Monthly Archives: September 2013

September, 2013

  • 10 September

    Улаанбаатарт 15 хэм

    2013 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг …

  • 9 September

    Унтахаасаа өмнө суралцсан мэдээлэл сайн тогтдог

    Эрдэмтдийн тодорхойлсноор зvvдэлж байхдаа сэрвэп шинэ сурсан зvйлvvд толгойд vлддэг болохыг тогтоожээ. Тэдний хэлж буйгаар зvvдэлж байгаад сэрсэн болон зvvдлээгvй сэрсэн хvмvvсийн хооронд том ялгаа бий гэнэ. Зvvдэлж сэрсэн хvмvvс бусдыг бодвол илvv сэргэлэн, ухаантай байдаг аж. Уг судалгаагаар сайн дурын иргэдийг гурван талт компьютерийн орчинд бэлтгэгдсэн тоглоомоос гарц олох даалгавар өгчээ. Хэсэг хугацааны дараа vзсэн зvйлээ бодож унтах даалгавар …

  • 9 September

    94 тээврийн хэрэгслийг ачиж журамлажээ

    2013 оны 9-р сарын 2-ны өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирлагын төвөөс замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг фото зураг, дүрс бичлэгээр баримтжуулан тусгай зориулалтын авто машинаар ачиж журамлах ажил эхэлсэн. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамж нь моторын багтаамжнаас шалтгаалан 900сс-2500сс  бол 70.000 төгрөг, 2502сс-3900сс  бол 75.000сс, 3901сс дээш бол 80.000 төгрөг байгаа бол ЗХУТ …

  • 9 September

    Жүжигчин Эрхэмбаяр, “Банш” Батаа нар TV9 TV-ийн “Монгол Коммент”-ийг хөтлөв

    Монголын олон ТВ-үүдээс өөрийн гэсэн  өнгө төрхөөрөө ялгардаг TV9 TВ-ийн 10 жилий ойн баяр болж байгаатай холбоотойгоор тус ТВ-ийн  Баяраа, Билгээ  хоёрын хөтөлж олон нийтэд хүргэдэг “Монгол коммент” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа, Эрхэмээ хоёр хөтлөн явуулж байна. Нэвтрүүлэг эхлэнгүүт хөтлөгч Эрхэмээ,  Facebook орж өөрийн “Мөрөөдлийн театр”-ийн Page-д нэвтрэн хамтлагынхаа удахгүй тоглох “Гээсэн хайраа аваарай” тоглолтынхоо тухай мэдээллийг олон …

  • 9 September

    Дуучин Т.Ариунаа том хүүгээ алаг үзсэн бололтой

    Саяхан МУГЖ, дуучин Т.Ариунаа өөрийн төрсөн хүүгээ аван гадагш гарах гэж оролдсон ч хилээр гарах боломж олгоогүй байна. Урьд нь хэл аманд өртдөггүй байсан дуучин Т.Ариунаа дагавар том хүүгээ өөрийн төрсөн хүү шиг хайрладаг үлгэр жишээ сайхан бүсгүй хэмээн хүндлэгддэг байсан юм. Гэтэл сая хил гарах гэж байхдаа том хүүгээ авч явахгүй гэсэн аж. Үүнээс болж тэдний гэр бүлд багагүй …

  • 9 September

    Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжин эмэгтэй хүнийг нүүр нүдгүй зоджээ

       Дамбын Хишгээгийн хүү Д.Энхжин энэ сарын долооны өдөр бусдын эрх чөлөөнд халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тэрбээр Зайсан орчимд байхдаа өөрт нь үг хэллээ хэмээн нэгэн охиныг нүүр нүдгүй зодож, хүндээр гэмтээсэн байна. Өнөөдөр энэ хэргийг Хан-уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна. Монголчууд хэзээнээс бүсгүй хүнд эд бяраа гаргасан  эр хүнийг нь арчаагүй эр гэж үздэг билээ. Нээрээ …

  • 9 September

    Тэнгисийн урд талын 16 давхарыг 22 давхар болгох зөвшөөрлийг БХБЯ-аас сэргээн, ажлыг нь эхлүүлжээ

    Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилгын үйл ажиллагааг зогсоосон боловч барилгын ажил явагдсаар байна. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.НЯМ-ОЧИР-оос тодрууллаа. – Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, өнгөрсөн онд үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ талаар тодруулбал? Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэн К.Пүрэвийн 30/24 хэмжээтэй 16 давхар барилга барих зөвшөөрөлтэй барилгын үйл ажиллагааг шалгаж,  …

  • 9 September

    Бар, цэнгээний газрууд удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааныг нь тасална

     Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Цагдаагийн газарт 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтын тоо буурсан ч зам тээврийн ослоор …

  • 9 September

    Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явагдаж байна

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 09-ний өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн  өвөлжилтийн бэлтгэл, зам засварын ажлын явц болон өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар  холбогдох албаныхан мэдээлэл өглөө. “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Г.Алтангэрэл “Зуны засварын батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн төв магистраль шугамд нийт 9 зогсолт хийж, төв шугамуудыг дүүргэж, залгалаа. Зуны их засварыг 5.0 тэрбум …

  • 9 September

    “Цахилгаан тээвэр” компанийн ажилтнууд эргэлтийн үнээ нэмснийг эсэргүүцэж ажил хаяна гэв

    Нийслэл хотод иргэдийг хамгийн хямд үнээр тээвэрлэн авч явдаг “Цахилгаан тээвэр” компаний ажилтнууд эргэлтийн үнээ нэмснийг эсэргүүцэж, ажил хаяхаа мэдэгдлээ. Тодруулбал, “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд энэ сарын тавнаас эхлэн нэг эргэлтийн тооцох нэгж нь 37 мянган төгрөг байсныг 50 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн аж. Мөн ажилчид шинэ нормоо бүрдүүлээгүй бол ажил дүгнэхэд нэмэлт цалин өгөхгүй, алдагдалтай ажилласан хэмээн цалин хасах юм байна. Ажилчдын мэдээлж …

  • 9 September

    Ирэх сарын 4 нд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал болно

    Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын 4-нд зохион байгуулдахаар бэлтгэж байна. Тус эрдэм шиншилгээний хуралд салбар хариуцсан эрдэмтэн докторууд  15 хоногийн турш илтгэл тавих юм байна.  Тус хурлын үеэр байгаль, нийгмийн ухаан, геологи газарзүй, биологи хөдөө аж ахуй, техник технологи болон анагаах ухаан …

  • 9 September

    Дэлхийд Флайбординг хэмээх спортын шинэ төрөл бий болжээ

    Дэлхийд  флайбординг хэмээх спортын шинэ төрөл бий болжээ. Одоогоор энэхүү спортын шинэ  төрлөөр  30 настай Их Британий иргэн  хичээллэж байгаа аж.  Тэрээр зориулалтын реактив цэргийн хантааз өмсөж, далайн давалгаанаас  9 метр хүртэл  хөөрдөг  байна. Ус нэвтэрүүлдэггүй  нисдэг хантаазны үнэ 15 мянган фунт стерлинг байх аж. Тамирчин хэлэхдээ спортын  шинэ төрөл болох флайбординг  дэлхийд богино хугацаанд тархах болно. Гэдэгт итгэлтэй байгаагаа …