Ахмад дипломатч Ц.Гомбосүрэн “Билигт гүүш” шагналын эзнээр тодорлоо

32_eb0bd3b2fd913c4e18b46c536510a4463ce0fe78Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ Гадаад хэргийн яамны ёслолын танхимд боллоо. Энэхүү шагнал гардуулах арга хэмжээнд Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Тулга нар болон Монголын оюуны соёлын нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцсэн ирсэн байв. Энэ жил анх удаа олгогдож буй “Билигт гүүш” орчуулгын бүтээлийг шалгаруулахад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд орчуулагдан олны хүртээл болсон 21 орчуулагчийн 40 бүтээл ирсэн байна. Хоёр жил тутамд олгогдох “Билигт гүүш” шагналын анхны эзнээр Ф.М.Достоевскийн “Солиот”, Орхан Памиукын “Хар домог” романыг орчуулсан нэрт орчуулагч, Гадаад хэргийн сайд асан, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн шалгарч Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь шагналыг гардууллаа. Тэрээр хэлэхдээ өөрийн эцэг Н.Наваан-Юндэн нь 1926 оноос Германд сурсан анхны 35 оюутны нэг бөгөөд дэлхийн сонгодог зохиолоос дуун хөрвүүлэгч, тайлбар толь орос монгол толийг зохиоход гар бие оролцогч , хэл шинжээч байсныг дурдаад   дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас Монгол хэлнээ орчуулан толилуулах хийгээд, Монголын уран зохиолыг гадаад хэлнээ орчуулах эрдмийг хөхүүлэн дэмжиж ажиллахаа онцоллоо.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …