэсний циркд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Америк, Англи, Германи, Солонгос, Япон зэрэг орнуудаас цөөхөн тоогоор орж ирсэн олон арван нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд хамгийн чанартайгаар, хамгийн хямдаар худалдаалагдах юм.    Уг үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулагч “OnSale” групп …

  • 19 August

    Ногооны үнэ буурсан байна

       Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 8-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 26 нэрийн барааны үнэ тогтвортой, 6 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7525 төгрөг, үхрийн ястай мах 8400 төгрөгийн …

  • 19 August

    Тавантолгой компани тээвэрлэлтээ шороон замаар хийж эхэллээ

     “Таван толгой” ХК өнөөдрөөс эхлэн шороон замаар тээвэрлэлтээ хийж эхэллээ. Шороон замаар тэвээрлэлт хийх болсон шалтгаан нь Гашуунсухайт-аас Тавантолгой хүрэх автозамыг тавьсан “Энержи ресурс” компани эл замаар тээвэрлэлт хийхэд нэг машинаас 400 мянган төгрөгийн татвар авна хэмээсэнтэй холбоотой аж. Хэт өндөр татвар төлж тээвэрлэлт хийх нь ямар ч ашиггүй тул Зам, тээврийн сайд А.Гансүх болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрсний компаниудын удирдлагатай уулзаж, …

  • 19 August

    Улсын сайн малчин ФРОНТ Э.БАДАМ

     ФРОНТ Э.БАДАМ (1908-1985)   Дөрвөд далай хан аймгийн баруун гарын Бишрэлт гүнгийн хошуунд 23,000 толгой малтай Дүүдээ баян гэж байжээ. Тэрийн өөрийн хоёр хүү болох Мягмар, Баян-Очир нарт малаа түм түмээр нь хувааж өгчээ. Мягмарын эхнэр Бадам бол бидний сайн мэдэх “Фронт Бадам” юм. Энэ удмынхны олон сайхан дурсамж бий. Түүний нэг нь: 1941 оны зун цаг. Ардын хувьсгалын 20 …

  • 19 August

    Мишель Обама: АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болоход бэлэн болсон

     АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама ирээдүйд АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох эсэх талаар өөрийн бодлоо нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тодруулбал, Сэтгүүлчийн тавьсан “АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох болов уу?” гэсэн асуутанд М: … АНУ эмэгтэй төрийн тэргүүнтэй болоход бэлэн болсон. Гагцхүү тэр эмэгтэй ерөнхийлөгч нь хэн байх вэ гэдэг нь л асуудал болж байна. Учир нь эмэгтэй хүн дан ганц ажил …

  • 19 August

    Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн ажил хэвийн явагдаж эхэллээ

       “Тавантолгой” ХК-ийн нүүрсний тээвэрлэлтийн ажил зогсоод байсан юм.  Тэгвэл тус компани өнөөдрөөс эхлэн тээвэрлэлтээ хийж эхэлсэн байна. “Гашуунсухайт-Тавантолгойн автозамыг “Энержи ресурс” компанийнхан тавьсан тул их хэмжээний төлбөр төлж нүүрс тээвэрлэх шаардлагатай болоод буй юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх нар нүүрсний компаниудын удирдлагатай уулзаж, шороон замаар тээвэрлэхийг зөвшөөрсөн байна. Ингэснээр нүүрс тээвэрлэлтийн ажил хэвийн явагдаж эхэлсэн байна. …

  • 19 August

    “SAMSUNG GALAXY GEAR” ухаалаг цагны хувьсгал

    Өнгөрсөн долоо хоногт  Самсунг компани ” SAMSUNG GALAXY GEAR” смарт цагaa тун удахгүй нийтэд үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл уг цагны зураг болон үзүүлэлтийг өнгөрсөн бямба гаригт нийтэд танилцуулжээ. Ирэх 9 сарын 4-ний өдөр Германий Берлин хотноо албан ёсоор үзүүлэх ” GALAXY GEAR” цаг дэлгэсэн тохиолдолд уртавтар нарийн дэлгэцтэй смарт утас мэт  харагдах ба  3,5 инч дэлгэц, Андройд 4,3 …