“Mixx” хамтлагийн дуучин Темпог жүжигчин, П.Шүүдэрцэцэгтэй холбоотой гэх мэдээлэл өмнө нь гарч байсан ч тэд өөрсдийн харилцаагаа “зүгээр л найзууд” гэж тайлбарладаг байсан. Гэтэл тэд нэг л өдөр хосууд болсноо албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Тэд үерхэж байгаа гэдгээ фэйсбүүк хуудастаа зарлаж, хамтдаа авахуулсан зургаа тавьж олон нийтэд мэдэгдсэн юм. Харин мисс бүсгүйн үнэнч шүтэн бишрэгч залуус “ Темпо Шүүдрээд тохирохгүй …
Monthly Archives: September 2013
September, 2013
-
9 September
“Зуун айл” барилгын материалын захыг Налайх руу нүүлгэнэ
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх асуудал яригдсаар байгаа билээ. Тэгвэл эл ажлын эхлэл болгож “Зуун айл” барилгын материалын захыг хотоос гарган Налайх дүүрэгт байрлуулахаар болжээ. Мөн “Да хүрээ” зэрэг техникийн захуудыг 22-ын товчооны орчимд байршуулах шийдвэр гарсан байна. Дээрхи шийдвэрийг гаргахдаа томоохон сайтуудаар дамжуулан иргэдээс санал асуулга авсан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн …
-
9 September
Жилийн дотор орон орны 196 ном уншжээ
Жилийн дотор орон орны ном уншихаар зорилт тавьсан Анн Морган гэгч зохиолч эмэгтэй өөрийн зорилгоо биелүүлэхээр түрүү жилээс блог үүсгэн Англи хэл дээр орчуулагдсан номнуудыг уншиж эхэлжээ. Тэрээр ийнхүү номын ертөнцөөр аялан жил тойрон болохдоо 196 орны ном уншиж амжжээ. энэ бол гайхамшигтай амжилт юм. Энэ тоог жилийн 365 хоногт хуваахад, Анн Морган одорт хоёр орны ном уншдаг байсан байгаа …
-
9 September
Али-Реза “Обама аятайхан байхгүй бол охидыг чинь хулгайлж хичирхийлнэ шүү”
Иран улс Сирийг хамгаалах тал дээр Америкын нэгдсэн улсад хатуухан сануулга өгч блогоороо сүрдүүллээ. Ираны шашны тэргүүн Аятолла Хаменийн стратегийн асуудал эрхэлсэн зөвлөх Али-Реза өөрийн блогтоо АНУ-ын ерөнхийлөгчийг заналхийлж “АНУ Сирид дайн дэгдээвэл охидыг нь хулгайлж хүчирхийлнэ шүү” гэж бичжээ. Тэрбээр “Сирид цохилт өгвөл нэг хоногийн дараанаас эхлэн дэлхий даяар Америкийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдийн хүүхдүүдийг хулгайлах болно” хэмээн заналхийлсэн …
-
9 September
С.Гантуяа “Оюутолгой” компани хоёрын тэмцэл үргэлжилсээр
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа “Оюутолгой” компанитай дайн зарлаад удаж байгаа. Тэрбээр уг компанийг ажилчдаа цалингийн хэмжээгээр ялгаварлан гадуурхдаг хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан билээ. Үнэн мөнөөр нь хоёр шатны шүүх С.Гантуяагийн талд шийдвэр гаргасан юм. Харин уул уурхайн мөнгөтэй том компани түүнд тийм ч амархан ялагдахгүй бололтой. Учир нь Уранцэцэг гэх эмэгтэй “Оюутолгой” компанийн өмнөөс Улсын дээд шүүхэд гомдол …
-
9 September
Монгол бүсгүй “Miss Motors International 2013” наадмаас шагнал хүртлээ
Мисс Бадамгэрэлийн “Andra Model Management” агентлагийн оюутан н.Азбилэг Итали улсад зохион байгуулагдсан “Miss Motors International 2013” наадамд амжилттай оролцож “Miss Talent” буюу Авьяаслаг мисс номинацийн эзэн болжээ. н.Азбилэг уран нугаралтийн үзүүлбэрээр энэхүү шагналийг авсан байна. Өөрийн агентлагаас нь анх удаа олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн шавиараа бахархан мисс Бадамгэрэл доорхи сэтгэгдлийг бичжээ. Olon ulsiin temtseen gedeg tiim amar davaa bish …
-
9 September
Нөөшийн бүтээгдэхүүнд шалгалт хийнэ
Улс орон даяар ургац хураалт болон хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа, ногоо хадгалах, нөөшлөх ажил эрчимтэй өрнөж байна. Энэ үетэй холбогдуулан мэргэжлийн хяналтын ерөнхий газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөшилсөн хүнс үйлдвэрлэлгчдийн үйл ажиллагаа, технологи , бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгаж байна. Шалгалтад улсын хэмжээнд нөөшилсөн хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд хамрагдах бөгөөд бүтээгдэхүүний стандарт, чанар аюулгүйн …
-
9 September
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 1,5 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооний мэдээллэж буйгаар 2013 оны 9-р сарын 04-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.8 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2013 оны 9-р сарын 04-ний байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн ястай махны үнэ 3.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.5 хувь, ямааны …
-
9 September
“Намрын ногоон өдрүүд” экспо 18-24-ны өдрүүдэд болно
Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үйл ажиллагаа энэ сарын 18-24-нд болох гэж байна. Шинэ ургацын ногоог нийслэлийн иргэдэд хямд үнээр хүргэх, нөгөө талаасаа ногоочдын бүтээгдэхүүнийг зах зээлд өргөнөөр нийлүүлэх зорилго бүхий уг үйл ажиллагаа энэ жил арай өвөрмөц байдлаар зохион байгуулагдах гэнэ. Тодруулбал “Алтан намар-2013” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Шилмэл мал-2013” …
-
9 September
Богд Хан уул орчмыг тусгай хамгаалалтгүй болговол
Хамгийн үнэтэй орон сууцууд Зайсангийн амыг тойрон сүндэрлэсээр өдгөө маш олон орон сууц, хотхонууд бий болсон байна. Ийн өндөр үнэтэй байхын гол шалтгаан нь утаасаас хол цэвэр тунгалаг агаартай, байгаль сайхантай гэдэгт л байгаа. Угаасаа нийслэлчүүд маань утаанаас зугтах болсон энэ үед хотынхоо төвд ойр мөртлөө тохилог цэвэр, тунгалаг агаартай газар бол яах аргагүй Зaйсан орчим буюу Богдхан Уулын дархан …
-
9 September
Эмнэлэг биш шорон барихыг илүүд үздэг төр засаг
Гадныханы барьж өгсөн 1-р төрөхийн өргөтгөлийг эс тооцвол 1990 оноос хойш төр засгийн зүгээс шинээр эмнэлэг барьсангүй. Нийслэл хотод хүн амийн төвлөрөл их байгаатай зэрэгцэн эмнэлгийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхийн тулд шинээр зайлшгүй эмнэлгийн барилга байгууламж барих шаардлагатай байгаа юм. Гэвч төр засгийн зүгээс эмнэлгийн барихаас шорон барихыг илүүд үзэж байгаа бололтой. Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ногоон зоорьт байх Эмэгтэйчүүдийн хорих …
-
9 September
Сэргээгдэх эрчим хүчийг гэр хороололд ашиглаж болно
Эрчим хүчний яам, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг хамтран сэргээгдэх эрчим хүчний асуудлаар өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр хуралдсан. Мөн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум” зохион байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангарагтай ярилцлаа. -Танай салбарынхан өнгөрсөн долоо хоногийг сэргээгдэх эрчим хүчээр амьсгалж өнгөрөөлөө гэж хэлэхэд буруудахгүй байх. Ерөнхийдөө хурлын ач холбогдлыг юу гэж харж …
-
9 September
Өнөөдөр болох үйл явдлын мэдээ
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт эхэллээ. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсоно. 09:00 цагт Баянзүрх дүүргийн II хорооны 45 дугээр цэцэрлэгт Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Япон улсын сангийн буцалтгүй тусламжаар ”Гэр цэцэрлэг” байгуулсныг хүлээлгэн өгнө. 09:00-12:30 цагийн хооронд Монгол Японы төвд, Монгол, Европын Судалгаа, инновацийн хамтын ажиллагааны …
-
9 September
Хавдар нэг л мэдэхэд танай гэрийн хаалгыг тогшиж мэднэ
Монголчууд хавдар гэхээр хэзээ ч эдгэшгүй өвчин, үхлийн хавцал руу чирэгч гэж ойлгодог. Гэсэн хэдий ч яавал хавдар тусахгүй байх вэ гэдэгт анхааралаа тэр бүр хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл эрүүл мэндээ анхаарал таьдаггүйгээс хавдраас үүдэлтэй зүй бус нас баралтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байдаг байна. Энэ тухай албаныхан ч хэлдэг. Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар Монгол Улсад жилд дунджаар …
-
9 September
Азийн банкны холбооны 30 дугаар чуулган Улаанбаатарт болно
Азийн банкны холбооны 30 дугаар чуулган энэ сарын 12-13-нд Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдана. Тив, бүс нутгийн түвшинд банк санхүүгийн салбарын томоохон бизнесийн байгууллагуудын төлөөллийг хооронд нь холбож, тодорхой асуудал хөндөн хэлэлцүүлж, үр дүнтэй шийдлийг эрэлхийлдэг нь тус хурлын гол ач холбогдол оршдог. Энэ удаагийн чуулганаар “Ази тив-Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” сэдвийн дор байгаль орчинд ээлтэй тогтвортой эрчим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл