Yearly Archives: 2013

December, 2013

  • 27 December

    СЕХ ирэх жил иргэдийг соён гэгээрүүлэх ажилд түлхүү анхаарна

    Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж 2013 оны тайлангаа хэлэлцэж, ирэх оныхоо ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлон баталжээ. СЕХ 2013 оны  сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, сонгуулийн хуулийг чанд баримтлан сонгуулийг элдэв зөрчил маргаангүй, төсвийн ихээхэн хэмнэлттэйгээр зохион байгуулж, сонгууль эрх зүйн цоо шинэ орчинд явагдсан төдийгүй сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологиийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн нь …

  • 27 December

    Өнгөрсөн шөнө зам тээврийн 12 хэрэг гарчээ

    2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд цагдаагийн байгууллагад  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1924 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж,  25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  хулгайлах 8, танхайрах 3, залилан 1, зам тээврийн хэрэг 12, осол 21 гарч 16 хүн гэмтсэн байна.

  • 27 December

    30 орчим биеэ үнэлэдэг охидыг үйлдэл дээр нь барьжээ

    Эрүүгийн цагдаагийн газраас Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зарим зочид буудалд үйл ажиллагаагаа явуулж буй саунуудад гэнэтийн шалгалт явуулжээ. Шалгалтаар “Хан” зочид буудал, “Панда” зочид буудлуудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг саунууд болон Баянгол дүүргийн VI хороонд байрлах “Фамили” саун зэрэг газруудад олон тооны охид эмэгтэйчүүдийн биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангаж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Гэнэтийн …

  • 27 December

    Ирэх онд хайлуур, жоншны экспортыг нэмнэ

         ОХУ-ын Москва хотноо Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдлаа. Хуралдаанаар ирэх онд ОХУ-тай геологийн салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна.       Тодруулбал, геологийн нөөцийн мэдээллийн салбарт хамтран ажиллах чиглэлд Монголын геологийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Мэргэжлийн их, дээд сургуулиудад бэлтгэх аж. Мөн “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааг сайжруулж, хайлуур, жоншны экспортыг нэмэгдүүлэхэд …

  • 27 December

    Ам.доллар төгрөгийн эсрэг 8 төгрөг 27 мөнгөөр чангарлаа

    Өчигдөр орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1617 төгрөг 27 мөнгөнөөс 1625 төгрөг 54 мөнгө хүрч 8 төгрөг 27 мөнгөөр чангарчээ. Ам.долларын ханшийн өсөлтийг даган бусад валютууд ч мөн төгрөгийн эсрэг чангарав. Евро төгрөгийн эсрэг 2211 төгрөг 86 мөнгөнөөс 2223 төгрөг 90 мөнгө хүрч 12 төгрөг 04 мөнгөөр, иень төгрөгийн эсрэг 15 төгрөг 49 мөнгөнөөс 15 төгрөг 52 мөнгө …

  • 27 December

    Өсвөрийн шатарчдын ДАШТ-нд Б.Мөнгөнзул II байрт бичигдэж байна

    Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын тамирчдаас охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул 7,5 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдээд байна. 120 орны 1800 орчим өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний есдүгээр өргийн тоглолт өчигдөр боллоо. Монгол улсаас 39 тамирчин …

  • 27 December

    Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахдаа сайтар шалгахыг анхааруулж байна

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 5 бялууны үйлдвэр, 7 нийтийн хоол үйлдвэрлэл, томоохон импортлогч худалдаа үйлчилгээний 10 газар нийт 22 …

  • 27 December

    Т.Дэлгэрмөрөн хар тамхинаас болж эмнэлэгт хүргэгдээгүй гэв

    Дуучин Т.Дэлгэрмөрөнийг өчигдөр хар тамхи татаж, мансуурсан байдалтай автомашин жолоодож яваад хууль хяналтынханд баригдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн сан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл тэрээр мансууруулах бодис хэрэглээгүй бөгөөд автомашинаа жолоодож явах үед нь гэнэт даралт нь унаж, ухаан алдсан юм байна. Мөн тэрээр ийм ор үндэслэлгүй зүйл бичиж хүний г дорд үзэж буй сэтгүүлчдийг ихэд гайхаж буйгаа хэлжээ. Тэрээр одоо …

  • 27 December

    Уул уурхайн компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгоно

          Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй, үйл ажиллагаа нь төдийлөн нээлттэй бус, орон нутагт ажил хийдэггүй гэх зэрэг шүүмжлэл байнга гарч байдаг.  Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр “Эрдэс баялгийн салбарт төрийн баримтлах бодлогын баримт, бичиг”-т уул уурхайн компаниудыг Монголын хөрөнгийн бирж дээр  олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, өөрчлөн зохион байгуулагдахыг шаардан заалт оруулж байгаа гэнэ.        Түүнчлэн төрийн өмчийн …

  • 27 December

    Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ

    Он солигдох мөчид хотын төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн болно.  Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайн 3 талд түр зогсоохоор нийслэлийн Тээврийн газраас төлөвлөжээ.  Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм. Төв талбайд цугласан иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Эдгээр автобуснууд нь …

  • 27 December

    “Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аян өрнөж байна

    Монгол Улсын “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиудын хэрэгжилт хангуулах зорилгоор Цагаан сар, Шинэ жилийн баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнснээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар, зөвлөмж өгөх зорилгоор энэхүү …

  • 27 December

    Ажлын зар: Үндэсний зөвлөх шалгаруулж авна

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” MON/13/201 төслийн “Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх нь” бүрэлдэхүүн хэсгийг ҮСХ хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн “Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх нь” бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь орон нутгийн бие даасан байдлыг хангах статистикийн үйлчилгээ бий болгох үзүүлэлтийн хүрээг тогтооход чиглэж байгаа юм. Төслийн зорилгыг хэрэгжүүлэх дараах үйл ажиллагаанд …