Yearly Archives: 2013

August, 2013

  • 8 August

    Энэтхэгт дахин аймшигт хүчингийн хэрэг гарчээ

     Энэтхэгийн Калькутт хотноо нэгэн аймшигт хүчингийн хэрэг гарчээ. Тодруулбал, 11 настай охиныг хүчиндэхийг завдан амьдаар нь шатаасан байна. Охиныг гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл таних нэгэн зэлуу хүчиндэхийг завдсан байна. Азаар охин залуугийн өөдөөс эсэргүүцэл үзүүлж чадсан ч керосин цацуулж, амьдаараа шатжээ. Одоогоор Калькутт хотын цагдаа нар нутгийн нэг эрийг сэжигтнээр баривчлан, хорьж байцааж байгаа гэнэ.  Т.Анир

  • 8 August

    Азийн хүүхдийн спортын наадамд өрсөлдөх тамирчдаа үднэ

    Наймдугаар сарын 16-аас 24-ний өдрүүдэд болох “Наньжин 2013” Азийн хүүхдийн спортын II наадамд оролцох Монголын баг тамирчид маргааш хүлгийн жолоо залах гэж байна. Үүнтэй холбогдуулан МҮОХ-ноос баг тамирчдаа үдэн гаргах ёслолын ажиллагааг 12:30 цагт зохион байгуулах гэж байна. Тус наадам БНХАУ Наньжин хотноо зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү наадамд манай орноос 87 тамирчин “хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, буудлага, гандбол, жудо, хөлбөмбөг, сагс, …

  • 8 August

    Долларын ханш 1590 төгрөгт хүрээд байна

     Өнөөдрийн байдлаар “Найман шарга” вальютын захад ам.долларын ханш 1590 төгрөгт хүрээд байна. Ам.долларыг 1585 төгрөгөөр авч, 1590 төгрөгөөр зарж байна. Харин өчигдрийн байдлаар ам.долларыг 1575 төгрөгөөр авч, 1590 төгрөгөөр зарж байсан юм. Долларын ханш өсөж байгаа нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засгийн хямралд хүргэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж эхлээд байгаа билээ. Монголбанкнаас долларын ханшны өсөлтөөс сэргийлж 8-р …

  • 8 August

    Эрүүл аюулгүй хот бидний гарт

     Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн “Эрүүл аюулгүй хот” аянг эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус аяны шилжин явах туг Баянзүрх дүүрэгт очоод байна. Аяны хүрээнд Баянзүрх дүүрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, хамтран “Эрүүл амьдрал бидний гарт” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үер зохион байгуулагчид …

  • 8 August

    Шинэлэг сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн болно

    “Титэм Спорт” ТББ, “Хүчит Чулуут” ХХК хамтран “Лиг-1” сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнийг тун ч шинэлэг хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Монголд урьд өмнө нь болж байсан сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулалт, шүүлтийн хувьд асуудалтай байсан бол “Лиг-1”-ийнхэн үүнийг давтахгүйг хичээн ажиллаж байгаа аж. Тэмцээн наймдугаар сарын 17, 18, 24, 25-ны амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн талбайд болох бөгөөд аль ч …

  • 8 August

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 30 дахь дугаарын тойм

      Эмхэтгэлийн шинэ дугаарт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг нийтэллээ. Энэ хуулиар гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоожээ. Хамгаалалтын арга хэмжээ нь аюулгүй байдлын хамгаалалтын, сэтгэл зүйн хамгаалалтын гэсэн 2 төрөлтэй байхаар хуульд тусгасан байна. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь урьдчилан сануулах, тодорхой …

  • 8 August

    Жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болжээ

    Хэдхэн сарын өмнө найз залуугийнхаа зургийг постлон олны дунд шугиан дэгдээгээд байсан “Мөрөөдлийн театр”-ийн авьяаслаг жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болсон гэнэ. Хэдий бэлтэй айлын хүү ч би найз залуугийнхаа мөнгөнд нь болоогүй хэмээн ярьж байсан хөөрөхн бүсгүй маань тун удахгүй ээж болох нь ээ… Г.Сонор ugluu.mn

  • 8 August

    Б.Бат-Эрдэнэ: Намын ах нар 2016 онд шууд ялна гэвэл уучлаарай

    НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сая болж өнгөрсөн Бага хурлын талаарх та бүхний дүгнэлт ямар байгаа вэ. Ер нь та бүхний хүсч байснаар Бага хурлаа хуралдуулж чадсан болов уу МАН? -Энэхүү асуултанд хариулахын өмнө яагаад МАН ийм байдалд хүрэв гэдгийг бас бид бодох ёстой байх. Өнөөдөр энэ бүхнийг маш олон талаас нь шүүмжлэлтэйгээр авч үзэх …

  • 8 August

    3 настай хийлч

    Утсан хөгжим сонирхогчдын дунд 3 настай хийлч нэрээр анх танигдаж байсан Аким Камаран тухай сонирхуулж байна. Аким 2001 онд Берлин хотноо мэндэлж байсан бөгөөд 2 настайгаасаа эхлэн хийл хөгжмөөр хичээллэж эхэлжээ. Өдгөө 12 настай тэрээр өөрийн бие даасан тоглолтоо хийсэн байна. 3 настай 5настай 12 настай М.Сониуч

  • 8 August

    Барби эмэгтэйн Барби залуу

    Дэлхий дахинаа Барби эмэгтэй хэмээн танигдах болсон Валера Лукёнова өөртэйгөө адил барби залуутай болжээ. Түүний хамтрагч Кен хэмээх энэ эр мөн л мэс заслын үр дүн аж. Хөлнөөсөө толгойн үс хүртлээ бүх зүйлээ өөрчилж барби шиг болох хэрэгтэй гэж үү?  М.Сониуч

  • 8 August

    Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх замыг 12-нд нээнэ

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Наранбулаг-Хан” ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийж байна. Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу 8 сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр …

  • 8 August

    ЕБС-ийн сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 12-р сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж  гаргасан. Захирамжийн 4 дэх хэсгийн заалтын биелэлт хангалтгүй байгаа тул  Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад албан бичиг хүргүүллээ. …

  • 8 August

    Нийслэлийн хэмжээнд зөвшөөрлийн зөрчилтэй 40 барилга байна

    НИТХ-аас барилгын салбарт гарч байгаа зөрчил, ослыг бууруулахын тулд  “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг баталсан юм. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотод барилгын ослын тоо урьд жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөөгүй эсвэл зөвшөөрөлгүй барилга  угсралтын ажил  эхлүүлэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн Мэргэжлийн …

  • 8 August

    Америк, Англи тэргүүтэй улсууд Сири дэх аллагыг санхүүжүүлж байна

     “Press TV” сайтад гарсан нийтлэлийг товчлон хүргэж байна.  Өрнөдийн  орнууд,  тэдгээрийн хэв­лэл мэдээллүүд Сирийн эсрэг 30 сарын турш нууц, бохир дайн явуулахдаа энгийн номхон иргэдийг хоморголон хөнөөж буй тухай маш их мэдээлж, шуугиан тарьдаг байв. Гэтэл одоо эдгээр улсын Засгийн газар, хэвлэл мэдээллүүд ийм мэдээллийн талаар огтхон ч дурсахаа больжээ. Чухам яагаад ингэх болов. Яагаад гэвэл Сирийн хэдэн мян­ган энгийн …

  • 8 August

    Ч.Ганхуяг: АН-ын нөхөд большевикуудын зангаар авирлаж байна

     МАН ялагдсандаа гоншигоноод, шархаа долоогоод хэвтээд байх боломжгүй  МАН-ын Бага хурлын гишүүн, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -МАН-ын Бага хурлаар ши­нэчлэл хийгдэх байх хэмээн олон нийт нэлээд анхааралтай ажиглаж байлаа. Гэсэн ч то­дорхой шийдэлд хүрсэнгүй. Бүх асуудлыг Их хурлаар шийд­нэ гэсэн бүрхэг хариулт өгсөн. Бага хурлын гишүүний хувьд нам яг яаж шинэчлэгдэх ёстой юм бэ гэдгийг …