Өнөөдөр 9 сарын 1, хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Жил жилийн энэ өдөр Монгол улс даяар их дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэг мөнгөн хонхоо дуугарган шинэ хичээлийн жил эхлэдэг. Монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө болсон сургууль, цэцэрлэгн бүр хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж эрдмийн их аянаа эхлүүлдэг уламжлалтай. Энэ 2013-2014 оны хичээлийн …
Yearly Archives: 2013
September, 2013
-
1 September
Улаанбаатарт түр зуурын бороотой, 22-24 хэм дулаан
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 9-14 градус,Алтайн өвөр говиор …
-
1 September
Цагаан морь өдөр
Аргын тоололын 9 сарын 1-ний ням гараг, билгийн тоололын намрын дунд цагаан бичин сарын шинийн 26-ны адьяа гараг, 4 ногоон мэнгэтэй, төмөр хөлөлтэй, хүчин төгсөхийн барилдлагатай цагаан морь өдөр. Өдрийн наран 6:17 цагаас мандаж, 19:38 цагт жаргана. Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд …
-
1 September
Нийслэлд 9 сургууль, 6 цэцэрлэг, нэг ЕБ-ын сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүй байна
Нийслэлийн хэмжээнд есөн сургууль, зургаан цэцэрлэг, нэг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүй учир хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх боломжгүй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн мэргэжил сургалтын 55, 92, Баянгол дүүргийн 22, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 81, Сүхбаатар дүүргийн 29, Чингэлтэй дүүргийн тав, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулиудын засварын ажил дуусаагүй байна. Мөн Баянзүрх …
-
1 September
Авто газын үнийг шалтгаангүйгээр нэмчихлээ
Өнгөрсөн зургадугаар сард шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөнтэй холбоотойгоор “Юнигаз” ХХК авто газын жижиглэнгийн борлуулалтын үнээ 50 төгрөгөөр бууруулж байсан билээ. Тэгвэл урьд шөнө авто газын үнээ эргүүлэн 50 төгрөгөөр нэмжээ. Ийнхүү үнээ эргүүлэн нэмэгдснээр өнөөдрөөс эхлэн авто газ 1240 төгрөгөөр худалдаанд гарч байна. Уг нь тус компани нь автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулдаг болсоноор өнгөрсөн дөрөвдүгээр сард …
August, 2013
-
31 August
Хөх томруулах хагалгаа хийлгээд 14 хоногийн турш ухаангүй хэвтэж байна
Охид бүсгүйчүүдээ хандаж нэгэн мэдээг сэрэмжлүүлэг болгон хүргэхэд саяхан 18 настай Меган охин 2800 ам доллар төлөн хөх торуулах мэс засалд оржээ. Гэтэл тэрээр мэс засалд орсноосоо хойш 14 хоног ухаан ороогүй хэвтэж байна. Түүний эцэг эх охиндоо ихээхэн санаа зовж байгаа бөгөөд гоо сайхны мэс засал хийсэн эмчийг “эрүүл саруул байсан охин минь нь юу хийчихвээ” хэмээн гайхширч сууна. …
-
31 August
Иргэдийн Альяанс төвөөс О.Магнайд хандан мэдэгдэл гаргажээ
Шударга өрсөлдөөний газрын дарга О.Магнай танаа Таны энэ өдрийн амгаланг эрж байна. Хэдийгээр өнөөдөр амралтын цаг ч гэсэн “амрах эрхгүй” засгийн газар ажлаа хийж байгаа гэж бодож байна. Нийтийн тээврийн …
-
31 August
Facebook-ийн тухай ийм дуу тархжээ
Таван тивийн хүүхнүүдийн Зургийг нь хараад л фейсдэж байна Зуу зуун хүмүүсийн Зургаа нээсэн фейсбүүк байна… Саран гэрэлт охидыг Самсунг утсаар авсан байна Сансрын түнэл дээр явж байхад нь Санамсаргүй дарсан зураг байна… Цэнэгтэй байсан утсыг нь Трактор болтол нь фейсдсэн байна Цэцэн хүмүүсийн статус дээрх Үг бүхэн шэйртэй байна Хүслийн цэнхэр фейсбүүкд Хүний хэрэгтэй бүх группууд байна Хүүхэн бүрийн …
-
31 August
Нарантуул худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байна
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор Нарантуул ОУХТ хөл хөдөлгөөн ихтэй байна. Цэцэрлэгийн багачууд эцэг эхийн хамт, сурагч, оюутнууд хичээлийн бэлтгэлээ хангахаар Нарантуулыг зорьжээ. Үүнтэй холбоотойгоор сурагчийн цүнх, цагаан цамц, гутал, пүүз, хичээлийн хэрэгслээр хүн зөрөхийн аргагүй хөдөлгөөнтэй байна. Гутал хувцасны үнэ бага зэрэг нэмэгдсэн байдалтай байгаа бол хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдээгүй гэж худалдагч нь хэлж байна билээ. Мөн хэдхэн …
-
31 August
Анжелина Жоли, Женнифер Энистон нарын далд тэмцэл үргэлжилсээр л
Анжелина Жоли, Женнифер Энистон нарын далд тэмцэл үргэлжилсээр л байна. Тун саяхан Женнифер бүсгүй Лондон руу нисэх нислэгээ нэг хоногоор хойшлуулахад хүрсэн. Учир нь тэр Анжелина Жолитой нисэхийг хүсээгүй юм. Тэгвэл одоо Жоли бүсгүй Энистоны дандаа буудалдаг дуртай зочид буудалд нь мэдсээр байж буудаллаа. Жоли Питт хоёр Сахилгагүй зургаан хүүхдээсээ түр холдохдоо тодорхойгүй шалтгаанаар Женнифер Энистоны буудалдаг Sunset Tower зочид буудалд …
-
31 August
Охидын анхдагч хамтлагийн нэг Sweetymotion хамтлаг “Cover Concert” хийнэ
Монголын рок поп урлагийн охидын анхдагч хамтлагийн нэг Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд “Cover Concert” хэмээх тоглолтоо ирэх сарын 6-нд “VEGAS”, 7-нд “VIEW LOUNGE”-д хийх гэж байна. Sweetymotion”ныхон тоглолтоо дэлхийн алдартай оддын үе, үеийн хит болсон уран бүтээлүүдийг өөрсдийн дуулалтаараа амьдруулж монголын үзэгчиддээ толилуулах гэнэ “Cover Concert” тоглолтын хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат хийж байгаа бөгөөд даралтат хөгжмийг Байдраг, “A Sound” хамтлагийн …
-
31 August
Дуучин Ферги хүүдээ Эксл Жек Дюамель гэдэг нэр өгчээ
Хэзээ мөдгүй төрөх дөхөөд байсан Дуучин Ферги өчигдөр амаржиж 3.17 кг хүүтэй болжээ. Өдгөө 38 настай дуучин бүсгүй Лос Анжелес хотын нэгэн эмнэлэгийн VIP өрөөнд амаржсан байна. Тэрээр хүүгээ кесарево хагалгаагаар төрүүлсэн бөгөөд хүүдээ Эксл Жек Дюамель хэмээн нэр өгсөн гэнэ. Эксл Жек Дюамель гэх хүүгийнхээ нэрийг “Guns N’ Roses” хамтлагийн дуучин Эксл Роузын нэрнээс санаа авч өгсөн гэнэ. Түүний нөхөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл