Yearly Archives: 2013

November, 2013

  • 20 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    09:00 цагаас МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай. 09:00-09:40 Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг ААН-ийн стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн 09:40-10:20 Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүн 10:20-11:20 Ерөнхий боловсролын сургуульд боловсрол, эрүүл ахуйн нөхцөл, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн 11:20-12:20 Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй …

  • 20 November

    Продюсер Рагу дахин Монголд ажиллахгүй

    “Pro sonunds” студийн хөгжмийн продюсер, “Universe best songs” тэмцээний хатуухан шүүгч Рагу Раман дахин Монголд ажиллахгүй болсон гэнэ. Тэрээр хайртай гэргий Н.Өнөрэаргалынхаа хамтаар АНУ-д ажиллаж амьдрахаар болжээ. Манай рок попын ертөнцөд шинэлэг өнгө төрхийг бий болгон дуучдаас өндөр чадвар шаардах болсон түүний ачаар уран бүтээлчид маань нэг алхам ургаш алхсан гэж хэлж болох байх. Сингапурын иргэн тэрээр анх Монголд гурван сарын …

  • 20 November

    УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

    Төрийн ордний “А” танхимд 09:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлого болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.  Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: – Хилийн боомтын тухай хуулийн төсөл, – Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, – Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, – Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, – Гаалийн тухай …

  • 20 November

    Монголын нүүрс моодноос гарлаа гэж үү?

    -Хятадын хил дээр Монголын нүүрс овоолгоостой байсаар байна. Хэзээ тэр нүүрсийг зөөж, хэзээ энэ салбарыг урагш алхуулах вэ?- “Найман шарга” зах дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд /XI.16-17/ нэг ам.долларыг 1756 төгрөгөөр зарж байна. Арилжааны банкуудын албан ханш 1752 төгрөг байлаа.  Зунаас хойш ам.долларын ханш байнгын савлагаатай байгаа бөгөөд энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, экспортод гаргаж буй ашигт малтмалын үнэ …

  • 20 November

    Өнөөдөр “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр”

    Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр” тохиож байна. Жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ НҮБ-аас өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Бидэнтэй нэгд, үгээ хэлцгээе” гэсэн уриан дор олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей …

  • 20 November

    Наоми Кэмпбелл: Сургуулийн дүрэмт хувцастай зурагнаас л миний загварын ертөнцийн амьдрал эхэлсэн

    Загвар өмсөгч Наоми Кемпбелл өнгөрсөн тавдугаар сард 44 нас хүрснээс гадна загварын ертөнцөд хөл тавьсны 30 жилийн ойтойгоо золгосон байна. Энэ хугацаанд тэрбээр олон амжилтад хүрснээс гадна хувийн амьдралынх нь эргэн тойронд нь олон арван шуугиан дэгдэж байсан юм. Загварынхан дундаа “хар ирвэс” хэмээн нэрлэгддэг Наоми Кэмпбелийн 30 жилийн ойгоо тэмдэглэж байхад нь “Vogue” сэтгүүл ярилцлага авчээ. -Загварын ертөнцөд хөл …

  • 20 November

    JICA олон улсын байгууллага “хөгжлийн бэрхшээлтэй” иргэдийн асуудлаар судалгаа хийж байна

       Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн A/200 тоот тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх журам, стандарт, аргачлал боловсруулах ажлын хэсэг” байгуулсан. Ажлын хэсэгт БШУЯ, ЭМЯ, ХАХНХЯ-ны төлөөлөл, МУБИС-ийн доктор багш болон тусгай сургууль, цэцэрлэгийн согог зүйч нар, дүүргийн нэгдсэн эмнэлэг, …

  • 20 November

    Цагаан бар өдөр

    Билгийн тооллын 18. Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, …

  • 20 November

    Улаанбаатарт 0 хэм

    2013 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Халх голын сав газраар 3-8 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус хүйтэн, Говийн …

  • 19 November

    “Суварга” нэртэй шавар овоолохоос татгалзах цаг болжээ

    Яг  нэг жилийн өмнө бичиж байсан нийтлэлээ дахин оруулахаар шийдлээ. Хэдэн зуун жилийн өм­нөөс Буддын шашин соёлыг эрхэмлэх болсон монголчууд бид чадах чинээгээрээ нүг­лээс татгалзаж, буяны үйлийг хичээж ирсэн түүхэн уламж­лалтай. Одоо ч гэсэн нийгмийн дундаж давхаргын ихэнх иргэд нэг талаас буяны үйлийг хичээж, нөгөө талаас ажил үйлсээ бү­тээх зорилгоор гандан хийд орж, судар ном би­чүү­лэн, лам хуваргыг гэр орондоо …

  • 19 November

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэл Хойд Солонгосын хэд хэдэн албан тушаалтны аминд хүрсэн үү

    Саяхан Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ, БНАСАУ-д  дипломат айлчлал хийгээд ирсэн. Тэрээр  Хойд Солонгос улсад айлчлах үеэр залуу  удирдагч Ким Жон Унтай уулзаж чадалгүй  буцсан. Үүний учир шалтгаан өдгөө тайлагдаж байх шиг. Олон улсын харилцаанд зөрчиж болдоггүй дэг журам гэж байх.  Ялангуяа нэг үзэл сурталд баригдсан, коммунист дэглэмтэй улс оронд айлчилж байгаа гадаадын дипломатууд ямар ч тохиолдол тухайн улсын төрийн дэглэмд …

  • 19 November

    ОХУ-ын Төрийн думын гишүүн Мария Максакова /39 фото/

     Мария Максакова – 1977 онд төрсөн, 36 настай. Оросын Мариинский  дуурийн  театрын сопрано  хоолтой шилдэг дуучин.2011 онд «Единая Россия» намаас нэр дэвшин ДУМ-ын гишүүнээр сонсогдсон. Тэрээр залуудаа  олон төрлийн реклам сурталчилгаанд тоглодог байжээ.   Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:  http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D0%BA%D1%81%D0%B0%D0%BA%D0%BE%D0%B2%D0%B0-%D0%98%D0%B3%D0%B5%D0%BD%D0%B1%D0%B5%D1%80%D0%B3%D1%81,_%D0%9C%D0%B0%D1%80%D0%B8%D1%8F_%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0

  • 19 November

    Хүний хамгийн завгүй нас 33 нас

    Эрдэмтдийн тогтоосноор хүний амьдралын хамгийн завгүй нас нь 33 нас гэнэ. Учир нь 33 насандаа хүмүүс  ажлын бүтээмж сайтай, гэр бүл, нийгэм соёлын ажилд хамгийн идэвхтэй байдаг бөгөөд унтаж амрах нь богиносож албан газарт өнгөрүүлэх цаг нэмэгддэг байна. Судалгаанд хамрагдсан 33 настай сайн дурынхны гуравны нэг нь өдөрт дунджаар таван цаг, гуравны хоёр нь долоо хоногт 38-аас илүү цагийг албан …