Monthly Archives: March 2015

March, 2015

  • 22 March

    Завхан аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна

    Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан “Марш тактик болон спорт”-ын тэмцээнүүд болж өндөрлөлөө. Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан 2014 оны 03 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд Завхан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдсон тэмцээнүүдэд Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан …

  • 22 March

    Албан тушаалын цолыг хүчингүй болгожээ

    УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа тушаал гаргаж, цагдаагийн цолыг албан тушаалын цол болгосон. Ингэснээр, жишээлбэл, хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд томилогдвол шууд хурандаа цолтой болох, хурандаа цолтой хүн албан тушаалаа өөрчилж, дэслэгчийн ажлын байранд очвол шууд дэслэгч цолтой болох журмаар явж байсан юм. Энэхүү тушаалд журамд цагдаагийн алба хаагчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл …

  • 22 March

    Тибилиси Гран При тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

    Гүрж улсын нийслэл Тибилиси хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран При тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Гранпри” тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч хүч сорьж өрсөлдсөнөөс манай баг тамирчид амжилттай оролцож 2 алт 1 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Энэ амжилтаар багийн дүнгээр Монгол Улсын баг тамирчид 42 орноос …

  • 22 March

    Харцын хүүхэд сайн барилдаж болдоггүй яачихсан наадам бэ?

    2014 онд Жалханз хутагт Дамдинбазарын 140 жилийн ой, Хотгойдын хурд-3 хангайн бүсийн даншиг наадам Хөвсгөл аймагт зохион байгуулагдан явагдсан. Уг наадамд МУ-ын арслан Мөнхбаатар тэргүүтэй 10 улсын цолтой бөх, аймгийн хурц арслан Эрдэнэжаргал тэргүүтэй 42 аймгийн арслан , а/з-30, а/х-10, а/н-67, сумын заан-97, сумын харцага залуу бөхчүүд нийлээд хүчит 512 бөх барилдсан билээ. Гэтэл уг барилдаанд амжилттай барилдан шөвгөрсөн бөхчүүдийг …

  • 22 March

    Фэйсбүүкээр амиа хорлох тухайгаа зарласан хүнийг түр саатуулжээ

    Шане Туш 48 настай Калифорниа хотын Сан матео хотод амьдардаг. Цахилгаанчин мэргэжилтэй тэрбээр фэйсбүүкээр амиа хорлох тухайгаа урьдчилан мэдэгдэж хүмүүсийг туршиж үзэхээр шийджээ. Харин Голден Гате гүүрний эсрэг талд амьдардаг нэгэн уншигч түүний хоолойгоо дүүжилж боож байгаа дүр зургийг хараад цагдаад мэдэгдсэн байна.  Түүний фэйсбүүк хаягийг хаасан байна. Фэйсбүүк нь амиа хорлохоос урьдчилан сэргийлэх  хөтөлбөр түр боловсруулсан байсан ба энэ …

  • 22 March

    Хайгуулын 27 тусгай зөвшөөрөл олгожээ

    Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин шинээр олгосон. Энэ дагуу Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэж нийт 27 тусгай зөвшөөрөл олгосон юм. Мөн Ашигт малтмалын газраас зөвшөөрөл олгох боломжтой нэмэлт 219 талбайд орон нутгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн тухай Ашигт малтмалын газраас …

  • 22 March

    Б.Гантулга: Хүнд буруу сонголт гэж байдаггүй

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн гурав дахь зочноор уригдсан “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга  залуустаа Сонголтоо хэрхэн зөв хийх вэ? талаар зөвлөсөн. Түүний хувьд хорин настайдаа Банкны салбараас ажлын гараагаа эхэлж, 23 насандаа удирдах албан тушаалд томилогдож байжээ. Тэрбээр Банкны салбарт олон шинэ үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байсан шинийг санаачлагч, залуу удирдагч юм.“Сүү” ХК-ийн гүйцэтгэх …

  • 22 March

    Цаасан шувуунаас унан нас баржээ

    Вьетнам улсын Вунг Тау хотод бяцхан хүү осолдон нас баржээ. Талбайд цаасан шувуу хөөргөж байсан олны дундаас нэгэн хүү цаасан шувуундаа орооцолдон дээш ниссэн байна. Тун удалгүй өндрөөс газарт унаж нас барсан байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар салхи хүчтэй болох үед цаасан шувуугаа дийлэхгүй татагдан агаарт хөөрсөн байна тэр үед хүүгийн хөл утсан орооцолдон цуг хөөрсөн ба удалгүй хориод метрийн өндөрөөс …

  • 22 March

    Шилдэг эмэгтэй улс төрчдийг шалгаруулах сүүлийн шатны санал асуулга emegteichuud.mn сайтаар үргэлжилж байна

    Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулж буй Монгол Улсын шилдэг эмэгтэй улс төрчдийг шалгаруулах санал асуулга үргэлжилж байна. “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төсөлд УИХ, нийслэл, хороо, дүүрэг, олон нийтийн байгууллагуудын 200 гаруй бүсгүйчүүдийн нэр дэвшсэнээс сүүлийн шатанд 100 эмэгтэй тунаж үлдээд байна. Төслийн үр дүнд 10 эмэгтэй “Шилдгийн шилдэг эмэгтэй” улс төрч, 50 нь “Шилдэг улс төрч”-өөр шалгарах …

  • 22 March

    14-р Далай лам 80 нас хүрлээ

    14-р Далай лам Тэнзин Гяцо бол Төвдийн ард түмний оюун санааны удирдагч юм. Тэрбээр 1935 оны гуравдугаар сарын22-ныөдөр, Төвдийн зүүн хойт хэсэгт орших Такцэр хэмээх багахан тосгонд тариачны гэрт мэндэлжээ.     Түүнийг хоёр настайд нь Төвдийн уламжлал ёсоор 13-р Далай ламын хойт дүрээр тодруулсан бөгөөд Далай лам нь Энэрэл нигүүлслийн бурхан Авалокитешварагийн хувилсан дүр билээ.      Тэрээр 80 насныхаа төрсөн …

  • 22 March

    Дэлхийн 2-р дайны үеийг одоо үетэй харьцуулсан зураг

    Өнгөрсөн зун Reddit-ийн хэрэглэгчид дэлхийн 2-р дайны хэд хэдэн зураг олжээ. Тэдгээр хэрэглэгчид 70 гаруй жилийн өмнөх зургийг одоо үетэй харьцуулахаар шийдсэн байна. Мөн тэд цаашид “өмнө ба одоо” гэсэн энэ харьцуулалтаа цааш үргэлжлүүлэн төсөл болгон хэрэгжүүлж илүү олон харьцуулалт хийхээр төлөвлөөд байна. 1. 1940 оны 6-р сарын 17 Dukes of Burgunde ордны өмнө цугларсан зураг 2. Герман офицерууд Parc …

  • 22 March

    Талийгаач эмэгтэйн цогцос хоногийн 90 мянган төгрөгөөр Эрээн хотын хувийн моорогт хадгалагдаж байна

    Хилийн цаана бас нэгэн Монгол бүсгүй амиа алдсан хэрэг өдгөөгөөс 5 хоногийн өмнө гарсан юм. Ингэхдээ Монголчуудын хамгийн их зорчдог БХНАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн амиа алдсан байна. Урд хөршид гадны нөлөөтэйгээр амиа алдсан Монгол эмэгтэй хувьд 49 настай нөхөр, гурван хүүхдийн эх хүн байжээ. Талийгаачийн гэр бүл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг байсан аж. Ар гэрийнхээ амжиргаанд нэмэр …

  • 22 March

    Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар шилжүүлэн өгчээ

    Өнгөрөгч сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурьдагдаж байсан “Занданшуулсан шарил”-ын асуудалд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний …

  • 22 March

    Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай”  А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар боллоо. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дадлага, сургалт …