UEFA буюу Европын Хөлбөмбөгийн холбооноос шинээр “Үндэстнүүдийн лиг” нэртэй тэмцээнийг 2018 оноос эхлэн зохион байгуулах болсон тухай мэдэгджээ. Тус тэмцээн нь Европын Хөлбөмбөгийн холбооны гишүүн улс орнуудын хооронд болдог нөхөрсөг тоглолтыг албан ёсоор орлох бөгөөд холбооны 54 гишүүн улсыг чансаагаар нь дөрвөн бүлэгт хуваан явуулах аж. Үндэстний лиг нь “Евро 2020” тэмцээний урьдчилсан шатыг ч орлох боломжтой чансаа өндөртэй тэмцээн …
Monthly Archives: March 2014
March, 2014
-
28 March
Ц.Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагнал хүртлээ
Булган аймгийн Могод сумын иргэн Ц.Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан Ази Номхон далайн кино, өгүүллийн уралдаанд шалгарч тус институтээс олгож буй “Электрон ном уншигч”-ийн эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагнал хүртлээ. Тэрбээр улсад 34 жил ажилласан бөгөөд 14 жил бага ангийн багш, түүнээс хойш 20 жил Боловсролын газрын Бага боловсролын …
-
28 March
МУГЖ С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” аялан тоглолт хийнэ
МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулж, олон түмнийг ёстой л нэг байлдан дагуулсан. Тэгвэл тун удахгүй “Монголд мэндэлсэн едер мину” тоглолтоо хедее орон нутгийн фэнүүддээ хvргэхээр аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. С.Жавхлан аялан тоглолтоо терелх нутаг Увс аймгаасаа эхлэх бөгөөд тоглолтын товыг хараахан зарлаагүй байгаа гэнэ. Хөдөө орон нутгийнхан ч гэсэн …
-
28 March
Хаана газар өмчлөх боломжтойгоо эндээс хараарай
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ. Өмчлүүлэх 52 байршлын 15 мянган га газрын хил хязгаарыг тогтоож, 230 мянган иргэний газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Иргэд урт дараалал үүсгэн дугаарлахгүйгээр интернэт цахим хуудас ашиглан өргөдлөө өгөх юм. Мөн цахим системээр сонгогдсон эсэхээ ч харж болно. Та бүх 52 байршлын талаарх мэдээллийг хүснэгтээс харна уу. Газар өмчлөх ажил …
-
28 March
Архины хууль хэрэгжвэл 7000 аж ахуйн нэгжийг татан буулгана
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи борлуулдаг дэлгүүрийг багасгаж нэг цэгт төвлөрүүлэх талаар хууль санаачилсан. Харин энэ хуулийг Монголын худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүд эсэргүүцэж мэдээлэл хийлээ. “1920 оны үед АНУ үндсэн хуулиндаа архийг хорих, нэмэлт өөрчлөлт оруулахад далд бизнес цэцэглэж байдал хүндэрсэн учраас энэ хуулиа хассан. Ийм тод жишээ байхад яагаад эсэргээр нь хууль санаачлаад байгаа юм. Архи хэрэглэх үгүй нь …
-
28 March
Хүний наймаатай тэмцэхээр төрийн бус байгууллагууд нэгдлээ
“Хүний наймаатай тэмцэх” төрийн бус байгууллагуудын сүлжээнээс өчигдөр мэдээлэл хийлээ. Сүлжээний зорилго нь орчин үеийн боолчлол болох хүний наймааны үр дүнтэй тэмцэх төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэн, дэмжин ажиллах ажээ. “ Хүний наймааны эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээ” нь өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагджээ.Сүлжээг Европын холбооны санхүүлжилтээр хүний аюулгүй байдлын судалгааны төв, Каритас Чех байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “ …
-
28 March
УИХ-ын дарга З.Энхболд орон нутгийг зорьлоо
Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Улсын Их Хурлын дарга орон нутагт томилолтоор ажиллах эхний өдрөө Арвайхээр дэх “Альпин” ямааны фермийн үйл ажиллагаатай танилцахаас эхлэх юм. Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад ажиллан дээрх хоёр суманд хэрэгжүүлэх “Шинэ сумын төв” төслийн болон Баянхонгор аймгийн оношилгооны төвийн нээлтэд оролцоно. …
-
28 March
Усан хот /сонирхолтой 30 фото/
Мексикийн Канкун эрэг дэх Үндэсний Маринэ паркын далайн найман метрийн гүнд Британий уран барималч Жэйсон Тейлор “Чимээгүй хувьсал” нэртэй уран баримлын үзэсгэлэн /төсөл/ хэрэгжүүлжээ. Энэхүү үзэсглэнд нийт 400 гаруй уран баримал байдаг бөгөөд эдгээр бүх баримлуудыг байгальд ээлтэй материалаар хийгдсэн 200 орчим тонн цементээр хийсэн байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь урлаг, далайн оршин суугчдын хамт хэрхэн шинж чанраа алдан хувьсан өөрчлөгдөж …
-
28 March
Жирэмсэн эмэгтэй дээрэм хийдэг байжээ
Жил гаруй хугацаанд хулгай хийсэн У гэгч эмэгтэйг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлжээ. Тэрбээр өнгөрсөн оноос хойш бага насны хүүхдийг залилж гэрт нь орж, үнэт эдлэл болон үнэ хүрэх бүхий л эд зүйлийг нь хулгайлдаг байжээ. Иргэн У гэгч нийслэлийн зургаан дүүргээр явж, 20 удаа залилангийн хэрэг хийсэн байна. Тэрээр одоогоор таван сартай жирэмсэн тул цагдан хорих боломжгүй бөгөөд гадуур …
-
28 March
Ховд аймаг: Барилгачдын аймгийн зөвлөгөөн боллоо
Энэ сарын 26-ны өдөр аймгийн ЗДТГ, ГХБХБГ, аймгийн Барилгачдын холбооноос хамтран аймгийн барилгачдын зөвлөгөөнийг Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Ховд аймгийн барилгачдын холбоо нь анх 2000 онд байгуулагдсан бөгөөд 57 гишүүн компанитай байна. Тус холбоо өнгөрсөн нэгдүгээр сард холбооны бага хурлаа хийж удирдах зөвлөл, тэргүүнээ сонгожээ. Холбоо дороо 6 зөвлөлтэй бөгөөд ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхлэх дөхсөн энэ үед салбарын …
-
28 March
Налайх дүүрэгт гарсан гахайн өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэлт хийх хөрөнгийг нийслэлээс гаргана
Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 сарын 24-ний өдрийн ээлжит зөвлөгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайн үржил, амьсгалын хам шинж өвчин гарч 300 гаруй гахайг устгасан. Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлээс яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Уг асуудлыг шийдвэрлэж нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/213 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу …
-
28 March
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Энэхүү захирамжинд цаг агаар дулаарч буйтай холбогдуулан гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух зэргээс болж мөс цөмөрч хүний амь нас, эд материалын хохирол учрах эрсдэлтэйг иргэдэд сэрэмжлүүлэх, хориглосон газарт тэмдэгжүүлэлт хийж, хүн хүч машин тоног төхөөрөмжийг болзошгүй аюул учирсан үед бэлэн …
-
28 March
Албанид манай Өргөмжит консулын газар үүдээ нээжээ
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд найрамдах Албани улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсаас тус улсад суух өргөмжит консулын газрыг нээлээ. Тус улсад манай улсыг төлөөлөн суух Өргөмжит консулаар хатагтай Белма Чела сонгогдон ажиллахаар болжээ. Өргөмжит консулын газрын нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Албаний Парламентын дарга, гишүүд, Интеграцийн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн дэд сайд зэрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл