Технологийн дээд сургуулийн дэргэдэх сүүн бүтээгдэхүүний үйлдвэр зохицуулах үйлчилгээтэй тараг, цөцгий, ааруул зэрэг цагаан идээ үйлдвэрлэж эхэллээ. Өмнө нь зундаа хоёр тонн, өвөлдөө нэг тонн сүү боловсруулж бүтээгдэхүүн хийдэг энэ үйлдвэр одоо өвөлдөө гурван тонн, зундаа таван тонн сүүгээр бүтээгдэхүүн хийх боломжтой болж байна. Мөн зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй инновацийн төслийн хүрээнд үйлдвэрийг өргөтгөжээ. …
Monthly Archives: March 2014
March, 2014
-
3 March
5 саяас-285 тэрбумийн өртөгтэй үйлдвэржилтийн төслүүд шалгарчээ
“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, 2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон бөгөөд нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулсан байна. Үүнээс 200 төслийн зорилгод …
-
3 March
“Эрдэнэс Тавантолгой” ТӨК 350 сая ам.долларын өртэй
Хятадын төрийн өмчит “Чалко” компани өнгөрсөн онд 947.9 сая юанийн цэвэр ашигтай ажилласан талаар урьдчилсан байдлаар гаргасан санхүүгийн тайландаа дурдсан байна. “Чалко”-ийн борлуулалт 16 хувиар өсч, 173 тэрбум юаньд хүрсэн байна. “Чалко” компани алдагдлаа багасгаж, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор зардлаа танах бодлого баримталсан. Энэ нь Хятадын Засгийн газар төрийн мэдлийн компаниудаа ашгаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэлсэнтэй холбоотой ажээ. 2013 онд “Чалко” компани …
-
3 March
Холливуудын оддын өвөрмөц гэрийн тэжээмэл амьтад (фото)
Кристин Стюарт- Чоно нохойн эрлиз Салвадор Дали-Шоргоолж идэшт баавгай Фрида Кало-Янзага Одэри Хэпбөрн- Гөрөөс Жастин Бибер- Шимпанзе Покерийн аварга Дэн Билзериан- Ямаа Меган Фокс- гахай Жорж Клуни- Бодон гахай Майк Тайсон- Бар Парис Хилтон- Кинкажоу Рийз Витерспүүн Элвис- Имж Кристи Элли- Лемур
-
3 March
Хойд Солонгос дахин пуужин харавсан байна
Өмнөд Солонгос, АНУ-ын армийн хамтарсан сургуулилттай Хойд Солонгос дахин богино зайн пуужингууд харваж эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Пхеньян 500 км зайд тусах пуужингуудыг зүүн эргээсээ харвасан байна. Тус улс өнгөрсөн долоо хоногт мөн ойрын зайн дөрвөн пуужин харваж дургүйцлээ илэрхийлсэн юм. Хойд Солонгосын зүгээс өмнөдийг дайнд бэлтгэж өдөөн хатгаж байна хэмээн АНУ-тай хамтарсан сургуулилтаа …
-
3 March
Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг оношлогооны шинэ аппараттай боллоо
Увс аймгийн нэгдсэн эмнэлэг найман төрлийн үзүүлэлт бүхий оношлогооны шинэ аппараттай боллоо. Энэхүү аппаратаар биеийн жин, өндөр, биеийн халуун, таргалалт, ясны эзлэх хувь, биеийн индекс, дээд доод даралт , фульс, булчингийн эзлэх хувийг дэлгэцээр болон хэвлэн авч холбогдох эмч мэргэжилтнээс зөвлөгөө авчүнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж. Уг аппаратыг авахад аймгийнЗасаг дарга нөөцөөсөө найман сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна. Д.Үүлэн
-
3 March
Нийслэлийн зургаан сургууль, цэцэрлэгийг нураана
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны есдүгээр сард болсон хурлаар нийслэлийн гурав, 11 дүгээр сургуулийг нурааж, суурин дээр нь шинэ сургууль барихаар болсон. Харамсалтай нь улсын төсөвт зөвхөн шинээр барилга барих зардлыг суулгаж, хуучныг нь буулгах хөрөнгийг мартсанаас энэ ажил удааширч, дээрх сургуулиудыг жилийн дараа нураасан. Харин сурагчид өдий хүртэл ойролцоох сургуулиуддаа гурван ээлжээр хичээллэж, шинэ сургуулиа хүлээсээр байгаа. Тэгвэл энэ …
-
3 March
“Энэ нөхөр Хятадын тусгай албадтай холбогдож байсныг хөдөлшгүй баримтаар тогтоочихсон”
Цэндийн Нямдорж. Энэ хүнийг танихгүй хүн Монголд үгүй. Өдгөө Монгол Улсын Их Хурлын гишүүн. 1956 оны наймдугаар сарын 10-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Ам бүл дөрвүүлээ. 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ынЛенинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн. 1981-1988 онд УЕП-ын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1992-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2000-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2007 онд УИХ-ын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллажбайгаа. Орос хэлтэй, nyamdorj@parliament.mn гэсэн цахим шуудантай. Цахим хуудас нь http://nyamdorj.parliament.mn гэдэг. Иймэрхүү албан ёсны аятайхан намтартай. Насаараа хууль хэрэгжүүлэх болон хууль тогтоох албанд зүтгэсэн том амьтан. Ц.