Монголоор нэг байртай болохыг хүссэн иргэд. Өөрөөр хэлбэл манай улсад орон сууцны эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ хэд дахин өсчээ. Ийм ч учраас орон сууцны үнэ зоргоороо өсч байгаа талаар эдийн засагчид хэлдэг. Үүнийг зохицуулах нь төрийн үүрэг. Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанктай хамтран ипотекийн зээлийг иргэддээ олгохоор болсон. Энэхүү зээлийн хэрэгжих журам хоёр сар хүлээлгэсний эцэст хоёр долоо хоногийн өмнө Засгийн газраас …
Yearly Archives: 2013
June, 2013
-
10 June
Н.Гантөмөрийг тусад нь хэлэлцэхээр боллоо
МИАТ-ын экс удирдлагуудыг шүүх хурал яг одоо цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж буй юм. Шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан ч шүүгчид шүүх хурлыг хойшлуулах шаардлагагүй хэмээн үзсэнээр шүүх хурал үргэлжлэн явагдаж байна. Харин шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч гадаад байгаа учир түүнд холбогдох хэргийг тусад нь хэлэлцэхээр болжээ.
-
10 June
“Авзага трейд” ХХК-ийн П.Мэндбаяр АН-д элслээ
Монголын барилгын салбарын томд тооцогддог Авзага трейд” ХХК-ийн ерөнхий захирал П.Мэндбаяр өнөөдөр АН-д элслээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт орсон бүтээгчээ дэмжих бодлогыг дэмжин энэхүү сонголтыг хийсэн аж. Тус компани нь 500 гаруй ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгчидийн нэг юм. П.Мэндбаяр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас намын батлахаа гардан авав. Т.Түвшин Ugluu.mn
-
10 June
“Оюу толгой” компанийн экспорт энэ долоо хоногоос эхэлнэ
“Оюу толгой” компани энэ сарын 14-нд анхны зэсийн баяжмалаа экспортлох гэж байгаа тухайгаа мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” компанийн ТУЗ хуралдаж бүтээгдэхүүнээ экспортлох бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна. Тус компани баяжуулах үйлдвэрээ барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Улсын комисс баяжуулах үйлдвэрийн ажилтай танилцаад ашиглалтад хүлээн авснаар ийнхүү бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдэж байгаа аж. Энэ онд 600 мянга …
-
10 June
Хүүхдийн эрхийн улсын зөвлөгөөн болно
Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөх үйлдэл хэтэрч, хүчирхийлэлд өртөж байгаа талаар мэдээдэл нийгмийг цочроох болсон. Салбар яамнаас энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, эдгээрийг шийдвэрлэх гарцыг тодорхойлохоор зорьж байгаа аж. Үүний эхлэл болгож, “Бид оролъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганыг өчигдөр зохион байгуулсан. Харин өнөөдөр Төрийн ордны их танхимд 09:00 цагт “Хүүхдийн эрх хамгаалалд үүрэг хүлээгчдийн хариуцлага” улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаар болжээ.
-
10 June
Улсын их баяр наадмыг 1 тэрбум 581.3 сая төгрөгт багтаан тэмдэглэнэ
Сар гаруйхны дараа болох улсын их баяр наадмыг 50 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ хэмээх яриа гарснаас болж наадмыг зохион байгуулах коммисынхон нэлээд шүүмжлэл, хардлагад өртсөн билээ. Тэгвэл Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 сая төгрөг байхаар баталсан байна. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 …
-
10 June
Ирээдүйн ханиа хэрхэн зөв сонгох вэ?
Бидний амьдралдаа гаргадаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг бол насан туршдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах ирээдүйн ханиа сонгох юм. Та ирээдүйд мөрөөдлийн амьдралдаа хүрэхийн тулд хичнээн чухал алхмуудыг өнөөдрийг хүртэл хийсээр ирсэн бэ? Мэдээж олон олон чухал алхмуудыг хийж, шийдвэрүүдийг гаргасан байгаа. Эрүүл мэнддээ анхаарсан, мэдлэг боловсролоо дээшлүүлж сургуулиа амжилттай төгссөн, ажилтай болсон гээд л. Тэгвэл дараагийн чухал алхам юу байх …
-
10 June
Дуучин Т.Баясгалан хулгай хийж байжээ
Дуучин хэмээх эрхэм алдраасаа хөндийр ч, бизнес эрхлэх болсон МУГЖ Т.Баясгалан хулгай хийж байжээ. Тодруулбал, тэрээр хөгжмийн зохиолч М.Булган, яруу найрагч Ч.Одончимэг нарын “Хан шувуу” дууг зохиогчдынх нь ямар ч зөвшөөрөлгүйгээр, хулгайлж дуулсан гэнэ. Тиймээс дуугаа алдсан хөгжмийн зохиолч М.Булган 2011 онд Оюуны өмчийн газарт зарга үүсгэн МУГЖ Т.Баясгалангаас 1,5 сая төгрөг нэхэмжлэсэн аж. Хэл ам гарангуут дуучин бүсгүй түргэхэн …
-
10 June
Монгол вундеркиндүүд тодорлоо
“Монгол Вундеркинд-2013” газарзүйн олимпиад бүтэн сарын турш үргэлжилж үндэсний ялагчид тодорч ирэх сард Дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр болжээ. National Geographic Society буюу Үндэсний Газарзүйн Нийгэмлэг тус олимпиадыг зохион байгуулж Монгол хүүхдийн оюуны чадамж, мэдлэгийг дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгож буй юм. Монголд анх удаа зохион байгуулсан энэхүү олимпиадад Улаанбаатар хотоос гадна Налайх, Багануур зэрэг захын дүүрэг, мөн Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн …
-
10 June
“Домог” хамтлагийнхан олон улсын хөгжимчдийн наадмаас “Хос” гранпри хүртжээ
Aвстрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадам энэ сарын 7-8 ны өдрүүдэд Aвстрийн Вена хотод зохиогджээ. Энэ наадамд 50 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсыг төлөөлж язгуур урлагийн “Домог” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож “Хамтлагийн төрөлд” нь тэргүүн байр эзэлсэний зэрэгцээ гоцлол хөгжмийн төрөлд тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байр эзэлжээ. …
-
10 June
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн боллоо
Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв (Зэвсэгт хүчний 311 дүгээр анги)-д 2013 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэдцэргийнхний хүрээнд Зэвсэгт хүчний олимп гэгддэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 2013 оны марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн 5 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн …
-
10 June
60 настай өвөөтэй суусан гэх жүжигчин Хулан нөхрийнхөө талаар ингэж хэлэв
Жүжигчин А.Хуланг 60 гарсан Өвөрмонгол өвөөтэй гэрлэж, хүүтэй болсон гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдаад удаж байна. Тэгвэл эл мэдээллийн талаар жүжигчин бүсгүй маань фэйсбүүк хуудсандаа “ чин сэтгэлийн захидал” тайлбар бичжээ. Ингээд жүжигчин Хулангийн чин сэтгэлийн үгийг хүргэж байна. “…Миний амьдралд дахин нэг аз жаргал мэндэлсэн юм. Энэ нь миний бяцхан хүү, миний сайхан гэр бүл минь юм. …
-
10 June
Д.Эрдэнэбилэг “100 буудалт даам”-ын ДАШТ-ны шигшээд үлдлээ
ОХУ-ын Уфа хотноо “100 буудалт даам”-ны эрэгтэйчүүдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд дэлхийн 25 орны 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж шигшээ тоглолтод12 даамчин шалгарчээ. Тэдний нэгээр тэмцээний “В” хэсэгт оролцсон Монгол Улсын тамирчин их мастер Д.Эрдэнэбилэг 11 оноо авч шалгарсан байна. Харин “А” хэсэгт өрсөлдсөн их мастер Г.Ганжаргал найман оноогоор хэсгийн зургадугаар байраар шалгарч бага дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр …
-
10 June
Ц.Орхон итгэлтэй байна
Монголын иргэний агаарын тээврийн Дайны эрсдлийн сангаас их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болох байсан ч хойшлуулах хүсэлтийг тавьсан байна. МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл