Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 21-26 градус, …
Yearly Archives: 2013
June, 2013
-
14 June
Цагаагчин гахай өдөр
Билгийн тооллын 6. Хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. …
-
13 June
Хүний дотор нуугдах гайхам чадвар
Ихэнх хvмvvс тархиныхаа дөнгөж 10 хvрэхтэй vгvйтэй хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Магадгvй vvнээс болж хvмvvс байгалиас заяагдсан олон авьяас, чадвараа ашиглах нь бvv хэл байдаг гэдгийг нь ч мэдэлгvй явцгаадаг биз. Харин аваар, осол, vхэл гэх мэтийн асар хvчтэй стрессийн vеэр болон дараа нь зарим хvн өөрийгөө vнэхээр хосгvй авьяастай гэдгийг олж мэддэг. Раймонд Моуди зэрэг vхэл, тvvнийг дагалдагч …
-
13 June
Ховсны тухай сонин хачин
1. Ховсчидын тухай янз бүрийн домог мэт яриа байдаг ч тэд үнэмлэхүй, ид шидийн чадвартай байдаггүй. Тэд зүгээр л шаардлагатай мэдлэг, дадлыг олж авсан хүмүүс. Ховсчин хүнийг биеэсээ сэтгэлзүйн баригдмал байдлыг авч хаян, дээд зэргээр тайвшрахад нь тусалж трансын байдалд ороход нь хөтчийн үүрэг гүйцэтгэдэг хүн юм. 2. Хүнийг гүн ховсдсон үед түүнийг суут зураач эсвэл хөгжимчин гэж итгүүлж болно. …
-
13 June
Чалх сайтай эрийг таних арга
Бүсгүй та аятайхан залуутай танилцаад түүнийгээ хэр халамжтай бас янаг тачаангуй болохыг мэдэхийг хүсэх нь лавтай. Энэ эмзэг нарийн асуудалд яаран дүгнэлт гаргах гэсний хэрэггүй. Гарын доорх материалаар л нөгөө залуугаа ямар хүн болохыг мэдэж болно. Түүнийг хайрцагтай шоколад юм уу, чихрээр дайлаад үз. -Хэрвээ тэрээр шууд л хайрцгийг задлаад үмхэлж эхлэх юм бол өөрөө тавиад дуусгахыг боддог гялалзуур эр …
-
13 June
Шинэ жор /эротик өгүүллэг/
Жаргалмаа Батболд хоёр жирийн л нэг залуу гэр бүл. Хөөрхөн гурван настай хүүтэй, хотын төв хавьцаа хоёр өрөө байртай, хоёулаа ажил төрөлтэй, найз нөхөдтэй ер нь л залуу гэр бүл анх амьдрал үүсгээд долоо найман жилийн дараа ямар байдаг билээ тийм л айл. Нэг их хэрүүл маргаан хийгээд стресст ороод байдаггүй, харин нөхрөө хаая найз нөхөдтэйгээ хэдэн аяга пиво уугаад …
-
13 June
Хамгийн сайн сормуусны будагнууд
Өтгөн сайхан сормуус нь бүсгүй таны нүдийг гэрэлтүүлж, цог золбоо нэмдэг. Тиймээс нүдээ сайхан харагдуулахын тулд хамгийн сайн сормуусны будгийг сонгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь зөвхөн сайхан харагдах биш бөгөөд нарны хэт ягаан туяанаас өөрийн нүдийг хамгаалах давхар хамгаалалт юм. Сормуус нь маш эмзэг бөгөөд бусад биеийн үснүүдтэй харьцуулбал ургалт нь удаан байдаг. Учраас чанар муутай хямдхан сормуусы будгаар будахгүй …
-
13 June
Яг одоо Анодын хохирогчид хуралдах гэж байна
Дампуурсан Анод банкны хохирогчид яг одоо Үйлдвэрчний эвлэлийн ордны хурлын танхимд хуралдах гэж байна. Тэд уг хурлаараа хохирлоо барагдуулахын тулд цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярилцах ажээ. “Анод” банкны дампуурлын улмаас нийт 1248 хүн 9,3 тэрбум төгрөгний хохирол амсан гэх мэдээлэл бий. Гэвч өдийг хүртэл хохирогч иргэдийн нэгийнх нь ч хохирлыг барагдуулаагүй байгаа билээ. “Анод” банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооныхны …
-
13 June
“Эрдэнэс ТТ”-н нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдлаа
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх Тавантолгойн нүүрсний орд газрыг иж бүрнээр нь ашиглах цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох “Эрдэнэс ТТ” ХК-ийн Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн, жилд 20 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэр барих зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг өнөөдөр Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн …
-
13 June
Хатагтай Гамбууш, хунтайж П.Даваанямын зөвлөснөөр онгоноо 300 саяар үнэлжээ
Сав суулгуулах мэс ажилбарт орж, өөрийгөө эмэгтэй хүн болсон хэмээн зарласан Гамбууш буюу Ган-Од өөрийн онгоноо 300 сая төгрөгөөр үнэлжээ. 60 настай хэдий ч үргэлж залуугаараа мэт өөрийгөө төсөөлөх тэрээр яагаад ийм үнээр үнэлэх болсон тухайгаа саяхны нэгэн ярилцлагадаа “Дэлхийн Чингис хааны академийн тэргүүн П.Давааням багш Монгол хүний үнэлэмж 300 сая байх ёстой гэж хэлсэн. Тиймээс би энэ шийдвэрийг гаргасан” …
-
13 June
Эмэгтэйчүүдийн “цэвэршилтийн үе”-тэй холбоотой семинар болно
Монголын Менопауз ба Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг, ЭХЭМҮТ-тэй хамтран “Цэвэршилтийн үеийн тусламж, үйлчилгээний орчин үеийн удирдамж” сэдэвт семинарыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болжээ. “Сүнжин Гранд” зочид буудалд болох энэхүү семинарт нөхөн үржихүйн дараах насны эрүүл мэндийн талаар сонирхдог бүх мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон удирдлагууд, нийгмийн ажилтнууд, эрдэм шинжилгээ судалгааны ажилтнууд, энэ чиглэлээр сурч байгаа их, дээд сургуулийн …
-
13 June
Гэртээ долоогоос дээш хоног эзгvй байх тохиолдолд Цахилгаан түгээх газарт заавал мэдэгдэх ёстой
“Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ” ТӨХК энэ сарын 3-наас цахилгаан эрчим хvчээр хангах гэрээг айл өрх, аж ахуйн нэгжvvдтэй шинэчлэн байгуулж байгаа билээ. Гэрээг шинэчлэхийн ач холбогдлыг зарим иргэд ойлгохгvй, цаг зав барсан ажил гэж ундууцаж байгаа юм. Тиймээс шинэ гэрээний ач холбогдлын талаар тус компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Шинэчилсэн гэрээнд нийслэлийн төвийн зургаан дvvрэг, Налайх, Багахангайгаас …
-
13 June
Долоон давхараас хүүхэд унажээ
Орон сууцны тагтан дээрээс бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг гарсан байна. Тодруулбал Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны долоон давхарын тагтнаас зургаан настай хүүхэд унаж хүнд бэртсэн байна. Азаар хүү амьд үлдсэн бөгөөд унасан даруйд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж эмчлүүлсэн аж. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа аж. Бага насны хүүхдийг хараа …
-
13 June
Зүүн бүсэд Чингис хот байгуулна
Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөрХэнтий аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Хэнтийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр сурталчилганы ажил эхэллээ. Хэнтий аймгийн сум бүрийг төлөөлж ирсэн иргэд Өндөрхаан сумын төв талбай дээр цуглаж нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн угтсан юм. Буриад үндэсний хувцсаараа гоёсон олон …
-
13 June
Кени Уэст мэхлэгч гэдгийг нууц амраг нь зарлав
Саяхан болсон төрсөн өдрийн баяраа Кимгүйгээр тэмдэглэж, ажлын шаардлагаас болж өөр хотод амьдарч байна гэж байсан Кени Уэстийн үнэн төрх илчлэгдэв. Учир нь Канадын загвар өмсөгч Лэйла Гобади гэгч эмэгтэй саяхан нэгэн хэвлэлд “Кени бид хоёр Ким Кардашианыг жирэмсэн болсон гэдгийг мэдэх хүртэл амраглаж байсан. Үүнээс хойш би түүнтэй уулзахаас татгалзсан. Гэвч Кени Уэст одоо ч амралтын өдрүүдээр надтай уулзах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл