Monthly Archives: March 2015

March, 2015

  • 22 March

    Ахмад дипломатч Ц.Гомбосүрэн “Билигт гүүш” шагналын эзнээр тодорлоо

    Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ Гадаад хэргийн яамны ёслолын танхимд боллоо. Энэхүү шагнал гардуулах арга хэмжээнд Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Тулга нар болон Монголын оюуны соёлын нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцсэн ирсэн байв. Энэ жил анх удаа олгогдож буй …

  • 22 March

    УИХ-ын дарга зарим компанийн үйл ажиллагаатай танилцав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд “Санко Соолар Монголиа” болон “Санко Тек Монголиа” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улсын Их Хурлын дарга эхлээд “Санко Соолар Монголиа” компанийн үйлдвэрлэлийн явцтай танилцсан юм. Тус компани нь 2011 оны 3 сараас нарны зайн туршилтын үйлдвэрлэлийг албан ёсоор явуулж эхэлжээ. Нарны зайн дэлгэцийг Монголдоо үйлдвэрлэж ISO9001 болон TUV Rheinland JAPAN олон улсын чанарын шаардлагад …

  • 22 March

    Л.Эрхэмбаярын төрөөс авсан 3.4 тэрбум төгрөг

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын тухайд таатай мэдээлэл төдийлөн үгүй. Сонгуульд удаа дараа нэрээ дэвшүүлэн өрсөлддөгч өөрийнхөө нэр хүндээс болж өвдөг шороодно. Дүүргийн намын үүргийг толгойлохоороо намаа хагалган бутаргах ажиллагаа явуулна. Хооронд нь талцуулахаас эхлээд бусад улстөрийн хүчнүүдтэй хуйвалдаан зохион байгуулдаг нь ч баримтаар нотлогдсон зүйл. Үүгээр ч зогсохгүй бизнес нь ч улстөрийн олигархи бүлэглэлийн дэмжлэгтэйгээр …

  • 22 March

    Женнифер Лопес дахин олныг гайхшрууллаа

    Нэрт дуучин, жүжигчин,  үзэсгэлэнт бүсгүй Женнифер Лопес Америкийн  алдартай шоу болох “American Idol” шоуны ээлжит улиралын хаалтын ёслолд оролцох үеэрээ үзэгчдэд бас нэгэн гэнэтийн бэлэг барьжээ. Өдгөө 45 настай тэрээр “Feel the Light” хэмээх дуугаа дуулахдаа, гоёмсог даашинз болоод гэрлийн гайхамшгийг чадварлагаар хослуулсан нь үзэгчдэд нэн таалагдсан аж. Хормой нь тайзыг тэр чигээр нь бүрхсэн түүний даашинз дээр проектор ашиглан …

  • 22 March

    НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 24-ний өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: ·  Хөрөнгө бүртгэн авах тухай / Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байр / ·  Хөрөнгө бүртгэн авах тухай / Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон 7 барилга байгууламж / ·  “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай ·  …

  • 22 March

    Улаанбаатарт 6-8 градус дулаан

    Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нугаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 1-6 градус хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: …

  • 22 March

    Зүүд нойрны тухай хачирхалтай баримтууд

    Хүний амьдралын нэг салшгүй хэсэг бол унтах үедээ зүүдлэх байдаг. Эрдэмтдийн өнөө хэр нь судалсаар байгаа энэ үйл явцын тухай та хэр ихийг мэдэх вэ? Бид яагаад зүүдэлдэг, үүнд ямар нэгэн утга учир бий юу, бидэнд зүүдээ удирдаж хянах боломж бий юу, зүүдээ тайлбарлахаар оролдох ёстой юу гээд олон асуулт бидний толгойд эргэлддэг. Зүүд нойрны тухай сонирхолтой баримтуудыг бидэнд дэлгэсэн …

  • 22 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, ЭйСиЭф ОУБ-аас аймаг, дүүргийн Боловсролын газрын дарга нарт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах шаардлага, хэрэгжүүлэх арга зам” сургалт “Континентал” зочид буудлын хурлын зааланд болно. 09:00 цагт жил бүрийн гуравдугаар сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн Цаг уурын өдрийг тохиолдуулан энэ жил “Мэдлэгт тулгуурласан уур …

  • 22 March

    Ц.Элбэгдорж: Наурыз бол манай ард түмний эрхэмлэдэг баяр юм

    Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызийн баяр, Нарны баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызийн баярт зориулсан “Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр уламжлалт сайхан баяр, Наурызийн баяр эхэлж байна. Өдөр, …

  • 22 March

    Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд чуулжээ

    АНУ дахь Монгол “Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан”-гаас жил бүр зохион байгуулагддаг “Эмэгтэй таны хөгжил” чуулга уулзалт энэ жил 2015 оны 3 сарын 7, 8, 9-ний өдрүүдэд АНУ-ын Денвер хотод “Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн IV чуулга уулзалт” нэртэйгээр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтанд эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, нийгэмд тулгамдаж буй асуудлаар салбар бүртээ амжилт үзүүлж яваа бүсгүйчүүд  илтгэл хэлэлцүүлж үзэл бодлоо хуваалцлаа. Чуулга уулзалтын …

  • 22 March

    Шар нохой өдөр

    Аргын тооллын 3 сарын 23-ны даваа гараг,  билгийн тооллын  хаврын тэргүүн сарын шинийн 3-ны сумьяа гараг, 3 хөх мэнгэтэй, үхэх барилдлагатай, төмөр суудалтай, гоё хүүхэн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 6:58 цагт мандан, 19:02 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд …

  • 22 March

    Хакухо М.Даваажаргал 34 дэх түрүүгээ авч Сумогийн түүхэн амжилтын тэргүүнд бичигдлээ

    Японы мэргэжлийн сумогийн дээд зиндааны 3 сарын барилдаанд Хакухо аварга 14-1 унаатайгаар түрүүлэн 34 дэх түрүүгээ авч түрүүлсэн тоогоороо бүх үеийн Их аваргуудын тэргүүнд бичигдлээ. Түүний 15 өдрийн өрсөлдөгч нь Ёкозуна  Харамафужи байсан бөгөөд өнөөдөр Хакухо аваргад ялагдснаар   тэрээр  10-5 унаатайгаар энэ сарын башёг өндөрлөлөө.   Ёкозуна Какарюү Ананд бэртлийн улмаас энэ башёг өнжсөн бол Сэкиваки Тэринофужи Ган-Эрдэнэ  13-2 унаатайгаар башёг …

  • 22 March

    Ц.Элбэгдорж: Наурыз бол манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг баяр юм

    Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызийн баяр, Нарны баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызийн баярт зориулсан “Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр уламжлалт сайхан баяр, Наурызийн баяр эхэлж байна. Өдөр, …

  • 21 March

    Н.Алтанхуяг “Аймшигт” үнэнийг дэлгэлээ

    Улс төр гэгч эрх мэдлийн тавцанд өдөр шөнөгүй тэмцэл өрнөж байдгийг бид бэлээхэн харж байдаг. Гэвч ард түмний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байгаагаас илүү “Аймшиг” тэнд буй болсон гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дэлгэжээ. Өмнө нь улс төрд тийм явуулга, ийм ятгалага, ийм хуйвалдаан, тийм ч худал цуурхал тархаж, явж байна гэдгийг чихээ дүнгэнэтэл сонсож, хэлээ хаттал ярьдагсан. Гэвч хөшигний …