Сирид цэргийн хүч оруулах эсэх асуудлаар АНУ, ОХУ-ын талууд эсрэг байр суурьтай байгаа. Өнөө маргаашгүй Сирийн хилээр цөмрөхөд бэлтгэж буй Вашингтоны эрх баригчид ОХУ-ын төрийн тэргүүн В.Путиныг хэвлэлээр элдвээр доромжлох нь ихэссэн талаар “Газета” агентлагт бичжээ. Учир нь В.Путин Сирид дайны ажиллагаа явуулахад тохиромжгүй хэмээгээд, өөрийн тагнуулын хөлөг онгоц, сөнөөгчдийг тус улсын хил дээр байрлуулсан юм. В.Путин АНУ-ын бодлогыг “зөвшилцөөгүй” цэргийн …
Yearly Archives: 2013
September, 2013
-
5 September
Бөхийн өргөөний уулзвараар бүх чиглэлд зорчиж болно
Бөхийн өргөөний зүүн талаар урдаасаа хойш явж буй тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг уулзвараар хөндлөн нэвтрэх, бүх чиг рүүгээ эргэх боломжгүйгээс жолооч нар очих газартаа хүрэхийн тулд наад зах нь 1-2 км илүү явалт хийж, цаг, шатахуун илүү зарцуулдаг байсан гэсэн үг. Харин “Гудамж” төслийн хүрээнд тус уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалт, …
-
5 September
У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар ирэх 20-ны өдөр тулалдана
Энэ онд Казахстан улсад болох мэргэжилийн боксын ДАШТ-д зодоглох тамирчдын нэрс 64кг-аас бусдад нь тодорчихоод байгаа билээ. Учир нь 64 кг жинд зодоглох тамирчныг тодруулах асуудалд Монголын Боксын холбоо, Спорт бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ баг болон У.Мөнх-Эрдэнийн дасгалжуулагч Н.Оюунбат, МУГД Д.Батмөнх нарын байр суурь зөрчилдөж байгаа юм. Тодруулбал, эл жинд өнгөрсөн улсын аваргад түрүүлсэн З.Энхзоригийг МБХ-оос товлосон ч дэлхийд чансаагаараа тэргүүлж буй МУГТ У.Мөнх-Эрдэнэ “Би …
-
5 September
11 иргэнд 201 сая гаруй төгрөгийн нөхөн олговор олгоно
Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүлийн 2013 оны 09-р сарын 03-ны өдрийн захирамжийн дагуу Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутагт барьж буй замын трасст орсон айлуудад нөхөн олговор олгохоор болжээ. Нөхөн олговор болох 11 иргэний 201 сая /хоёр зуун нэг сая/ гаруй төгрөгийг энэ оны газар чөлөөлөх, нөхөх олговрын төсвөөс гаргаж өгөхөөр болсон байна. Дээрхи айлууд нь “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж 1.7 км …
-
5 September
“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяны нээлт маргааш болно
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан билээ. Үүний дагуу тус аяны нээлтийг маргааш Сүхбаатарын талбайд албан ёсоор тэмдэглэхээр болсон байна. Аяны хүрээнд гэр бүл төлөвлөлт болон хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлтийн талаар оюутнуудад мэдлэг, мэдээлэл олгох аж. Учир нь гэр бүл төлөвлөлт болон хүсээгүй жирэмслэлт нь оюутнуудын өмнө тулгараад байгаа чухал …
-
5 September
“Их хөгсүү-2” жороо, хатираа морины уралдаан болно
“Их хөгсүү-2” наадмын хүрээнд Яармагийн дэнжид жороо, хатираа морины уралдааныг энэ сарын 14-ний өдөр болох зохион байгуулахаар болжээ. Уг уралдаанд түрүүлж айрагдсан морьдод цол чимэг олгохоос гадна бай шагнал өндөртэй байх гэнэ. Тус наадам нь Ойрад түмний биет болон биет бус өвийг судлах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор хийгдэж буй олон ажлын нэг юм байна. Мөн 2011 оны арваннэгдүгээр …
-
5 September
Д.Тэрбишдагва тэргүүтэй МАН-ынхан Н.Энхбаярыг эргэхээр явна
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруугаас БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүнд эмч нар “эсийн алдагдал” гэсэн онош тавьсан тул хоёр ч удаа мэс засалд орсон байна. Мэс засалд орсон ч биеийн байдал нь дээрдээгүйгээс намынх нь гишүүд БНСУ-д очиж эргэхээр болжээ. Н.Энхбаярын биеийн байдалд анхаарал хандуулахаар УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд, МАХН-ын дэд дарга …
-
5 September
АН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй АН-ын нарийн бичгийн дарга нар, АЭХ, АЗХ, ААХ-ны төлөөлөгчид наймдугаар сарын 21-27-ны хооронд БНХАУ-ын КН-ын урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Ц.Оюундарь дарга ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны сайд Ван Зя Руй, ХКНын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Зохион байгуулалтын яамны сайд Жао Лэ Зи болон эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага, …
-
5 September
Хорих ангийн 100 хүмүүжигч мэргэжилтэй боллоо
Жирийн дэглэмтэй хорих 421 дүгээр ангид 200 хүмүүжигч ял эдэлж байна. Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амгалан дахь хорих 421 дүгээр ангийг зорилоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа жирийн дэглэмтэй эл хорих ангид эдүгээ 200 гаруй хүмүүжигч ял эдэлж байна. Тэд эхнээсээ мэргэжилтэй болж байна гэх чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсогдов. Биднийг тус хорих ангид …
-
5 September
Агаараар ажилладаг гибрид (hybrid) машин зохион бүтээжээ
Францын авто машин үйлдвэрлэгч Пигиот (Peugeot) компани агаар болон шатхуунаар ажилладаг “Хайбрид Эйр” нэртэй машиныг зохион бүтээжээ. Энэхүү машин цагт 70 километрээс бага хурдтай үед агаараар, харин их бол гурван цилиндр бүхий энгийн бензин хөдөлгүүрээр ажилладаг байна. “Хайбрид Эйр” машин нь байгаль орчинд ээлтэй байдлаараа “Приус”-ээс илүү бөгөөд 100 километрт ердөө 2 литр шатахуун зарцуулдаг аж. Уг машин агаарыг …
-
5 September
Жон Траволта: Хүү минь эрүүл өсөж байгааг яагаад мэдэж болохгүй гэж
Олны нүдэнд тэр дундаа хэвлэлийнхэнээс хүүгээ харамладаггүй жүжигчин Жон Траволта өчигдөр хүү Бенжаминыхаа хамт салхилж яваад папарацчидын дуранд өртжээ. Бенжамин хүү өдгөө гурван настай бөгөөд тэрээр аав, ээжтэйгээ хамт Франц улсад амарч байгаа юм. Нэгэн сэтгүүлч түүнээс “Ихэнхи одод гэр бүл, үр хүүхдээ биднээс нуудаг. Гэтэл та яагаад нуудаггүй юм бэ?” гэж асуужээ. Харин Траволта “Хүү минь эрүүл өсөж торинон, аз …
-
5 September
Хот хоорондын тээврийн автобусанд тарваганы мах нуусныг илрүүлжээ
Тарвага агнахыг улс орон даяар хориглосон ч хулгайн анчид тарвага агнасаар байгаа ажээ. Түүгээр зогсохгүй агнасан тарваганы махыг нийслэл хот руу нууцаар оруулан борлуулах явдал мэр сэр гарсаар байгаа гэнэ. Өнөө өглөө /09-05/ СХД-ийн Эмээлтийн шалган бүртгэх товчоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас орж ирж буй хот хоорондын зорчигч тээврийн 7661 УНС дугаарын автобуснаас 10 тарваганы тулам, 2 тарваганы түүхий мах, …
-
5 September
Дуучин Сэрчмаагийн “Цагаан сүүний домог” шинэ цомог худалдаанд гарлаа.
Монголын поп пива МУСТА дуучин Сэрчмаагийн “Цагаан сүүний домог нэртэй шинэ цомог худалдаанд гарлаа.
-
5 September
“Авто хяналт” компанийн эзэмшил газрыг ЗЦГ-т шилжүүлэнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар “Авто хяналт” компанийн эзэмшиж байсан 3586 га газрыг ЗЦГ-т шилжүүлэхээр болжээ. Тус газар нь Баянзүрх дүүргийн XXV хороо, Нарны замд байршилтай аж. Уг газрыг 2002 онд НИТХ-ын шийдвэрээр ЗЦГ-т авто үйлчилгээний зориулалтаар олгосон аж. Гэтэл 2011 онд тухайн үеийн Засаг даргын шийдвэрээр тус газрыг “Авто хяналт” компанид үйлчилгээний зориулалтаар таван жил эзэмшүүлэхээр олгосон аж. Тиймээс ЗЦГ-аас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл