Monthly Archives: March 2014
March, 2014
-
6 March
Бичил бизнесийн зээлийн хөтөлбөрийг хороо бүрт хэрэгжүүлнэ
Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын уламжлалт уулзалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт болж, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг танилцууллаа. Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил …
-
6 March
Багахангайн АН-ынхан дүүргийн бүсгүйчүүдээ баярлуулна
Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот буюу “Нарны зүг” хэмээн нэрлэгддэг Багахангай дүүргийн Э.Галбадрал даргатай АН-ын зүгээс Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан, дүүргийн нийт эмэгтэйчүүддээ зориулж, нэгэн буянтай үйлсээр бэлэг барихаар болжээ. Монгол улсын мастер үсчин О.Балжинням, шилдэг үсчин Д.Пүрэвдорж, М.Ууганбаяр нар тус дүүргийн бүсгүйчүүдийн үсийг үнэ төлбөргүйгээр засаж, Мартын 8-ны баярын өдрүүдийн гоёлд нь зохих хувь нэмрээ хандивлах аж.
-
6 March
ЮНИСЕФ-ийн оны шилдэг гэрэл зураг
Шведийн гэрэл зурагчин Никлас Хаммарстромын Сирийн дайны бүс нутгаас авсан сэтгэл эмзэглүүлэм гэрэл зураг ЮНИСЕФ-ийн оны онцлох зураг боллоо. Гэрийнхээ гадаа ах дүү нартайгаа тоглож байгаад гар хийцийн бөмбөгний хэлтэрхийд өртөж, шархдан эмнэлэгт хүргэгдээд байх үед энэ охины зургийг авчээ. Охин хэдий хүндээр шархдаагүй ч энэ зургаар Сирид болж буй дайны хөлд гэм зэмгүй хүүхэд багачууд хэрхэн аюул заналтай алхам …
-
6 March
Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ
Хойд Солонгос мягмар гаригт Япон тэнгис рүү нэлээд хэдэн зөөгч пуужин харважээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Хойд Солонгос тийрэлтэт долоон төхөөрөмжийг улсынхаа зүүн эргийн хот Вонсанаас харвасан байна. Тус яамны үзэж буйгаар, харвасан дөрвөн пуужин нь тийрэлтэт пуужингийн шинэ загвар байж магадгүй аж. Ийнхүү Хойд Солонгос энэ сард хоёр дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь Өмнөд Солонгос болон …
-
6 March
Тамхийг лавлах хуудсаар худалдая гэв
ОХУ-ын Либерал ардчилсан намын лидер В.Жириновский тамхичинд лавлах хуудас өгч, уг хуудсаар тамхи худалдаж байх санал тавьсан байна. Тэрбээр залуучуудыг тамхи татахыг багасгах талаар хууль тогтоогчдын хийсэн хэлэлцүүлгийн үед дээрх саналыг хэлжээ. Уг хуудас нь тамхинаас хамааралтай болсон өвчтөнд тамхи худалдах байдлаар тамхины худалдааг бууруулахад чиглэгдэх гэнэ. Түүний саналаар албан байгууллагууд шинээр ажилд орох гэж байгаа иргэдээс тамхи татдаг эсэхийг …
-
6 March
Л.Оюун: Иргэдийнхээ эдийн засгийн боловсролд анхаарахгүйгээр улс хөгжихгүй
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа -Засгийн газраас энэ оны эдийн засгийн нөхцөл байдал гадаад худалдааг их өөдрөгөөр төсөөлж, төсөв тооцоогоо хийсэн. Гэвч бодит байдал дээр өөдрөг зүйл ажиглагдахгүй байна. Таны хувьд 2014 оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? -Экспортын голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр муу байгаа, ам.долларын ханш огцом савлаад, бараа …
-
6 March
МАН-ын бүлэг уриалга гаргалаа
УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн байдлыг сайжруулах, хүндрэлийг даван туулах асуудлаар иргэд, олон нийт, эдийн засагчдын саналыг сонсох уриалга гаргасан байна. Энэ хүрээнд “Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд, бага зардлаар гаргах арга зам”, “Гадаад валютын ханшийн өсөлтийг зогсоон, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах арга зам”, “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хязгаарлан тогтоох арга зам” гэсэн гурван чиглэлээр …
-
6 March
А.Зулгэрэл: “Арева” компани Монголд хэзээ ч уран баяжуулахгүй
А.Зулгэрэл: “Арева” компани Монголд хэзээ ч уран баяжуулахгүй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Кожеговь” компани цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулж байгаатай холбоотойгоор төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж ирсэн. “Арева Монгол” компанийн Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа хариуцсан захирал А.Зулгэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж энэ асуудлаар ярилцлаа. -Улаанбадрах суманд танай компани цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулснаас болж хөрс ус, мал …
-
6 March
Татварыг сайжруулах төсөл хэрэгжиж эхлэлээ
Олон улсын “Жайка” байгууллага нь Монгол Улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны шилжилтийг дэмжих хамтын ажиллагааны дагуу 1998 оноос хойш татвар хураалтын тогтолцоог бүрдүүлэх, татвар төлөгчийн мэдээллийн системийг байгуулах, удирдлагыг сайжруулах зэрэг Монгол Улсын Татварын ерөнхий газрын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн байна. Эдгээр ажлын хүрээнд саяхнаас “Монгол улсын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг …
-
6 March
“Их хотын охид-2014” уулзалт зохион байгуулагдлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Их хотын охид-2014” уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд ирээдүйн ээжүүд болох охидын эрхийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд өөрийн авъяас чадвар, сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилтаараа бусдыгаа манлайлан амжилт гаргасан эмэгтэй сурагчдыг алдаршуулах, охидын сайн сайхны төлөө юуг хийж болох талаар нээлттэй хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтад …
-
6 March
Номингийн худалдагчид хэт бага цалингаа голж ажил хаяжээ
Хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг бол яахын аргагүй “Номин холдинг” билээ. Дүүрэг бүрт сүлжээ дэлгүүрээ нээж, барилгын салбарт ч ноёрхолоо тогтоож, банк санхүү даатгал гээд тэдний гар хүрээгүй газар гэж байхгүй биз ээ. 2000 гаруй ажилчидтай хэмээн бардамнадаг тэд өнөөдөр ажилчидынхаа цалингаас өр болон суутгалыг их хэмжээгээр авдаг тухай худалдагч нар нь гомдолж байна. Тодруулвал “Номин их дэлгүүр”-ийн электрон бараа, …
-
6 March
Ховдын шар төмс, тарвас үндэсний тохирлын гэрчилгээтэй болжээ
Ховд аймгийн нэрийн хуудас болсон шар төмс, тарвас албан ёсоор үндэсний тохирлын гэрчилгээтэй боллоо. Нутгийн брэнд болсон Ховдын шар төмс импала, витара, санте, астила, солист гэсэн 5 сортоор, тарвас Буянт-1, Стокс-647 гэсэн 2 сортоор MNS 0258:2006, MNS 0281:1982 гэсэн шаардлагуудыг хангасан учраас Стандартчилал хэмжилзүйн газраас 3 жилийн хугацаатай Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх гэрчилгээг олгосон байна. Аймгийн Засаг дарга өнөөдөр энэхүү …
-
6 March
Цэцэг төвийн уулзвараас чанх урагш 0.45 км шинэ зам барина
Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төсөл энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлуудаа хийж байна. Эдгээрээс тун шинэлэг нэг санаачилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл