Monthly Archives: March 2015

March, 2015

  • 23 March

    Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Энэхүү хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд шударга хандлагыг бий болгох, төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай …

  • 23 March

    “Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам” төслийн гэрээг байгуулна

    Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 53 дугаар зүйлд тусгагдсан “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн “Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх” гэсэн хэсгийн “Уралдаант шалгаруулалт явуулах” гэснийг “Шууд гэрээ байгуулах” гэж өөрчиллөө. Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төслийн шууд гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих …

  • 23 March

    Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа

    Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг боловсруулахдаа жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, ангиллыг нарийвчлан тогтоох, хуулийн харилцааны зохицуулалтыг оновчтой болгох, хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх …

  • 23 March

    Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ

    “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд  тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 6 удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. 5 талбайд шинээр оролцогч аж ахуйн нэгж шалгарч …

  • 23 March

    Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого 2016-2025 оны хооронд хэрэгжинэ

    “Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг Хууль зүйн сайд  Б.Дорлигжав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт зөвшөөрөв. Хүнс, хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12,2 хувийг бүрдүүлдэг ба нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг чухал ач холбогдолтой салбаруудын нэг юм. …

  • 23 March

    “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж …

  • 23 March

    “Богдхан” төмөр зам, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ.  Энэхүү төмөр замын  шинэ  …

  • 23 March

    Цистит өвчний тухай

    Ихэвчлэн гэдэсний савxанцар,стафилокок,стрэптокок зэрэг элбэг байдаг нянгууд давсагт нэвтрэн орж салст бүрхэвчийг гэмтээснээр үрэвсэл үүсдэг. Гэхдээ давсагт нян орох бүрт үрэвсээд байдаггүй. Учир нь бидний бие орж ирсэн нянгуудыг чадлынхаа хэрээр устгаж явдаг. Гэхдээ дархлаа сул, хэт даарсан, давсаг гэмтсэн, харшилтай эсвэл ядрангуй байснаас болж нян үржиж үрэвсэх таатай орчин бүрэлддэг. Мөн байнга хөдөлгөөнгүй, суугаа ажил хийснээр аарцагны цусан хангамж …

  • 23 March

    С.Жавхлан Ерөнхийлөгчийг дахин мэтгэлзээнд дуудлаа

    МУГЖ С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгийг мэтгэлзээнд дуудаад хэд хонож буй.  Тэрбээр олон нийтээс ирсэн асуултыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргэх  зорилготой.  Хэд хоногийн өмнө МҮОНРТ-д Төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүдийг мэтгэлзээнд дуудсан боловч хэн ч ирээгүй.  Мөн тус телевизийн зүгээс нэвтрүүлгийн цагийг хойшлуулсан нь нэлээн маргаан үүсгэсэн юм. Энэ талаар С.Жавхлан хэвлэлийн хурал хийж, тус телевизийн захирал Оюундарийг …

  • 23 March

    Багшлах эрхийн шалтгалтад 752 хүн тэнцжээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас багшаар ажиллах эрхийн шалгалтыг орон даяар өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд авсан. Улмаар шалгалтын дүн өнгөрсөн баасан гараг буюу гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Энэ удаагийн шалгалтад нийт 2000 орчим хүн оролцсоноос 752 нь тэнцэж, ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрхтэй болсон байна.

  • 23 March

    Гурамсан номын нээлт боллоо

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарын зохиол бүтээлийн дээж болсон “Тархины фитнесс”, “Чөдөр гурвалжин”, “Гандирсан” зэрэг гурамсан номын нээлт өнөөдөр уран зургийн галерейд боллоо. Ном тус бүрдээ 108 хайку шүлэг оруулсан бөгөөд 4 хэл дээр орчуулгатай юм байна. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Монголын хайку шүлгийн холбооны нээлт давхар тохиолоо. СГЗ, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар нь дэлхийн хайку …

  • 23 March

    АНУ-д Монгол эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртжээ VIDEO

    АНУ-д хоёр монгол эмэгтэй хүчирхийлэлд өртсөн тухай  “Nbcwashington.com” сайтад мэдээлжээ. Монгол эмэгтэйчүүд мэдүүлэгтээ ажилд авна гэх зарын дагуу очиж хүчирхийлэлд өртсөн тухайгаа Виржиниа мужийн Фэрфаксын цагдаагийн газарт ярьсан байна. АНУ-д суралцахаар ирсэн хоёр Монгол бүсгүй энэ сарын 8-нд Арлингтон дахь Балстон Коммон худалдааны төвд ажил хайхаар очжээ. Ингээд тэнд өөр нэгэн монгол эмэгтэйтэй танилцаж, тэдэнд өөрийгөө дуудлагаар гэр цэвэрлэх бизнес эрхэлдэг …

  • 23 March

    Ерөнхий боловсролын дунд сургуулиуд эцэг эхээс нэмэлт төлбөр авах нь зөв үү Л.Гантөмөр сайдаа

    Монгол улсад бүрэн дунд боловсрол хуулиараа үнэ төлбөргүй байдаг. Гэтэл Ерөнхий боловсролын дунд сургуулиуд  бага, дунд, бүрэнд дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээгээр сурагчдаас элдэв аргаар мөнгө төгрөг татах явдал байсаар байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын 52-р сургуулийг энд дурьдаж болох юм. Тус сургууль 1-12 жилийн анги бүрээс  нэг анги бүлэг бүрээс  гүнзгийрүүлсэн сургалттай  нэг анги бүрдүүлж, тухайн ангийн …

  • 23 March

    Сингапурын анхны ерөнхий сайд нас баржээ

     Сингапурын анхны ерөнхий сайд Ли Куан Ю 91 насандаа өвчний улмаас өөд болжээ. Экс ерөнхий сайд хоёрдугаар сарын эхээр уушигны үрэвсэлтэй гэсэн оноштойгоор Сингапурын төв эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байсан аж. Өнгөрсөн долоо хоногт Ли Куан Ю-гийн өвчин нь хүндэрч эрүүл мэндийн байдал муудаж өчигдөр амьсгал хураажээ. Үүнтэй холбогдуулан түүний хүү Сингапур улсын ерөнхийлөгч Ли Сянь Лун Сингапурт нэг долоо хоногийг …

  • 23 March

    Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нар зөвлөлджээ

    Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нарын “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох ” нэгдсэн зөвлөгөөн Соёл, урлагийн их сургуулийн “Оюутан” театрт 3-р сарын 23-нд боллоо. Уг үйл ажиллагаанд БСШУ-ны сайдын зөвлөх Батсүх, БСШУЯ-ны Стратегиийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, …