Monthly Archives: September 2013

September, 2013

  • 23 September

    Хуримын хөгжилтэй агшин /26 фото/

    Найр хуримын өдрүүд эхэлсэнтэй холбоотойгоор сайтынхаа уншигч та бүхэндээ зориулан хуримын хөгтэй зурагнуудаас хүргэж байна.  

  • 23 September

    Хаймран ултаас хэзээ ч татгалзахгүй Кристен Стюарт

    Кристен Стюарт бол хөл эвтэйхэн снейкерс буюу хаймран улт гуталны улаан фен юм. Тэр бусад алдартай эмэгтэйчүүдийн адил сайхан харагдахын тулд өндөр өсгийт өмсдөггүй. Тэр зүгээр л хөлд нь эвтэйхэн байвал улаан хивсний ёслолд оролцохдоо ч хайхралгүй даашинзны доогуурт кет өмсчихдөг нэгэн билээ. Ингээд түүний дурлалт снейкерсүүдийн зургийг хүргэж байна. Хар Converse Цагаан Converse Улаан Converse Цэнхэр снейкерсүүд Хар кет Шатрын тавцан шиг хээтэй …

  • 23 September

    Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагдлаа

     Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Дээд шүүхийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Худалдан авах ажиллагааны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтыг ирэх аравдугаар сарын 11-нд зохион байгуулах юм байна. Харин сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн материалыг Төрийн албаны …

  • 23 September

    Анна Ушенина Хятадын шатарчин Хөү И Фаньд гурав дахиа ялагдлаа

    Дэлхиин эмэгтэйчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-28 хооронд Хятадын Тайжөү-д болж байгаа билээ.  Ингээд энэхүү оюуны их мастеруудын өрсөлдөөнд Хятадын залуу шатарчин Хөү И-фань  Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь тэмцээнд Дэлхийн аварга Украины шатарчин Анна Ушенинаг ялж гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэрээр Ушенинаг 4 хожиж, 3 хайнцан, 5.5 : 1.5-ын оноогоор хожиж, тэмцээнээ урьдчилан дуусгасан юм. Энэ …

  • 23 September

    Тураалтай өвчтнөөс Бодигийн тамирчин болсон эмэгтэй

    Лиза Кросс хэмээх эмэгтэй 35 настай ч яг л өсвөр насны хүүхдүүд шиг биетэй, ердөө 41 кг жинтэй байжээ. Тиймээс тэр байнга л өсвөр насныханы тасгаас хувцас авч өмсдөг байсан аж. Бүсгүй өөрийн байгаа байдалдаа үргэлж сэтгэл хангалуун бус амьдардаг байсан тул бодигоор хичээллэж өөрийн бие галбирт өөрчлөлт оруулахаар тууштай шийдсэн байна. Лиза бодигоор эрчимтэй хичээллэсний үр дүнд өмнө нь …

  • 23 September

    Хятад цахилгаан батарейгаар ажилладаг хөнгөн онгоц бүтээжээ

    Хятад улсад цахилгаан батарейгаар ажилладаг хөнгөн нисэх онгоц бүтээсэн байна.  Энэхүү цахилгаан батарейгаар ажилладаг “RX1E Руй Шян” хөнгөн нисэх онгоцыг энэ  сарын 20-нд Шэн-Яны олон улсын нисэх онгоцны үзэсгэлэнд анх дэлгэн үзүүлжээ. Байгаль орчинд ээлтэй, бага өртгөөр нисдэг, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй уг онгоц нь дэлхий нийтэд ихээхэн үнэлэгдсэн байна. “RX1E Руй Шян” хөнгөн нисэх онгоцыг Шэн Яны сансар …

  • 23 September

    Дүүргүүдийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явагдаж байна

    Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэллээ. Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг 2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ  2013  оны 9-р сарын 20-ноос 11-р сарын 01 хүртэл ажлын 30 хоногийн хугацаатай зохион байгуулах …

  • 23 September

    ТЕГ-ын Ч.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

     Татварын Ерөнхий Газрын Хяналт Шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөгийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Гансүх, А.Ундрах, Т.Сарантуяа нар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн мэдээллэж буйгаар Ч.Гансүхийг улсаас шамшигдуулсан гэх 17 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан  шалгаж байх хугацаандаа Төв аймаг болон Зүүн хараагийн хорих ангид саатуулж, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байнга. Түүнийг ийнхүү гурван хорих анги дамжуулсан нь …

  • 23 September

    Монгол эрдэмтэн анх удаа Түрэгийн үеийн гэрэлт хөшөө олжээ

    Монгол эрдэмтэн анх удаагаа Түрэгийн үеийн гэрэлт хөшөө олсон тэмдэглэлт явдал боллоо.  Тодруулбал, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Ц.Болорбат Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас Түрэгийн үеийн асар том гэрэлт хөшөөг олж илрүүлсэн байна. Энэхүү хөшөө нь Монгол нутгаас өмнө нь олдсон Мэргэн Тоньюкук, Культегин болон Билгэ хааны гэрэлт хөшөөнүүдтэй дүүцэхүйц том хэмжээтэй гэнэ. Тус гэрэлт хөшөөг судлахаар өнгөрсөн долоо хоногт археологийн хүрээлэнгийн …

  • 23 September

    ОССК “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” боллоо

     Засгийн газраас орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” болгон төр мэдэлдээ авчээ. Ингэснээр ОССК нь 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болж байгаа юм. ОССК нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх …

  • 23 September

    Хятад улс Еэвэнгийн баяраараа 1 тэрбум 324 сая юанийн орлого олжээ

    Бээжингийн аялал жуулчлалын хөгжлийн комиссын гаргасан судалгаагаар Еэвэн сарын амралтын 3 хоногийн хугацаанд Бээжин хот давхардсан тоогоор 3 сая 40 мянган хүнийг хүлээн авч, жуулчлалын нийт орлого 1 тэрбум 324 сая юаньд хүрсэн байна. Баярын өдрүүдэд цэцэрлэгийн яармаг жуулчлалын халуун цэг болжээ. 3 хоногийн хугацаанд энэхүү цэцэрлэгт яармаг нь 184 мянган жуулчинг хүлээн авч, Бээжин хотын хамгийн олон жуулчинтай газар …

  • 23 September

    “iHeartRadio Festival 2013”-т хүрэлцэн ирсэн одод /фото/

    Cher Lloyd   Britney Spears   Ke$ha   Kat Graham   Miley Cyrus  

  • 23 September

    Хатуу засаглал Бо Силайн амьдарлыг төгсгөв

    ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чунчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг Шаньдун мужийн Жинань хотын давж заалдах шатны шүүх  9-р сарын 22-нд  хахууль авсан, шамшигдуулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр дахин  шүүж ялыг оноолоо. Шүүхээр Бо Силайн хахууль авсныг тогтоож, насаар нь хорих ял ногдуулсан бөгөөд улс төрийн эрхийг нь хассан байна. Түүнчлэн засгийн …

  • 23 September

    Майли Сайрусын том хар хөхний товч

    Өчигдөр /2013.09.22/ нээлтээ хийсэн “iHeartRadio Festival” -д дуучин Мaйли Сайрус мөн л маш содон хувцаслалттайгаар хүрэлцэн иржээ. Тэрээр цагаан өнгийн торон сул нэхээстэй, хиймэл үсэн ханцуйтай богино даашинз өмссөн байв. Гэвч тэрээр үүний дотуур хөхөвч зүүгээгүй байсан бөгөөд хөхнийхөө толгой дээр маш том хар өнгийн наалт наажээ. iHeartRadio Festival-д Майли хит синглүүд болох “We Can’t Stop“, “Wrecking Ball” дуугаа дуулсан байна. СОнирхуулахад “Wrecking …

  • 23 September

    Өнөөдөр У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар 16:00 цагаас халз өрсөлдөнө

    Дэлхий насанд хүрэгчдийн боксийн аварга шалгаруулах тэмцээн Казакстаны Алмата хотод тун удахгүй зохиогдох гэж байгаа билээ. Манай улсаас Дэлхий аваргад өрсөлдөх  эрхийн төлөө  МУГ тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар хэн явахаа шийдэхээр  халз тулаан хийх гэж байна. Халз тулаан өнөөдөр     Эрдэнэт хотод 16:00 цагаас болох юм. Энэхүү халз өрсөлдөөнийг олон нийтэд ил байлгах үүднээс тэмцээнийг 16:00 цагаас “Эх орон …