Нямдорж энэ хэрээрээ томоохон асуудлуудад орооцолддог нэгэн. “Женко” Х.Баттулгыг гүтгэснийг эс тооцвол тэр хэзээ ч шалгуулж үзээгүй. Түүний талаарх асуулт нэхсэн асуудлууд архивын материал шиг л овоорчихоод байдаг ажээ. Заримаас нь цухас ишлэж, дахин сануулъя. …Ц.Нямдоржийн тухай хэвлэл мэдээллээр цацагдсан хамгийн том дуулиан нь Тагнуулын ерөнхий газрын дарга байсан генерал Ж.Баатартай холбоотой. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж тухайн үеийнЕрөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга нарт захидал илгээж байв. Гэсэн ч генерал Ж.Баатар өөрөөулсын нууц задруулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан билээ. Өршөөлийн хуулиар суллагдсантэрбээр өөрийнх нь буруу байсныг одоо ч хүлээн зөвшөөрөөгүй. /эх сурвалж: 24 tsag.mn/ …Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж,дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан… …Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан.Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ… Энэ нөхөр Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Ц.Нямдорж тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг мэргэжлээр тун дулимагхан, хоцрогдсон, маш бүдүүлэг араншинтайгаас гадна коммунист үзэл суртлын тогоонд чанагдсан эрх зүйн ойлголтоосоо салж чадаагүй, шоронжсон сэтгэлгээтэй хүн…/Эх сурвалж: …
-
3 March
Талийгаач Ж.Мөнхчимэгийг “Авсаа өөрөө бэлдсэн шүү” гэж сүрдүүлсэн зурвас олджээ
Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хүн амины хэргийг үгсэн дарагдуулсан уу Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрөгч есдүгээр сарын 21-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 25 настай Ж.Мөнхчимэг гэх эмэгтэй найз залуугийнхаа гэрт учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Бид эл хэргийн араас нэхэн сурвалжилж 2014 оны хоёрдугаар сарын 19-ний ¹032, 24-ний ¹035 дугаартаа “Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хүн амины хэргийг …
-
3 March
Хүнсний ногооноос эрүүл мэндэд хортой бодис илэрсэн байна
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран хүнсний ногоо, жимс, жимсгэнд агуулагдах хорт бодисын судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар тун тааруу үр дүн гарсныг өнөөдөр дээрх байгууллагуудаас мэдээллээ. Тодруулбла, монгол гэж нэрлэгдэх хүнсний ногоонд хийсэн судалгаагаар нийт хүнсний ногооны 40 орчим хувьд нь хорт бодис илэрчээ. Аймаг, орон нутгаар авч үзвэл Сэлэнгэ …
-
3 March
Амралтын өдрүүдэд Нийслэл рүү 40 тн мах нэвтрүүлжээ
Шүлхий өвчиний тархалт их байгаатай холбогдуулан Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрвөн дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн нийт 12 цэгт хяналт шалгалтыг явуулж, 1234 тээврийн хэрэгсэл, 860 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 539 ширхэг сэрэмжлүүлэг тараажээ. Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх дөрөвдүгээр зөрлөг, Яармагийн постуудад өнгөрсөн амрлатын өдрүүдэд орон нутгаас орж ирсэн …
-
3 March
Ливийн жагсагчид парламентын ордонд халджээ
Ливийн Үндэсний ерөнхий Конгресс буюу парламентын ордон руу өчигдөр /III.2/ Засгийн газрын эсрэг жагсагчид халджээ. Халдлага, үймээний үеэр Ливийн парламентын хоёр гишүүн бууны суманд өртөж, гэмтсэнийг “ВВС” мэдээлсэн байна.Гэрчүүдийн яриагаар парламентын гишүүд ордоноос гарч, автомашиндаа суун, жагсагчдаас зугтах гэж байгаад бууны суманд өртсөн гэнэ. Жагсагчдын зүгээс Ливийн парламентыг огцорч, ээлжит бус сонгуулийн тов зарлахыг шаардан, тайван жагсаал хийж байсан аж. …
-
3 March
Гадуур хувцаслалтаараа хэрхэн туранхай харагдах вэ?
Урин дулаан цаг айсуй. Охид бүсгүйчүүд маань одоо мэдээж өвлийн паавгар зузаан хувцасаа нимгэлэж эхэлж байгаа байх. Тиймээс та бүхэндээ хавар намрын гадуур хувцасаа хэрхэн зохицуулж өмсөн гоолиг сайхан харагдах зөвлөгөөг хүргэж байна. Хаврын салхи хавирга нэвт гэдэг болохоор хамаагүй хувцасаа нимгэлэж болохгүй шүү! 1. Хүрэмнийхээ дотуур бүсэлхий хэсгээрээ цамц, ороолт, даавуу уя. Энэ нь таны гуяыг гоолиг харагдуулах болно. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл