Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ҮХААЯ хамтран “Намрын ажил” төслийг эхлүүлэн оюутнуудыг цалинтай ургац хураалтын ажилд дайчилхаар болсон. Тэгвэл төслийн эхний ээлжийн 103 оюутан өчигдөр намрын ургац хураалтын ажилд гарсан байна. Оюутнууд хоёр долоо хоногийн хугацаанд ургац хураахад ажил олгогч газар тариалангийн компаниуд тэднийг байр, хоолоор хангахын сацуу өдрийн 20 мянган төгрөгийн цалин олгох юм. Мөн тухайн оюутан хүсвэл …
Monthly Archives: September 2013
September, 2013
-
10 September
Хятадад дэлбэрэлтээс болж 20 гаруй хүүхэд гэмтжээ
Өчигдөр буюу 9-р сарын 9 нд БНХАУ -ын өмнө зүгийн Гуанси-Жуаны автономит улсын Гуйлинь хотод бага сургуулийн байрны дэргэд дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амь үрэгдэж, 20 гаруй хүүхэд хүндээр шархаджээ. Дэлбэрэлтийн шалтгааныг сургуулийн ойролцоо зогсож байсан мотоцикл байж магадгүй гэж үзэж байна. Учир нь мотоцикл үл мэдэх шалтгаанаар гэнэт шатаж дараа нь дэлбэрсэн байна. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар …
-
10 September
Д.Сосорбарам: “Манай нугараачийн хөлөөрөө нум сум харвасан үзүүлбэр европчуудыг алмайруулсан”
“Домог” хамтлаг олон улсын гран-при наадмаас хос медаль авлаа” гэх мэдээ тэртээ Австрийн Вена хотоос цуурайтаж байсан цаг саяхан. Тэгвэл 17 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний язгуур урлагийн хамтлаг эх орондоо ирж, аяны богцоо задаллаа. МУГЖ Д.Сосорбарамаар ахлуулсан “Домог” хамтлагийнхан Вена хотод нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит тэмцээнд оролцсон юм. Ингээд МУГЖ Д.Сосорбарамтай цөөн хором ярилцсанаа хүргэе. -Танд баяр хүргэе. Австрийн нийслэлд …
-
10 September
Үерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлд цохиулжээ
Улаанбаатар хотод маань өндөр өндөр барилгууд сүндэрлэн босож бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь саашаалтай боловч, нөгөө талаасаа баригдаж буй барилгууд аюулгүй ажиллагаа ны дутагдалтай байдлаас болж хүний амь эрсдсээр байна. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хоёр ч хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Маршал таун” хотхоны барилгын хашаан дотор …
-
10 September
Дүрэм зөрчсөн 15688 иргэдийн 52% нь төлбөрөө төлжээ
2013 оны 9-р сарын 08-ны байдлаар 15688 иргэн торгуулийн баримтжуулсан хуудас хүлээн авсан байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4696 бол хурд хэтрүүлсэн 10992 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн 52% нь буюу 81,530,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд тушаасан байна. 2013 оны 9-р сарын 08-нд 427 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ. Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн зөрчил харьцангуй их гарч байгаа тул жолооч та дүрмийн дагуу хөдөлгөөнд соёлтой оролцоорой. ЗХУТөв
-
10 September
Өнөөдөр болох үйл явдлын мэдээ
9:00 цагт Төрийн ордны Б танхимд, Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XV хуралдаан болно. 10:00 гадаадын хөрөнгө оруулагчдад бонд болон хөрөнгө оруулалтын талаар танилцуулах уулзалт ГХЯ-нд, “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг 14:00 цагт Төрийн ордны А танхимд, 17:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд Засгийн газрын ээлжит хуралдаан тус тус болно. 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сөүл хотын ойн төгөл нээгдэх гэж байна. …
-
10 September
Д.Батсүх: Холбооны ерөнхийлөгчөөр өмгөөлөгч сонгогдлоо гээд зөвхөн өмгөөлөгчдийн төлөө ажиллана гэсэн үг биш
Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хуульчдын анхдугаар их хурлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Уг хуралдаанаар сонгогдсон Монголын хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа. -Юуны өмнө танд баяр хүргэж цаашдын ажилд тань амжилт хүсье. Хуульчдын холбоо байгуулагдсанаар хуульчид нэгдсэн нэг зохион байгуулалтад орж байна. Ер нь холбооны зүгээс хамгийн эхэнд ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ? …
-
10 September
Ажил олгогчид 2.3 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой
Ажил олгогч иргэн, аж ахуйн нэгжүүд харьяа аймаг, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилласнаар төрөөс санхүүгийн дэмжлэг авч болдог аж. Энэ талаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Нямжаваас тодрууллаа. -Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болсон. Аж ахуйн нэгжүүд ямар нөхцөл хангасан тохиолдолд урамшуулалд хамрагдах боломжтой вэ? -Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлага …
-
10 September
Гишүүн асан Д.Дондогийг шүүх хурал өнөөдөр болно
Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хэрэгт буруутгагдаад буй УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь …
-
10 September
Майли Сайрус чармай нүцэглэв
Залуу дуучин Майли Сайрус чармай нүцэглэв. Тодруулбал, дуучин бүсгүй маань “Bangerz” хэмээх шинэ цомогтоо орсон “Wrecking Ball” дууныхаа клип дээр чармай нүцэглэсэн байна. Майлигийн өвөрмөц шийдэлтэй энэхүү клипийг Тэрри Ричардсон найруулжээ. Ингээд клипийг хүлээн авч үзнэ үү! Т.Наран
-
10 September
Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн хороодын ахлагч нартай хамтарч ажиллана
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд бүрэн шаталттай зуухыг хөнгөлттэй үнээр борлуулах ажил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран “Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг …
-
10 September
9 сарын 7,8-ны өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр гэрлэн дохионы 326, хурд хэтрүүлсэн 552 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. 2013/09/08 10:17:31 5072УНБ SPEED 67km/h 2013/09/08 10:59:23 5073УНХ SPEED 69km/h 2013/09/08 23:13:23 5083УБӨ SPEED 68km/h 2013/09/08 02:12:18 5124УНВ SPEED 66km/h 2013/09/08 05:48:49 5196УНӨ SPEED 92km/h 2013/09/08 …
-
10 September
Намар усан үзэмний шүүсээр арьсаа арчилах нь хамгийн тохиромжтой
Нүүр арчлах олон янзын арга байдаг. Гэвч гэрийн нөхцөлд хийж болох үр өгөөжтэй аргыг бүсгүйчүүддээ толилуулъя. Усан үзмийн шүүсний түрхлэг Намар усан үзмийн шүүсээр түрхлэг тавих их сайн байдаг. Энэ нь хавар орой зэтгэний түрхлэг түрхсэнтэй адил үйлчилгээтэй. Ийм түрхлэгийг маш түргэн хийж болдог юм. Энэ бол ажил хийдэг эмэгтэйчүүдэд тун тохиромжтой засал юм. Өглөө сэрэнгүүт нүүрээ гоо сайхны сүүтэй …
-
10 September
Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
18 жилийн өмнөөс эхлэн Монгол улсад маань жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Тиймээс өнөөдөр тохиож буй эл өдөр Сонгинохайрхан ууланд байгаа хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон хүндэтгэл үзүүлэх юм …
-
10 September
Шарагчин туулай өдөр
Билгийн тооллын 5. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл