Yearly Archives: 2013

August, 2013

  • 9 August

    Дуучин Сарантуяа 10 насаар залуужжээ

    Зууны манлай дуучин, поп хатагтай Сарантуяаг стиль имиджээ бүрдүүлж чаддаггүй, эв хавгүй хувцасладаг гэх шүүмж байнга л дагаж явдаг билээ. Тэгвэл сүүлийн үед нам гүмхэн амьдрах болсон дуучин бүсгүй маань урьд урьдынхаасаа ч илүү үзэсгэлэнтэй басхүү 10 насаар залуужсан м эт болжээ.   Түүний хамгийн сүүлд твиттертээ тавьсан зураг. /Хөвсгөл далай дээр/ Т.Анир ugluu.mn

  • 9 August

    Louis Saha хөл бөмбөгийн карьертаа цэг тавьлаа

    Нэгэн үе Fulham, Manchester United, Everton клубүүдэд амжилттай тоглож явсан Louis Saha өөрийн 35 насны төрсөн өдрөөрөө хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа Twitter-ээрээ дамжуулан мэдэгдсэн байна. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд тэрээр зодог тайлах болсон тухайгаа мэдэгдэхдээ “Өнөөдөр би 35 нас хүрч байна. Надад баяр хүргэж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлэхийн сацуу өнөөдрөөр миний хөлбөмбөгийн тоглогчын карьер өндөрлөж байгааг …

  • 9 August

    2NE1-ийн шинэ уран бүтээл DO YOU LOVE ME

    KPop урсгалын томоохон төлөөлөлгчдийн нэг 2NE1 хамтлагийн “DO YOU LOVE ME” хэмээх дууны клип өнгөрсөн 8-р сарын 7-нд дэлхий дахинаа албан ёсоор цацагдсан байна.

  • 9 August

    “Дэлхийн мисс 2013”-д эх орноо төлөөлөх С.Пагмадулам /26 фото/

    Эх дэлхийн эв найрамдлын бэлэг тэмдэг гоо бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн Индонез улсад болно. Өнгөрсөн жилийн наадамд жүжигчин Өлзийхүүгийн охин Х.Баярмаа эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан. Энэ жилийн наадамд загварын ертөнцөд хүч сориод багагүй хугацаа өнгөрүүлж байгаа Сүхбаатарын Пагмадулам оролцохоор болсон байна. Тэрээр MISS TOURISM INTERNATIONAL 2011 тэмцээнд оролцож “Хамгийн авъяаслаг мисс”-ээр өргөмжлөгдөж байжээ. Монголын гоо үзэсгэлэнг дэлхийд таниулах …

  • 9 August

    Америк зураач “Миний Монгол” нэртэй уран зургийн үзэсгэлэнгээ нээнэ

    Америкийн зураач Сюзан Фоксын “Миний Монгол” нэртэй уран зургийн үзэсгэлэн өнөөдөр 16:00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд говь нутгийн байгаль, мал аж ахуй, зэрлэг ан араатанг тосон будгаар буулгасан уран зургууд тавигдах аж. Сюзан Фокс нь дэлхийн үзэсгэлэнт байгаль бүхий улс орнуудаар аялах дуртай бөгөөд сюрреалист уран бүтээлчид дунд чамгүй нэр хүндтэй юм. “Миний Монгол” нэртэй тус  …

  • 9 August

    Дуучин Д.Болд 200 мянган төгрөгийн тасалбартай тоглолт хийнэ

    Хамгийн хөдөлмөрч, дайчин уран бүтээлж хэмээн нэрлэгдэх болсон Төрийн соёрхолт, дуучин Д.Болд VIP тоглолт хийх гэж байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан фенүүддээ зарласан билээ. Тэгвэл тэрээр эл тоглолтоо энэ сарын 17-ны 19:30 цагаас  зайсангийн “Bella Vesta” хотхонд байрлах RioGrandeLounge-д “BOLD UNPLUGGED NIGHT” нэртэй хийхээр болсон аж. VIP тоглолтыг 40 хүн л үзэх боломжтой бөгөөд тасалбар нь 200,000 төгрөг юм байна. Лавлах утас: 88112598 …

  • 9 August

    Уул уурхайн нөхөн сэргээлт хэмээх “гурилдалт”

     Алдарт Д.Нацагдорж нэ­гэнтээ  “Уурхай баялгийн охь болсон олон уул да­ваа­нууд” хэмээн дуу алдан шү­лэг­лэсэн  алт, эрдэнэсийн өлгий  Монгол нутаг  өнөөдөр “Хүн, мал унаж үхсэн, хоосон гуу жалганууд,  эрдэс баялгийг нь ухаад ав­чихсан уурхайн хаягдал овоол­гууд”  газар сайгүй багшир­сан, хөөрхийлөлтэй нутаг болжээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбатын санаачилсан “Алт” хөтөлбөр 20 жил  хэрэгжихдээ  би­дэнд багагүй өгөөжөө өгсөн нь үнэн. Гэхдээ онгон, …

  • 9 August

    Японы залуу үеийнхэн юуны учир амиа хорлоод байна вэ?

    Азийн хөгжингvй орнуудын дунд Япон улс амиа хорлолтын тvвшингээр тэргvvлдэг. Үүний учир шалтгаан нь тэдний эртнээс уламжлалтай “харакери гэгч зан үйлээс улбаатай” гэж судлаачид үздэг. Энэхүү зан үйлийг Японы самурай нар эртнээс хийж занш байна. Тэд үүргээ биелүүлж чадаагүй, эзнээсээ урвасан, буруу зүйл хийсэн үедээ олны өмнө буруугаа хүлээж гэдсээ хүйлж өөрсдийгөө егүүтгэдэг байсан юм. Энэ нь нэг талаар Япон хүний …

  • 9 August

    Дуучин Бионсийн супер халимаг

    Дуучин Бионси үргэлж л хөвсгөх урт үстэй байдаг байсан. Тэгвэл энэ удаад тэрээр үсээ халимаг болгож шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барилаа. Бионси өнгөрсөн лхагва гаригт халимаг үстээ зургаа өөрийн Instagram-д байрлуулсан юм. Тэр ийнхүү Emma Watson, Rihanna , Miley Cyrus нар шиг сонголт хийлээ. Бионсид супер халимаг үс нь зохиж байна уу? М.Сониуч

  • 9 August

    Дэлгүүрийн хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож, хүнд гэмтээжээ

    Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Тааз” дэлгүүрийн хамгаалагч Б нь тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан Б-г шалтгаангүйгээр зодож танхайрчээ. Хамгаалагч эр үйлчлүүлэгчийн нүүрэн тус газар нь олон удаа хүч­тэй цохин үү­дэн шүднүүдийг нь хугалж, тол­гойд нь хүнд гэмтэл учруулсан байна. Одоогоор уг хэрэгт эрүү үүсгэн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ. Г.Сонор ugluu.mn

  • 9 August

    “Аль-Кайда”-гийнхан хувцсыг тэсрэх бөмбөг болгодог шингэн бүтээжээ

     “Аль-Кайда”-гийнхан хувцсыг тэсрэх бөмбөг болгон хувиргах шидтэй шингэн бүтээсэн гэнэ. Эрх бүхий албан тушаалтнуудын ярьж буйгаар энэхүү шин­­­­­гэн нь тун өвөрмөц, скан­нерт харагддаггүй аж. Ийм шингэний тухай анх АНУ-ын ЭСЯ-ны тайланд тус­гажээ. Шинэ төрлийн бүтээ­лийн талаар бусад нууц эх сурвалжууд ч баталж байна. Америкийн эрх бүхий хүмүүс энэхүү шингэнийг ойрын хугацаанд туршиж, хэт даврагсдын байгууллагууд төлөвлөгөөт алан хядлага үйлдэж болзошгүйд …

  • 9 August

    Цахилгааны үнийг нэмж болохгүй

       УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Улсаас нэмэгдэл татаас авдаг хэрнээ үнээ нэмсэн нь буруу   Эрчим  хүчний зохицуу­лах хорооноос энэ долоо хоногийн даваа гарагаас цахилгааны шинэ тариф мөрдүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг иргэд эсэр­гүүцэж, манай сонинд өөрс­дийн санал хүсэлтээ илэр­хийлсэн юм. Тэдний үзэж буйгаар хэрэглэгчдийг үр ашигтай цахилгааны хэрэг­лээнд шилжүүлэх зорилгоор ялгаатай тариф тогтоосон гэж байгаа ч 150 кВт хүртэл хэрэглээтэй, цахилгаан бага …

  • 9 August

    Ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаана

    “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Дархан Минж”-ийн буюу ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний, Тасганы овооны, Х хорооллын, 25-р эмийн сангийн, I хорооллын арын, III, IV хорооллын эцсийн, Ажилчны гудамжны гэсэн найман уулзварыг шинэчлэх ажил үргэлжилж байгаагаас ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаах юм. Тодруулбал, “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх долоо хоногийн …