Monthly Archives: October 2013

October, 2013

  • 21 October

    Дэлхий дээрхий хамгийн жижиг гар буу

    Дэлхий дээрхи хамгийн жижиг гар буу нь 5,5 см хэмжээтэй бөгөөд Швейцарын жижиг буу хэмээх нэртэй юм. Буунд  яг л бодит хэмжээтэй гар буунд байдаг бүх эд ангийг багтаан урласан нь цаг урлалаараа алдартай Швейцар дархчуудын гайхамшиг ажээ. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл тул зургийг засаж янзлах, хуулбарлахыг хориглоно.

  • 21 October

    Энэ өвлийн тренд “Барокко” стиль

    Энэ өвөл загварын ертөнцөд Барокко хэв маяг ноёлох нь ээ. Сувд, чагтан том том товч, үнэт чулуу, болор болон саатай утсаар нэхсэн хатгамал нь бүхий л хувцсан дээр ноёлох аж. Барокко буюу эрээн мяраан хэмээн тодорхойлогдох эл урсгалыг 16-р зуун үед Микель Анжело олонд хүргэж, түгээж байсан байна. Эл хэв маяг нь шууд л эртний ихэс дээдэс, язгууртнуудыг санагдуулам тийм …

  • 21 October

    Д.Ухнаа: Урлагт арын хаалга байдаггүй нь хамгийн сайхан

    Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Хэвлэл мэдээллийн салбарын Урлагийн их наадам” энэ сарын 26-30-ны өдрүүдэд болох гэж байгаа билээ. Уг наадмын ерөнхий зөвлөхөөр Монголын концертийн төвийн ерөнхий захирал, МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаа гуай ажиллах юм. Түүнтэй тус наадмын талаар ярилцлаа. -Та урлагийн их наадмын зөвлөхөөр ажиллах болжээ. Энэ талаар? –Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн …

  • 21 October

    Хотын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 453501 утсаар авч байна

    Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” байгуулагдсанаар хотыг тойрсон олон асуудал нэг дор зангидагдаж, хариуцах эзэнтэй болох эхлэл тавигдсан. Тус нэгтгэл нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, авто замын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, авто замын урсгал тусгаарлах хайс хашааны арчлалт хамгаалалт, авто зам, замын …

  • 21 October

    6 буудуулж амиа алдсан залууг хороосон байж болзошгүй сэжигтнийг баривчилжээ

    Энэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхын “Мustang” баар, буудлын үүдэнд нэгэн эр автомашин дотроо зургаа буудуулж амиа алдсан байсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл эл онц ноцтой гэмт хэргийг нийслэл болоод дүүргийн цагдаагийн байгууллагынхан хамтран шалгаж, гэмт хэрэгтнийг хайсны эцэст өнгөрсөн амралтын өдрөөр Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд олж баривчилсан аж. Одоогоор сэжигтнийг саатуулан байцааж эхэлсэн бөгөөд гэмт хэрэг …

  • 21 October

    Бодлого зохицуулалтын газрын даргад П.Алтан-Од, Д.Цогт-Очир, Ч.Батжаргал нарыг нэр дэвшүүлжээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргад,  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргад томилох албан тушаалтанд дүгнэлт гаргуулах саналаа Төрийн албаны зөвлөлд ирүүлснийг судлан үзээд,  Д.Цогт-очирыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргаар, П.Алтан-Одыг  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүллээ. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …

  • 21 October

    22-ын товчоо бүрэн автомат хаалттай боллоо

            Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/191 дугаар захирамжийн дагуу 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун ба Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Шалган бүртгэх товчоодыг бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болголоо. Уг хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд  2 секундын дотор нээгдэж хаагдана. Дугаар танилтын систем ба …

  • 21 October

    Жастин Бибер “NEO Adidas”-тай гэрээ хийсэн бололтой

    Дуучин Жастин Бибер “Адидас фирм”-ын өвлийн 2013 оны коллекц болох “NEO Adidas”-тай гэрээ хийсэн бололтой. Учир нь тэрээр өнгөрсөн 17-ны өдөр өөрийн бичлэгийн өрөөнд зургаа даруулахдаа “NEO Adidas” өмссөн байжээ. “NEO Adidas” нь худалдаанд гарахаасаа өмнө хангалттай сайн зар сурталчилгаа цацаад байгаа аж.  

  • 21 October

    Манай тамирчид амжилтаараа гуравдугаарт бичигдэж байна

    ОХУ-ын Санкт-Петербург хотноо  үргэлжилж буй тулааны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны хүчтэй тамирчид хүч үзсээр байна. Энэ сарын 18 эхэлсэн тулааны тэмцээнд Манай баг тамирчид тун амжилттай өрсөлдөж байгаа  бөгөөд одоогийн байдлаар нэг алт, мөнгө авсан амжилттайгаар жагсаалтын гуравт бичигдэж байна. Манайхаас сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав 115 кг жинд  түрүүлж алт авсан юм. Түүний араас  …

  • 21 October

    10-р сарын 17-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    10-р сарын 17-ны өдөр 184 жолооч хурд хэтрүүлж, 206 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн байна. ЗХУТ PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/10/17 10:19:32 0011УНБ SPEED 77km/h 2013/10/17 21:13:05 0012УБҮ SPEED 70km/h 2013/10/17 13:06:06 0069ХОҮ SPEED 69km/h 2013/10/17 02:50:41 0091УБЧ SPEED 72km/h 2013/10/17 03:13:03 0179УБҮ SPEED 72km/h 2013/10/17 13:29:06 0180УНС SPEED 68km/h 2013/10/17 01:34:56 0182УНҮ SPEED 102km/h 2013/10/17 02:44:44 0182УНҮ SPEED …

  • 21 October

    Чингэлтэй хайрханд 250 мод тарив

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж БОНХЯ-аас зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нэг сарын” аяны хүрээнд залуучуудын дунд ногоон хөгжлийг дэмжих, иргэний ухамсарыг дээшлүүлэх, дүүргийн иргэдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, мөн Чингэлтэй хайрханд төгөл бий болгох зорилгоор энэ сарын 19-ний өдөр мод тарих ажлыг зохион байгуулав.    Чингэлтэй хайрхан, Салхитын аманд мод тарих арга …

  • 21 October

    Энхтайваны гүүр болон Төрийн ордон хүртэлх замуудад хязгаарлалт хийнэ

      Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски  манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирэх гэж байгаа. Тус айлчлалтай холбогдуулан өнөөдөр Энхтайваны гүүр орчимоос Төрийн ордон хүртэлх замуудын хөдөлгөөнд хязгаарлалт хийх юм байна. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүнүүд улс орны хөгжлийн гарц болоод бусад асуудлын талаар санал бодлоо хуваалцах юм байна.

  • 21 October

    Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовскийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски өнөөдөр 09.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана.  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав …

  • 21 October

    “48 цаг” кино наадмын шилдгээр “Хориглоно” кино шалгарчээ

    Монголын бэсрэг кино сонирхогчдын дунд хэдий нь хүсэн хүлээдэг наадмуудын нэг болсон “48 цаг” кино наадам дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Тэмцээний шилдгийн шилдэг буюу гранпри шагналыг “Хэнгэрэг” энтертайнмэнтийн уран бүтээл “Хориглоно” хэмээх богино хэмжээний кино хүртсэн байна. Тус кино олон улсын  “2013 оны 48 цаг шилдэг кино” наадамд өрсөлдөхөөр АНУ-ыг зорих ажээ.

  • 21 October

    “Төгс” хосууд салжээ

    Монголын загварын ертөнцийн нүүр царай болж буй чадварлаг залуу загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор ордог загвар өмсөгч С.Төгс болон Н.Эрдэнэцогт нар хоёр тийш болсон тухай цуу гарч эхэллээ. Төгс хосууд хэмээн нэрлэгдэж байсан хосууд маань өнгөрсөн хоёрдугаар сард хөөрхөн охинтой болсон гэдгийг санаж байгаа байх. Гэтэл бяцхан үрийн аав, ээж болсон хосууд маань юуны учир салах болсон талаар тодорхой мэдээлэл …