Monthly Archives: March 2014

March, 2014

  • 3 March

    Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг гар чийдэнтэй жагсаал болно

    “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “Шөнийг гэрэлтүүлье!” тайван жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү жагсаал нь олон улсын хэмжээнд “Take back the night!” уриалгын дор явагддаг юм. Уг жагсаалд оролцогчид  маргааш …

  • 3 March

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний 3 талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаардав

    Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тариф өсч, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадвар дордож байгааг үндэслэн МҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороо”-г яаралтай хуралдуулах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч шалтгаангүйгээр хойшлогдсоор байна. Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаардлаа.

  • 3 March

    Савны хорт хавдраас сэргийлье

    Умайн хүзүү нь яг л толбо шиг харагддаг бөгөөд салст бүрхэвчээр хучигдсан байдаг. Төрөх үед умайн хүзүү урагдаж гэмтэх, савны улайлттай удаан хугацаагаар явсны улмаас үүдэн шархлаа бий болдог. Энэ нь даамжирсаар савны хоргүй ба хорт хавдрыг үүсгэдэг. Харамсалтай нь эмэгтэйчүүд хэдэн cap жилээр ч уг өвчнийг анзааралгүй өнгөрөөдөг. Эмэгтэй хүнээс цагаан тунгалаг өнгөтэй дааврын шингэн зүйл доошоо ялгардаг. Энэ …

  • 3 March

    Тамхины өрөөг торгов

    Би олны дэргэд цөөн насалсан хүн. Их юм үзсэний хажууд юу ч үзээгүй хүн. Гэсэн ч багашаархан юм үзэж харж, гайхаж, цочирдож, цочсондоо цохиж ч явлаа. Харин тамхины өрөө гаргасан баар рестораныг торгосон явдал намайг бүтэн гайхшруулж чадав. Тэрний оронд өглөө сэрэнгүүт Бритни Спирс миний унтлагын өрөөнд зогсож байвал дээр байсийн. Ингээд гайхшаа барж, толгойгоо гашилган суугаад бодлоо. Яагаад…?! Хувилбар …

  • 3 March

    Үр хөндөлт олон өвчний эхлэл болдог

    Ээждээ мэндлэхээр яаран өдрөөс өдөрт томорсоор байгаа хэвлий дэх үр тань хичнээн өхөөрдөм, хичнээн эгдүүтэй гэж санана. Эх хүн хэмээх эрхэм алдрыг танд хайрласан тэр хөөрхөн хүүхдийг хорвоонд мэндлэх эрхийг нь хасч, үхэл рүү нь илгээнэ гэдэг хамгийн том нүгэл. Гэтэл нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг байна. Түүнчлэн үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 52 хувь нь 25-аас доош …

  • 3 March

    86 дахь удаагийн Оскарын шилдгүүд тодорлоо

    АНУ-ын кино урлагийн шилдгүүдийг тодруулах 86 дахь удаагийн Оскар буюу Академийн дээд шагнал гардуулах ёслол Холливуудын “Dolby Theatre”-д амжилттай болж өндөрлөлөө. Наадмын тэргүүн дээд шагнал болох “Оны шилдэг бүтээл”-д “American Hustle”, “Captain Phillips”, “Dallas Buyers Club”, “Gravity”, “Her”, “Nebraska”, “Philomena”, “12 Years a Slave”, “The Wolf of Wall Street” гэсэн бүтээлүүд нэр дэвшиж  “12 Years a Slave” буюу “12 жилийн …

  • 3 March

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр олон нийтээс санал авч байна

      Манай  Улсад жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байгааг статистик мэдээнээс харж болно. 1929 онд Монгол Улсын хэмжээнд 20 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 1931 онд 121, 1940 онд 928, 1960 онд  10’835, 2002 онд 103’805  тээврийн хэрэгсэлтэй болжээ. Харин 2013 онд 257,498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд 49 000 тээврийн …

  • 3 March

    Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ

    1939 онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохионо. Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр Халхын голын ялалтын …

  • 3 March

    Медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчийг шагнаж урамшуулах шинэчлэгдсэн журам

    “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд cap бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ, Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус тогтоолоо. Шинэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн …

  • 3 March

    Уул уурхайн компаниудын хувьцааны ханш өссөн байна

    Олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй, Монголд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцааны ханш өнгөрсөн пүрэв гарагаас өсөж эхэлжээ. Тухайлбал, “Mongo­lian Mining Corporation”-ы үнэт цаас хоёр хоногийн хугацаанд нийт 27 хувиар өссөн байна. Тус компанийн хувьцааг хөрөнгө оруулагчид анх 7.02 хонконг доллараар үнэлж байсан ч нүүрсний салбар хямарснаар 0.74 хонконг доллар хүртэл буугаад байсан. Харин өчигдрийн байдлаар …

  • 3 March

    Ерөнхий сайдын машин буга дайрч, тусгай хамгаалалтынханыг түргэн авахуулжээ

    Өнөөдөр цахим хэвлэлийн хуудсуудад ерөнхий сайдын машин  “Их тэнгэр”-ийн аманд буга машинаараа дайрсан талаарх мэдээлэл шуугиан тариад байна. Уг мэдээлэлд ерөнхий сайдыг Их тэнгэрт байрлах гэр рүүгээ орох гэж байтал гэнэт машиных нь өмнүүр “буга” гарч ирэн дайруулсан аж. Ийнхүү ерөнхий сайдын машин буга дайрсан хэрэг Төрийн тусгай хамгаалалтын албаны ажилчидыг түргэн авахуулж, зарим нэг хүмүүсийн цол хүртэл буусан талаар …

  • 3 March

    Нийтийн орон сууцны 21 барилгын цахилгаан шатыг 1,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 21 орцны цахилгаан шатыг засварлахад 1 тэрбум 236,4 сая төгрөгийг зарцуулна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын …

  • 3 March

    Пакистаны шүүх байранд халдлага болж, 11 хүн амь үрэгдлээ

    Пакистаны Исламабад хот дахь шүүхийн байрны ойролцоох гудамжинд халдлага болж, хамгийн багадаа 11 хүн амь үрэгдсэн талаар тус улсын Ерөнхий сайдын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Шүүхийн цогц байр луу галт зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлагын улмаас амь үрэгдэгсдийн дунд шүүхийн шүүгч байгаа гэнэ. Халдлага болсон бүс нутгийг бүрэн хамгаалалтад авч, бүс …

  • 3 March

    Нийслэлийн 9 дүүргийн 7 869 малыг вакцинжуулжээ

    ОБЕГ-аас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 6 сум  Дорноговь аймгийн 5 сум, Хэнтий аймгийн 1 суманд  нийт 3 165  үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг  зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ.  Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  17, Дорноговь аймагт 7,  нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1 928 малыг нэмж вакцинжуулсан байна. Улаанбаатар …

  • 3 March

    Чингис бондын мөнгө “АПУ”‑д хүртээлгүй

    Үндэсний манлай үйлдвэр хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг “АПУ” ХК Монголын нэрийг дэлхийд шившиг болгосон явдал саяхан гарчээ. Тодруулбал, тус компани “Сүү цуглуулах үйлдвэр”, “Сүүний чиглэлийн үнээний ферм байгуулах төсөл” зэргийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн шилдгүүд болох “Nestle”, “Danone” зэрэг сүү, тарагны үйлдвэрээс тоног төхөөрөмж худалдан авах, технологийн чиглэлээр хамтарч ажиллахаар хандсан боловч татгалзсан хариу авчээ. Учир нь …